Bodoo's Weblog

Х.Тэмүүжин: Миний хүсэл тийм аюултай гэж үү
Эх сурвалж: http://www.news.mn

Ярилцсан: Б.Сэмүүн

Өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш Монголын хэвлэлийн хүрээлэнгээс “Засаглалын шинэчлэл” сэдвээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй сэтгүүлчдийн дунд “Зангиагүй уулзалт” зохион байгуулсан юм. Уулзалтын эхэнд Х.Тэмүүжин гишүүн 1970 оноос хойш төрсөн, 35-40 насны, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, үнэт зүйлстэй шинэ үе нийгэмд гарч ирсэн, энэ үе төр засаг болоод бусад зүйлсийг хэн нэгний үгээр биш өөрийнхөөрөө харахыг хүсч байна. Тийм учраас би энэ удаа шинжлэх ухааныг яаж дэмжих, засаглалыг хэрхэн сайжруулах болон залуучууд юу бодож байна вэ гэдэг сэдвээр санал бодлоо солилцохыг хүсч байна гэлээ.

-Өнөөдөр хоёр төрлийн залуус байна. Нэг хэсэг нь их амбицтай, нийгмийн идэвхи сайтай юм шиг харагддаг хэрнээ хувийн үзэл бодол байр суурь байхгүй. Костюм өмсөж, үсээ гельдээд хавтас сугавчилсан эдгээр залуус “Энэ ахад сайн туслаад үгэнд нь ороод явах юм бол би хожим төрийн албан хаагч, том дарга болж болох юм байна” гэдэг итгэл үнэмшилтэй. Хоёр дахь хэсгийн залуус нь их мэдлэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүгээрээ биеэ тоосон, бүх зүйлийг хөндлөнгөөс хардаг. Эхний хэсгийн залуустай харьцуулахад нийгэмд маш их зүйл бүтээдэг боловч тэр нь үнэлэгддэггүй. Дарга нарт туслаад гүйгээд байгаа хэсэг нь бол үнэлэгдээд байгаа шүү дээ. Тийм учраас хоёр дахь хэсгийн залуусыг илүү амбицтай болгох шаардлага байгаа.

Би ч гэсэн гүйцэд хөгжиж чадаагүй салбарын л нэг төлөөлөл. Монголд өнөөдөр шинжлэх ухаан гэж зүйл байхгүй. Ялангуяа нийгмийн шинжлэх ухаан өмнөх нийгмийн үеэс эхлээд шинжлэх ухаан гэхээсээ илүү үзэл суртлын зэвсэг л болж ирсэн. Тийм учраас хуучин посткоммунист орнуудад өмнөх нийгмийн үед шинжлэх ухааны цол, зэрэг хамгаалсан хүмүүсийнхээ цолыг бүгдийг хураасан. Тэгээд “таны хамгаалсан цол өнөөгийн нийгмийн шаардлага хангаж чадаж байна гэдгээ нотолж чадвал буцаагаад авч болно оо” гэсэн. Харин манайд тэгээгүй. Хүний хөгжлийн онолоор бол хүмүүсийг уламжлалт ба иргэншсэн гэж хоёр ангилдаг. Хүн амынх нь 50-иас дээш хувийг иргэншсэн хүмүүс бүрдүүлж байгаа улс орнууд өнөөгийн хөгжингүй орнуудыг тэргүүлж байгаа. Иргэншсэн хүмүүс амьдралынхаа тулгамдсан асуудлыг шийдэхдээ шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Өөрийнх нь бизнес ашиггүй боллоо гэхэд “надад зах зээлийн мэдлэг дутагдаж байна, удирдах арга барил маань буруу байна, эсвэл сэтгэлзүйн хувьд бий энэ ажилд бэлэн биш байна” гэх мэтээр өөрийнхөө ойлгодог зүйлд итгэж дүгнэлт хийдэг.

Уламжлалт хүмүүс бол өөрийнхөө ойлгодоггүй зүйлдээ илүү хүч чадал өгч, түүнд итгэдэг. Саяын тохиолдолд жишээ нь лам дээр очих ч юм уу. Лам “Авдранд чинь нэг улаан өнгөтэй эд зүйл байна, түүнийгээ гаргаад хаячихвал бизнес чинь амжилттай болно” гэхэд яг тэр ёсоор хийдэг. Аягүй бол авдраа уудлахад нэг улаан өнгөтэй зүйл олдож л таарна шүү дээ. Уламжлалт хүмүүс шийдвэр гаргахаас үргэлж зугтаж, харин хэн нэг нь өмнөөс нь шийдвэр гаргасны дараа үргэлж гомдоллодог. Уламжлалт хүмүүс Африк, Латин Америк болон Зүүн өмнөд Азийн орнуудын хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг гэж үздэг. Төрийг дээдлэх үзэлтэй ийм хүмүүсийг хуурахад маш амархан. Тийм учраас уламжлалт хүмүүс зах зээлд илүү хохирдог. Манайд ч гэсэн хүн амаа иргэншүүлэхэд чиглэсэн боловсролын систем байхгүй учраас хүмүүс их эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Харин иргэншсэн хүмүүсийг бол хуурах боломжгүй. Тэдний асуулт нь үргэлж ухаалаг, тооцоотой байдаг. Ийм хүн амтай улс оронд ардчилал маш хурдан, үр дүнтэй хөгждөг. Ардчилал бол иргэншсэн хүмүүст зориулсан, тэдний оролцоо, хариуцлагыг шаарддаг нийгэм. Сайн ч, муу ч олон нийтийн оролцоог сонгодог учраас иргэд нь мухар сусэгтэй, хоёр дахь Чингэсээ хүлээдэг бол ардчилал бидэнд юу ч авчрахгүй.

