ЭНХБАЯРЫН ГУРВАН ГАВЪЯА

М.Баянжаргал

 

I. КООМ КОМПЛЕКС

МИГЖИД ЖАНРАЙСИГ Одоогийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нь Монгол улсын Соёлын сайдын албыг хашиж байх үедээ… 1996 оны үед Мигжид Жанрайсиг бурхныг бүтээлгэсэн байна. Энэ бол Монголын шүтлэгтэн олны өмнө тэр хүний асар их буяны үйлс бүтээсэн мөнхийн гавъяат санаачлага мөн гэж Монголын ард түмэн ихэд бэлэгшээн тэмдэглэсэн байдаг юм.
     Монгол хэлний тайлбар толь Редактор Намбарын Энхбаяр. 2006 он,  тал 955
Эхлэл
Монгол улсад 1997-2000 онд сөрөг хүчин л бүхнийг шийддэг улс байлаа. Харин 2000-2004 онд ерөнхий сайд нь хамгийн том хүн байв. Улмаар 2004-2005 онд хаанаас нь ч харсан парламентын засаглалтай, Их хурлын дарга л  бүгдийг шийддэг улс болоодхов. Удсангүй 2005 оноос ерөнхийлөгчүйгээр шийдэгдэх нэг ч юмгүй болон хувирлаа.  Энэ бүхнийг ар талаас нь харвал Намбарын Энхбаярын улс төрд орж ирж өсөж дэвжсэн түүхийн жагсаалт болох ажгуу. Зөвхөн өгсөх л заяатай төрсөн энэ хүн одоо алдар хүнд ба албан тушаалын Алтай таван богдод нэгэнт гарчээ. Энхбаяр Монголын их улс төрд орж ирсний 10 жилийн ой энэ намар тохиож байна. Дөнгөж төрийн жолоо  атгалмагцаа Энхсайханы засгийн газрыг хөмрөн анхны алхамаа хийж байсан энэ төрчийн замд хөндөлсөн, садаа болсон олон хүн нас барах, хэрэг орох зэргээр зайгаа тавьж өгчээ. Түүнийг өгсөж явахад бид төдийлэн анзаардаггүй байсан нэг чанар бол түүний хувийн шинжүүд. Харин уулын оройд гарсан хойно нь түүнийг “Эргээд бууж чадах уу? Бидэнтэй адилхан энгийн байх чадвар бий юу?” гэж бодогдох боллоо. Учир нь энгийн байх чадваргүй хүний оройлох хугацаа дуусах нь нийгэмд аюул учруулдаг бөлгөө. Энгийн байх чадваргүй хүнийг албанаас буулгах оролдлогыг тэрээр өөрийг нь устгах гэж байна хэмээн хүлээн авдаг бөгөөд “амь үлдэх”-ийн тулд юу ч хийхээс сийхгүй болдог.  Н.Энхбаяр гэж хэн бэ? Тэр эргээд бидний дунд хүн шиг амьдрах чадвартай личность мөн үү? Түүнийг оргилд, зөвхөн оргилд хөтлөгч үзэл санаа яаж бүрэлдэвээ.

(more…)

Published in: on April 21, 2008 at 1:24 am  Leave a Comment  
Follow

Get every new post delivered to your Inbox.