Энэ ярианы дараа сэтгүүлчдийн асуулт хөвөрсөн. Ярианы сэдэв мэдээж саяхан “Долдугаар сарын 1 ба хүний эрх” сэдвээр УИХ-ын Хүний эрхийн дэд хороон дээр хийсэн  сонсгол, шүүхийн шинэчлэл, хуулийн байгууллагын үйл ажиллагаа болон ардчиллын 20 жил, Ардчилсан намын шинэчлэлийн асуудал руу хандаж байлаа. Энэ талаар түүний сэтгүүлчдэд өгсөн хариултын товчлон хүргэе.

Харвардад хүний эрх заадаг л байлгүй дээ

-Төрийн дарангуйллын эсрэг хүний эрх гэдэг ойлголтыг сөргүүлэн тавьдаг. Хоёр иргэн хоорондоо зодолдсон тохиолдолд хүний эрхийн тухай барагтай бол ярьдаггүй. Хэрвээ цагдаа хэн нэгэнд зодуулсан бол ажил олгогч буюу Засгийн газартаа асуудлаа тавих ёстой. Харин цагдаад хэн нэгэн зодуулсан бол тэр хүний эрхийг шүүх, прокурорын байгууллага сэргээх ёстой. Гэвч прокурор өнөөдрийнх шиг нэг гараараа яллаад, нөгөө гараараа хүний эрхийг хамгаална гэж байхгүй. Прокурор яллаж чадаж байхад хүний эрхийг хамгаалах үүрэг нь шүүхэд байх ёстой. Та нар санаж байгаа бол сонсголыг дөрвөн чиглэлээр хийсэн. Баривчлан саатуулах байранд байхдаа цагдаад зодуулж эрхээ зөрчүүлсэн үү, мөрдөн байцаах ажиллагааны явцад хууль бусаар эрүүдэн шүүгдсэн үү, шударга шүүхээр шүүгдэх эрхээ зөрчүүлсэн үү, мөн цагдаа галт зэвсэг хэрэглэсэн нь хүний эрхийг зөрчсөн үү гэсэн дөрвөн зүйлд хариулт өгөхөөр. Дөрөв дэх асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас бид зөвхөн иргэдийн мэдээллийг сонсоод орхисон. Харин эхний гурван асуудлаар бол хүний эрх зөрчсөн гэдэг дүгнэлт гарах нь тодорхой.

-Хууль тогтоох байгууллагын хэмжээнд л дүгнэлт гаргана шүү дээ, шүүх биш учраас. Хүний эрхийн зөрчил ямар хэмжээнд байсан гэдгийг бодитойгоор нь үнэлнэ, ийм зөрчлийг гаргуулахгүйн тулд хууль эрх зүйн орчинд ямар шинэчлэл хийх ёстой вэ, энэ шинэтгэлийг хийхийн тулд ямар хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй вэ гэдгийг шийднэ. Хууль эрх зүйн болон институтуудын хувьд шинэтгэл хийх, мөнгө шийдэхээсээ гадна үүнийг хүсч эрмэлздэг албан тушаалтнууд тэнд байх ёстой шүү дээ. Тийм учраас хүсдэггүй албан тушаалтнуудыг яаралтай зайлуулах хэрэгтэй. Ядаж л нөгөө ХЭҮК-ийн даргыг хөдөлгөх хэрэгтэй болж байна. УИХ хамгийн түрүүнд хөдөлгөж болох газар нь тэр. УИХ-аас томилогддог, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг энэ хүнд хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газарт харьяалж байгаа цагдаад бид хариуцлага тооцож чадахгүй, хөдөлгөх ч үгүй. Үнэхээр хүний эрхийн зөрчил ийм хэмжээнд хүрчихсэн, ХЭҮК дээр ийм алдаа гарсан, үүний хариуцлагыг энэ хүн үүрэх ёстой гэж үзэж байгаа бол хариуцлага тооцох л ёстой. Гэхдээ энэ хүнээ хамгаалах хүмүүс ч бас гарч ирэх л байх. Тогтолцоо ярихаар бүгдээрээ санал нэгддэг мөртлөө хүн ярихаар нэгддэггүй хүмүүс олон шүү дээ. Сонирхол, амбицаараа холбоотой байдаг учраас. Хууль өөрчлөхөөс илүү хүнийг өөрчлөх нь хэцүү байдаг юм.

-Би бас ХЭҮК-ийн даргыг “Хүний эрхийн зөрчил гараагүй” гэж хэлснийхээ төлөө уучлал гуйлаа гэж бодоод “Яасан гэнэ ээ” гээд лавлаад асуусан чинь “Шүүхийн шийдвэр гараагүй байхад цагдаа хүн буудсан гэж дүгнэлт гаргасандаа уучлал гуйя аа” гээд хуучин сайдаас уучлал гуйсан. Тэгээд би бодсон л доо. Энэ хүн үнэхээр авьяастай, чадвартай юм байна. Даргын үүргийг гүйцэтгэх, эрх мэдэлтэнд бялдуучлах авьяас бол энэ хүнд үнэхээр байна. Гэхдээ хүний эрхийг хамгаалах ямар ч авьяас алга, хүний эрхийн төлөө ажиллах талаар ямар ч ойлголт алга. Тэр хүн өмнө нь уг нь зөв ажлаа хийж байсан юм билээ. Хууль зүйн сайдын туслахын ажлыг үнэхээр сайн хийж чадах хүн байна. Харин ХЭҮК-ийн даргыг бол хийж чадахгүй юм билээ. Чаддаг ажил дээр нь л тавимаар санагдаад байгаа юм.

-Манайд байгаа албан ёсны зовлонгуудын нэг л дээ. Германд бол прокурор нь Хууль зүйн яамныхаа харьяанд байдаг. Парламент буюу Бундестаг дээр прокурорыг дуудаад ирээгүй бол Хууль зүйн сайдыг шууд огцруулдаг. Манайд прокурор бие даасан бүтэцтэй, өөрсдийгөө шүүхийн хэмжээнд аваачаад үнэлчихсэн, хараат бус гэж ярьдаг учраас прокурорыг яах ч боломж байхгүй. Хэрвээ Германд ийм асуудал сөхөгдсөн бол цагдаа нарт, прокурорт аль хэдийн хариуцлага тооцогдсон л байгаа. Сая өргөдөл гаргаад ирсэн энэ хүмүүсийн эрхийг хамгаалах асуудал сөхөгдчихсөн байгаа. Манайд энэ механизм нь байхгүй. Урьд нь ийм зүйл тохиолдож байгаагүй,  УИХ нь ч ингэж ажиллаж үзээгүй. Бүр эмгэнэлтэй зүйл ярья. Оргилболд гэж залуу сонсголд гэрчээр орж мэдээлэл өгсөн, одоо “Ганц худагт” хоригдож байгаа. Дээрмийн хэрэгт сэжиглэгдэж байгаа учраас оргон зайлж магадгүй гээд хорьчихож байгаа байхгүй юу. Сонсголтой нь холбогдуулж хориод байна уу, яагаад байна.Үүний төлөө УИХ юу ч хийж чадахгүй. Германы парламентад сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийг хамгаалалтад авах системтэй. Манайд ямар ч хамгаалалт байхгүй. Би тэр зургаан иргэний аягүй эрсдэлтэй үед иргэний зориг гаргасан гэж бодож байгаа. Хэнийг ч яаж ч дарамталж, гүтгэж болдгийг тэр сонсгол дээр та нар нүдээрээ харсан шүү дээ.

-Мөнх-Оргил хувийнхаа туршлага дээр үндэслэж л тэгж хэлсэн байх. Харвард төгссөн диплом нь энд хэрэг болохгүй болохоор “Америкийн сонсгол энд хэрэг болохгүй юм байна” гэж үнэлж байгаа юм болов уу. Гэхдээ энэ чинь ганц Америкт хийдэг сонсгол биш шүү дээ, Германд ч гэсэн ийм сонсгол хийдэг, юу нь ялгаатай юм. Германд бол үүнээс аймаар, яг шүүх хурал шиг хийдэг. Гэхдээ ховор. Мөрдөн шалгах түр хороо байгуулаад тодорхой асуудал гарахаар сонсдог. Долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал байнга болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, сурсан мэргэжил боловсролоороо сонгуульд орох болохоороо л гоёдог, “Би Харвард төгссөн, Америк агуу” гэж ярьдаг, тэгсэн хэрнээ хүний эрх, хүнд хэрэгтэй зүйл ярихаар “Ер нь бол Америк ч бас дэмий ш дээ, ийм юм байх хэрэгтэй ч юм уу” гээд сууж байгааг би ойлгохгүй байна. Би сүүлдээ бухимдаад хэлсэн л дээ, “Хүний эрхийн асуудал дээр бол Мөнх-Оргил гишүүн олон улсын хуульч биш юм байна” гэж. Хуульч гэж хэлэхгүй байна шүү дээ. Би Мөнх-Оргилыг хуульч гэж үзэх ч үгүй, олон улсын хуульч гэж ойлгодог байхгүй юу. Олон улсын хуульчдад хоёрхон л зарчим байдаг. Нэг бол хүний эрхээр явах, үгүй бол олон улсын худалдааг сайжруулах. Алинаар нь ч мэргэшсэн бай хүний эрхийг заасан л байж таарна. Гэтэл хүний эрхийн эсрэг цагдаагийн эрхийг сөргүүлж тавиад байгаа хүнийг би юу гэж ойлгох вэ. Эсвэл санаатай мэдэн будилаад байна уу. Энгийн логик байдаг юм. Хэрвээ тэр хүнд цагдаа байх хэцүү, хүнд байвал цагдаагаасаа гарч болно шүү дээ. Өөр мэргэжил сонгоод, өөр хөдөлмөр эрхэлж болно. Иргэнд бол сонголт байдаггүй. Энэ нийгэмд амьдрахад хэцүү байна аа гэвэл “Та иргэнээсээ больж болно шүү дээ” гэж болдоггүй. Тийм учраас ардаа сонголт байдаггүй хүмүүст зориулж хүний эрх гэдэг ойлголтыг хэрэглэдэг. Харвардад заадаг л байлгүй дээ, бодвол.

-Яг сонсгол хийж байх үеэр гадаа ордны гадаа 100 гаруй хүн ирчихсэн эсэргүүцэл илэрхийлж байна, цагдаагийнхан ирчихсэн байна гэхээр нэг зүйлийг бодсон. Өмнө нь цагдаа прокурор луу нэг удаа дайрсан шүү дээ. Хэрвээ цагдаагийнхан түүн шигээ зохион байгуулалтад ороод ордон руу дайрахад хүрвэл ордныг хамгаалалтын хүмүүс биднийг хамгаалж чадах уу гэж. Яагаад гэвэл ордныг хамгаалалтынхан ТЕГ-ын, Ерөнхий сайдын харьяаны хүмүүс. Бид цагдааг биш, Ерөнхий сайдыг дуудаад ийм сонсгол хийж байхад Ерөнхий сайд жагсаал цуглаан зохион байгуулчихаад ордны хамгаалалтад “тар” гээд үүрэг өгчихвөл дуртай нь орж ирээд гишүүдийг зодохоор байгаа биз. Ийм явдал Орост гарсан. Оросын төрийн Дум, Ельцин хоёр хоорондоо үзэхэд Думыг хамгаалж байсан хамгаалалт буучихсан. Думыг 120 тусгай ажилтан сайн дураараа хамгаалж, Ельцин гадаа нь танк авчираад зоочихсон байсан шүү дээ. Ийм зүйл гардаг, Засгийн газар өөртөө байгаа хүчийг парламентын эсрэг ашиглаж болдог учраас парламент тусдаа хамгаалалттай байх ёстой. Аль ч оронд байдаг.

-Хэрвээ УИХ дахь олонхи Хүний эрхийн дэд хорооны дүгнэлтийг дэмжихгүй бол зөвлөмжөөс танагдана л гэсэн үг. Манай дэд хорооны гишүүдийн хувьд бол цаанаас нь үүрэг даалгавар өгөөд бүгдийг нь баадуудчихгүй бол гайгүй байх аа. Сонсголыг анх хийхэд эсэргүүцэх олон хүн байсан, сонсголын тухай журам ч байгаагүй. Гэхдээ сонсгол амжилттай болоход бас нэг зүйл нөлөөлсөн. УИХ-аас долоон гишүүн Америк явж, сонсгол яаж хийдгийг бүгдийг нүдээр үзээд ирсэн. Тийм учраас сонсгол зайлшгүй хэрэгтэй юм байна гэдэг дээр Ж.Сүхбаатар гишүүн жишээ нь хатуу зогссон л доо. Түүнийхээ төлөө бас намынхаа бүлгээс ч нэлээд шахалт амсаж байгаа юм шиг байна лээ. Түүнийг бүлгийн дэд дарга болгоогүй нь шалтгаан нь сонсголоос болсон юм байна лээ шүү дээ.

-Миний эрх мэдэл, нөлөө хүрэх үгүйг би мэдэхгүй. УИХ-аар дүгнэлтүүдээ батлуулчихвэл энэ нь УИХ-ын албан ёсны баримт бичиг болно. УИХ ингэж шийдсэн учраас сайд энэ ажлаа хий гэж шахна. Чадахгүй гэх юм бол УИХ-д нэг л эрх мэдэл байгаа. Энэ сайдыг огцруулаад өөр чаддаг сайдыг нь тавья гэдэг. Гэхдээ ингээд ярихаар хувь хүнийх нь фактор аягүй нөлөөтэй. Энх барьж байгаа намын нөлөө бүхий кадрыг солино гэдэг Ц.Нямдоржийн сайдын өөрийнх нь хэлсэнтэй л адил болох байх л даа. “Тэмүүжин миний зэрэгт хүрэхийн тулд дахиад нэг 10 жилийн зай байна аа” гэж байгаа шүү дээ./инээв/ Хоёрт, сонсголтой холбогдуулаад хэлэхэд аягүй азтай нь гурван телевиз шууд дамжуулж өгсөн. Хэрэв телевизүүд дамжуулахгүй гэсэн бол сонсгол яах бол, олон нийтэд ингэж хүрч чадах уу?

-Над руу сонсголын өмнө ч, дараа нь ч утасдаж байгаа таван хүний гурав нь “Хамгаалалттай яваа юу, янз бүрийн юм болно шүү” л гээд байгаа. Би зүгээр л хүний эрхийг хүндэтгэдэг, хууль сахиулдаг хуулийн байгууллагатай болохыг л хүссэн шүү дээ. Энэ хүсэл тийм аймшигтай хүсэл үү. Юу ч тохиолдсон надад аймшигтай биш байна. Би сонгуулийн өмнө сонгогчидтойгоо уулзаад ярьж байсан нэг л үгээ санаж байна. Намайг манай сонгогчид хуульч учраас, хуулийн байгууллагуудыг өөрчилнө гэж бодсон учраас, хууль зүйн орчинг сайжруулна гэж итгэсэн учраас сонгосон. Тэр ажлаа л хийх ёстой. Тэр ажилд маань бэрхшээл байгаа бол түүнээс айх ёсгүй л гэж би хувьдаа бодож байна. Тэгээд ч манай монголчууд өөрийнхөө буруу үйлдлийн төлөө өөр муу зүйл хийх хүртлээ зэрлэгшчихсэн гэж би бодохгүй л байгаа. Би хичнээн цагдааг шүүмжилдэг ч гэсэн цагдаа бас тийм зэрлэг гэж бодохгүй л байна. Хуулийнхан бас ярьж байна гэсэн. “Тэмүүжин хуульч мөртлөө хуульч биш юм шиг” гэж. Хуулийнхантайгаа дайтаад гэж байгаа юм байлгүй.

-Монгол улсын Ерөнхийлөгчид ганц л эрх мэдэл байдаг. УИХ-ын чуулган дээр үг хэлдэг, УИХ-ыг тийм юмаа хийгээч ээ, хийхгүй бол ингэлээ шүү гэж жаахан баадуудаж, иргэдэд ховлодог. Шүүхийг шинэчилье гэдэг нь бол Ерөнхийлөгчийн улс төрийн хүсэл эрхэлзэл л байхгүй юу. Энэ хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэх эрх нь хоёр газарт байдаг, 70:30-ийн харьцаатайгаар. Засгийн газар, Хууль зүйн яаманд 70 хувь, УИХ-д 30 хувь нь. Ерөнхийлөгч бол хүмүүсийн улс төрийн хүсэл эрмэлзлийг л өдөөж өгч байна. Үүнийг ажил хэрэг болгох, хүмүүсээ сулгаад бодлого болгож гаргадаг хүн нь одоо бол Нямдорж л байна шүү дээ. Хууль зүйн яамны дэмжлэггүйгээр хууль зүйн ямар ч байгууллага шинэчлэгдэхгүй. Хууль зүйн яамнаас орж ирээгүй бодлого УИХ дээр дэмжлэг авахгүй. Тэмүүжин ганцаараа Шүүхийн тухай хуулийг өөрчлөөд УИХ-д өргөн барья л даа, хэцүү шүү дээ. Харин Засгийн газар дээр дэмжээд ороод ирвэл Засгийн газраа дэмждэг хэсэг нь УИХ-д олонхи байхгүй юу. Засгийн газрынхаа бодлогыг дэмжихгүй бол олонхийн дэмжлэг аваагүй Засгийн газар огцрох ёстой гэдэг өөр зарчим яригдана шүү дээ.

Хүссэн хүсээгүй ч хуульч мэргэжилтэй, мэргэжлийнхээ нэр хүндээр өөрсдийгөө илэрхийлдэг гишүүд байна

-Энэ бүх хуулийн шинэчлэлийг явуулахаасаа өмнө эхлээд парламентын шинэтгэлийг хийх ёстой. Хууль тогтоож байгаа 76 хүн ядаж өөрсдийнхөө асуудлыг шийдчих хэрэгтэй юм. Парламентад хууль тогтоох, төлөөлөх, хяналт тавих гэсэн үндсэн гурван чиг үүрэг бий. Гэтэл манайд эхнийх нь л байдаг, сүүлийн хоёр нь байхгүй. Парламентын төлөөлөх үүргийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-д Өргөдөл гомдлын байнгын хороог байгуулах хэрэгтэй. Манай гишүүд бол иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж аваад холбогпох байгууллага руу нь л шилжүүлэх үүрэгтэй байгаа шүү дээ. Нэг УИХ-ын гишүүнд сургалтын төлбөр шийдээд өгөөч гэсэн өргөдөл гэхэд жилдээ 200-300 ирдэг юм байна. “Тэгээд та нар үүнийг яадаг вэ” гэхээр “Боловсролын яам руу л шилжүүлчихдэг шүү дээ” гэдэг. Уг нь бол энэ бүх өргөдлийг багцалж үзээд Өргөдлийн байнгын хороо хуралдах ёстой. Нийгмэд ийм асуудал байна, үүнийг яаж шийдэх ёстой вэ, ямар хүмүүс төлбөрийн асуудлаар өргөдөл гаргаж байна, их дээд сургуулиудад ингэхэд оюутны төлбөрөөс өөр санхүүжилт байх ёстой юу, шинжлэх ухааны салбарт төсөвлөсөн мөнгийг яагаад ШУА дангаараа авч байх ёстой юм, их дээд сургуулиудад хэдэн хувийг нь өгөх боломжтой вэ гэх мэтчилэн хэлэлцэх ёстой. Үүнд ямар ч илүү бүтэц, үрэлгэн төсөв, давхардсан орон тоо хэрэггүй. Өргөдлийн байнгын хорооны хийх ёстой ганц ажил нь парламентын сонсгол л байхгүй юу. Яг саяын долдугаар сарын 1-ний асуудлаар сонсгол хийсэн шиг. Тийм учраас Өргөдлийн байнгын хороо байгуулах тухай хуулийн төслийг дэмжиж 16 гишүүн гарын үсэг зурсан, арваад гишүүн “Би ч гэсэн гарын үсэг зурах ёстой байсан” гэж хэлсэн, ер нь зөв шүү гэсэн байр суурьтай дахиад хэдэн гишүүн байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдчих байх аа гэж бодож байна. Дээр нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэж батлах ёстой. Д.Дэмбэрэл дарга надад амласан, төсвийн хэлэлцүүлэг дууссаны дараа хамгийн түрүүнд нэгдсэн хуралдаанд оруулна гэж. Тэгэхээр Ө.Энхтүвшин даргыг гадаадаас ирэнгүүт Төрийн байгуулалтын байнгын хороогоор орчих байх.

-Хамгийн хэцүү нь манай байнгын хороо шүү дээ. Хамгийн их эрх мэдэлтэй, нөлөөтай байнгын хороог хамгийн нөлөөгүй болгож чаддагийн баталгаа энэ хэдэн парламентад байнга давтагдаж явлаа. Парламентад гурван байнгын хороо хамгийн хүчирхэг байдаг. Эдийн засгийн бангын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүйн байнгын хороо. Хууль зүйн байнгын хороон дээр нийгэмд байгаа хамгийн том маргаанууд хагалагддаг. Маргаад ирэхээр нь хуулийн тусламжтайгаар хагалагддаг. Энэ байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын гол амин сүнс болсон Хууль зүйн яамыг хянадаг. Хууль зүйн яамыг хянах замаар хуулийн байгууллагуудад бодлогоо тулгадаг. Харамсалтай бусад улсын парламентад хамгийн үүрэг рольтой, ажил хийдэг газар нь манайд хамгийн сул байгаад байна. Одоо бол гишүүд хоорондоо ярилцаж л байна. Хүссэн хүсээгүй хуульч мэргэжилтэй, энэ мэргэжлийнхээ нэр хүндээр өөрийгөө илэрхийлдэг гишүүд байна шүү дээ. Тэдний хувийн амбиц нь намдаа дарагддаг юм гэхэд мэргэжлийн амбиц нь дотроос нь хатгаад өөр хоорондоо ярьж байна. Хууль зүйн байнгын хороог яах ёстой вэ гэж. Аль ч парламентад авлига, сонирхлын зөрчлийн хамгийн том хяналт энэ байнгын хороон дээр байдаг. Авлигын хяналт бол Засгийн газрын гэдэс дотрыг ганц уудалдаг зүйл нь. Тийм учраас Хууль зүйн байнгын хороо ажлаа хийх юм бол Засгийн газар энэ байнгын хорооны өмнө сөгдөж унана. Төсвийн хяналтаар буруу зарцуулагдсан мөнгө нь илэрдэг бол халаасалсан мөнгө нь Хууль зүйн байнгын хороон дээр илэрдэг байхгүй юу. Гэтэл манайд энэ нь байхгүй. Тийм учраас бид Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд авлига, сонирхлын зөрчилтэй холбоотой сонсголын хэв маягуудыг үүсгэе гэж ярьж байгаа.

-Нэг онигоо гарсан байна лээ. Монголд ирээд буцсан америк залуугаас “Монгол тэгээд ямар улс байна” гэж асууж.

-Монгол бол Хууль зүйн байнгын хороогоо л бөхөөр удирдуулдаг улс шүү дээ.

-Тэгээд тэр нь хуульчидтай нь өрсөлдөөд ялчихаж байна уу?

-Аа,өрсөлдөөн байлгүй яах вэ. Хоёр бөх нь барилдаад нэг нь ялсан гэж байна лээ гэж. /инээгээд/ Манай шинэ дарга бол гишүүдтэйгээ өглөө болгон мэндлэх үүрэгтэй болсон гээд өглөө болгон миний гарыг барьж байгаа. Магадгүй ийм зөөлөн хүн байгаа нь бидэнд бас ажил хэргээ явуулахад сайн ч байж магадгүй шүү дээ. Бат-Эрдэнэ гишүүн чинь бас хуульч мэргэжилтэй, доктор хүн л дээ. Гэхдээ бидэнд чинь бас мэргэжлийн нэр хүнд гэж байна. Надтай бас нэг нөхөр “Тэгж ярих юм бол би бас хуульч” гэж маргаад байсан. Би бол хэзээ ч тэр хүнийг хуульч гэж бодохгүй. ТМС төгсчихөөд хуульч гэж хэлбэл харамсалтай л байна. Яг ингээд ярихаар бас нэг бодлого ярих хэрэгтэй болдог. Хууль зүйн боловсролыг яаж ойлгох вэ гэж.

Лу.Гантөмөр бид хоёрт энэ үүрэг ноогдож байгаа гэж би ойлгодог

-Манайхан өөрсдөө залуу байгаа шүү дээ./ инээгээд/ УИХ дээр миний саннаачилсан хуулийн төслүүд батлагдах ёстой. Батлагдахын тулд би УИХ доторх намынхаа бүлгийнхэнтэй ойлголцох хэрэгтэй. Тийм учраас би намынхаа бүлгийнхэнтэй илүү ойрхон ажилладаг. Би бол Ардчилсан намыг сонгож орж ирсэн залуу, Ардчилсан намын нарийн бичгийн дарга байсан. Түүнээс биш биднээс өмнө хэн нэг нь зурчихсан энэ “Алтан гадас”, тэр “МоАХ” гэсэн хил хязгаарт ормооргүй байна. Энэ ч үзэл бодлоороо би залуучуудтайгаа илүү ойр байдаг. Би өөрөө либертари үзэл санаатай, өөрөө өөрийнхөө эзэн гэж боддог. Хэрвээ миний явж байгаа замд “Алтан гадас” хөндөлсвөл би “Алтан гадас”-ыг шүүмжилнэ, “МоАХ” зөрчилдвөл МоАх-ыг ч бас шүүмжилнэ. Миний явж байгаа замтай хоёулаа нэг байвал нийлээд л явна. Ний нуугүй хэлэхэд Ардчилсан намын залуус үүнээс л татгалзаж байгаа. “Алтан гадас” ч юм уу, МҮДН, МоАХ гэж залуучуудаа хувааж аваад тэр залуучууд нь энэ нэг хүнд хувь хүнийхээ хувьд хэзээ ч дургүй биш байтал “Манай фракци энэ хүнд дургүй учраас” гэж нулиммааргүй байгаа байхгүй юу. Нулимах ёстой хүмүүс тэнд дүүрэн байхад дотроо бие биенээ нулимаад яах юм бэ. Тийм учраас Лу.Гантөмөр бид хэдийн хоорондоо тохиолцсон нэг зүйл нь аль нэг фракцийн гар хөл болохгүй. Алтан гадас, МоАХ, МҮДН гэж хуваагдаж тоглох тусам хэнд ашигтай юм, тэдэнд л ашигтай шүү дээ.

-Энэ хугацаанд МАХН залуучуудаа дөрөв сольсон байна. Гэхдээ солигдсон залуучууд нь өөрийн гэсэн бодолтой эсэхийг би мэдэхгүй. Зарим нь бол бодолтой юм шиг л ярьдаг. Гэтэл Ардчилсан нам залуучуудаа хэд сольсон бэ. Ирэх 20 жилд Монголын ардчилал ямар байх юм бол оо. Хэрвээ ирэх 20 жилд Монголын ардчилал тийм ийм болсон байх ёстой гэж бодож байгаа бол ирэх 20 жилийн Ардчилсан намыг өнөөдрөөс эхэлж харах ёстой. Тийм учраас Ардчилсан намын залуучууд “Одоо бид гаръяа” гэж гуйдаг биш, жаахан тулхэж гаргадаг байх ёстой. МАХН-ын залуучуудаас ялгаатай нь манай намын залуучууд лифтээр өгсдөггүй. Биднийг дарж байгаа нь, үл тоож байгаа нь ч гэсэн биднийг улам хүчтэй болгодог. Гэхдээ үүнд хэд хэдэн зүйл саад болж байгаа. Монгол улс төрөө олигархуудаас салгах ёстой шиг Ардчилсан нам феодалуудаасаа салах ёстой. Орон нутгийг өмчлөөд тэлээд хэвтчихсэн, хамаатан саднаараа дүүргэчихсэн, өөрөөсөө өөр хэнийг ч гаргадаггүй, тэгсэн мөртлөө намын хамт олноо гомдоодог, Ардчилсан нам гэхээр би байна гэж цээжээ дэлддэг тэр хэсгээсээ салах ёстой. Дээр нь дотроо фракц болж тоглодог улс төрийн соёл гэх уу, уламжлал гэх үү тэр нэг юмнаасаа салах ёстой. Би Ардчилсан намыг сонгож орж ирсэн болохоос биш аль нэг бүлэг францид нь орж, нөгөөтэй нь зодолдох гэж ирээгүй. Ардчилсан нам үнэхээр Монгол улсыг хөгжүүлье, урагш нь хөтөлье гэж бодож байгаа бол зөрчилдөж муудах хүн олон л байгаа биз дээ. Гэтэл тэр хүмүүстээ, МАХН-д байгаа таалагдахгүй байгаа хүмүүстээ очоод “Чи садаа болоод байна, зайлаад өг өө” гэж хэлэхийн оронд нөгөө хүмүүстэйгээ нийлээд “Энэ арчаагүй, адгийн амьтан байхгүй юу” гэж нам дотроо байгаа нэгийгээ адгаар нь хэлж байгаа хүмүүсийн би ойлгодоггүй. Энэ зарчим нь надад таалагдахгүй байгаа учраас “Алтан гадас” байна уу, “МоАХ” нь байна уу надад сонин биш. Надад юу сонин бэ гэвэл Ардчилсан нам ирэх 20 жилд хөлөө олоод явахын тулд, 2012 онд ялалт байгуулахын тулд яах ёстой вэ, түүнийг нь хийхийн тулд жаахан хүчтэй, зоригтой байх хэрэгтэй. Тэглээ гээд нам дотроо ч зодуулж, хэрчүүлж магадгүй л дээ. Гэхдээ тэр нь надад сонин биш байна. Надад жаахан томдсон ч санагдаж магадгүй нэг зүйлийг хэлэхэд Ардчилсан нам дотор залуучууд гарч ирэхэд хаалга үүдийг нь жаахан хүчтэйхэн мөрлөх үүрэг Лу.Гантөмөр бид хоёрт ноогдож байгаа юм байна л гэж ойлгож байгаа.

Б.СЭМҮҮН

Ц.Мөнх-Оргил: Анархизмын хаалгыг нэг удаа татаж үзээд хаалаа шүү дээ
Эх сурвалж: http://munkhbayasgalan.niitlelch.mn

Сэтгүүлч Мөнхбаясгалангийн хийсэн ярилцлага

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо саяхан 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын тухай нээлттэй сонсгол хийсэн нь улс даяар дуулиан тарьсан билээ. Эл нээлттэй сонсголыг ардчилсан нийгэмд байх ёстой зөв зүйтэй үйл явдал гэж талархах  хэсэг байхад “шүүхийг шүүх гэж оролдлоо” хэмээн таагүй хандагсад ч бас байна. Гэхдээ тухайн өдөр болсон үйл явдлын үер Онц байдлын штабын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой уулзаж ярилцлаа. Үйл явдлын халуун цэг дээр ажиллаж  штабыг удирдаж явсан түүний үг юу юунаас чухал биз ээ.

Төрийн ордонд долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар нээлттэй сонсгол боллоо. Энэ танд ямар сэтгэгдэл үлдээв, хэр санагдав?

Хоёрдмол сэтгэгдэлтэй үлдлээ. Ер нь УИХ дээр ийм нээлттэй сонсгол цаашид хийж байх нь хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна. Нөгөөтэйгүүр сэдэв, арга барилаа зөв сонгомоор байна.  Эл үйл явдал бол нийгмийг ихээхэн талцуулсан   бас  нэлээдгүй хэрэг  шүүх, прокуророор шалгагдсан хэвээр байгаа шүү дээ. Уригдсан хүмүүс, гэрчүүд, тавьж байгаа асуудал ч гэсэн улс төрийн өнгө аястай, асуудлын голыг олохоос илүү цагдаа, шүүхийг шүүж буруутгах өнгө аяс харагдаж байна лээ.

Ийм нээлттэй сонсгол хийж байх хэрэгтэй гэдэг талаар  АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэн олон жил бидэнд зөвлөж, дүрэм журмыг нь боловсруулахад тусалсан юм. Эртээдийн сонсгол дээр ч гэсэн тэд тусдаа ширээ засуулаад сууж байсан.  Тэдэнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ АНУ-ын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомж нь манайхаас өөр гэдгийг бид бас мартаж болохгүй. АНУ-ын конгресс буюу парламент нь Үндсэн хуулиараа квази-шүүхийн үүрэг гүйцэтгэж, төрийн зарим албан хаагчдыг, тухайлбал Ерөнхийлөгчийг импичмент буюу албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг шийддэг. Төлөөлөгчдийн танхим импичмент үүсгэх эсэхийг шийдэж, сенат асуудлыг  шүүж эцсийн шийдвэр гаргадаг. Манай Үндсэн хуулиар УИХ-д ийм квази-шүүхийн эрх олгоогүй гэдгийг бид санаж цаашдын нээлттэй сонсголуудаа хийж баймаар юм шиг санагдсан.

Та цагдаа болон прокурорынхныг нэлээд өмөөрч байсан нь хүмүүст таалагдсангүй бололтой.  Яагаад тэгсэн юм бэ.  Хууль зүй, дотоод хэргийн сайд байсныхаа хувиар ийм совесть гаргах хэрэгтэй байсан уу?

Өмөөрөхөөс өөр яах билээ? Би уг  нь нэг их ярихгүй, бусдын яриаг сонсоё гэж бодсон юм. Гэтэл “Хүний эрх ба 7 дугаар сарын 1” гэсэн энэ том сэдвийн хүрээнд ганц цагдаа, шүүхийн асуудлыг олон талаас нь яриад, үүргээ гүйцэтгэж яваад хохирсон 500 гаруй цагдаагийн албан хаагч болон  эд хөрөнгөө шатаалгаж дээрэмдүүлсэн олон аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашгийг огт яриагүй. Ярих нь бүү хэл нээлттэй  сонсгол дээр тэд харагдах ч үгүй байсан шүү дээ. Мэдээж цагдаа зэрлэг балмад загнаж, хүн зодож, эрүү шүүлт тулгасан бол албан тушаалтнуудад хуулийн цээрлэл хүлээлгэх хэрэгтэй. Энэ асуудал дээр хэн ч буруутанг өмөөрөхгүй. Харин Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүд, УИХ-ын гишүүд үйл явдлын халуун мөрөөр 2008 оны долдугаар  сарын 3,4-ны өдрүүдэд урьдчилан хорих байруудаар явж цагдаа болон хоригдсон хүмүүстэй  уулзаж ирээд зодож нүдсэн, эрүү шүүлт тулгасан юм алга, хоол хүнс дутуу байна, байр нь багадаж байна гэж ярьж байсныг бид бүгд телевизээр харсан ш дээ.  Сая ч гэсэн эрүү шүүлт тулгаагүй гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс хүлээн зөвшөөрсөн. Явган суулгасан, хоол унд дутуу өгсөн нь эрүү шүүлт гэхээсээ илүү ийм хэмжээний нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд бид бүгдээрээ бэлэн биш байсных л гэж ойлгож байна. Цагдаа, прокурорыг өмөөрсөн нь зарим хүмүүст таалагдаагүй байх аа, гэхдээ би хүнд таалагдах гэж  яриагүй, санаж бодсоноо л хэлсэн юм.

Эсвэл та үнэхээр тэднийг буруугүй гэж  үзэж байгаа юм уу?

Буруу юм хийвэл мэдээж буруутгана, шүүмжилнэ. Цагдаад байгаа алдаа дутагдлыг би хэнээс ч дутуугүй мэднэ. Тэдгээрийг засаж залруулах гэж бас ч гэж хэдэн жил хөдөлмөрлөсөн.  Гэхдээ юманд чинь бас учир гэж бий.  Цагдаа бол Монголын нийгмийн толь, түүний нэг л хэсэг. Нийгэм нь хачин сайхан хүний эрх хангаад байдаг, цагдаа л хүний эрх зөрчөөд байгаа юм байхгүй шүү дээ.

Зарим хэвлэл “шүүхийг шүүх гэж оролдлоо” хэмээн шүүмжлэлтэй хандсан байсан. Таны хувьд юу гэж бодогдож байна вэ?

Бодож байснаа би нээлттэй сонсголын үеэр хэлсэн шүү дээ. Гэрчээр оролцсон зарим өмгөөлөгчид шүүх “тэнсэн” өгөх ёстой байсан, улс төрийн үзэл бодлоороо ял өгсөн гээд яриа биз дээ.  Энэ чинь УИХ-ын индэр дээрээс, орон даяар шүүхийн шийдвэрийг “шүүж” байгаа хэрэг биш гэж үү. Шүүхийн шийдвэр эцсийнх, тэгээд заавал биелэгдэх ёстой зарчим бол аль ч соёлт, ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт шүү дээ. Сүүлийн үед ер нь шүүх, прокурорыг ингэж биеийг нь даалгаж, хараат бус байлгах хэрэг байна уу  гэх яриа гарах боллоо. Сая нээлттэй сонсголын үеэр ч цухалзаж байна лээ. Үндсэн хуулийн суурь зарчим, хүний эрх, ардчиллын жинхэнэ баталгаа болсон энэ ололтыг бид цааш нь бэхжүүлэх л тухай ярих ёстой гэж бодож байгаа. Тэрнээс биш ганц нэг сахилгагүй, ёс зүйгүй шүүгч прокуророос болж үүнээс татгалзах тухай асуудал байхгүй.

-Тухайн үед УМБГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Эрдэнэбат асуултанд хариулахдаа их л сандарч айсан байдалтай харагдаж юм ярьж бараг чадахгүй байсныг та анзаарсан уу?

-Мэдээж бага зэрэг сандарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Эрдэнэбат хурандаа ер нь хүн нь өөрөө зөөлөн л дээ.

-Цагдаа нар иргэдийг хоморголон баривчилж яргалсныг иргэд гэрчилж байгаа. Гэтэл цагдаа нар үгүй гэдэг. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхэнд халдаж эрүүдэн шүүсэн, хүний амьд явах эрх зөрчигдсөн гэж үзсэн байсан. Харин та тухайн үед Онц байдлын комиссын даргаар ажилласан хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Долдугаар  сарын 1-ний үйл явдал   онц байдал зарлахад хүргэсэн, тэгээд ч  эмх замбараагүй байдлыг таслан зогсооход хүчний байгууллагууд тодорхой хэмжээний хүч   хэрэглэхээс өөр аргагүй байдалд орсныг та бид харсан шүү дээ. Барьж хориод эрүү шүүлт тулгаж, зодож нүдээд байгаа эсэхийг шалгахад тухайн үед Хүний эрхийн үндэсний комисс, Х.Баттулга, Батбаатар гээд УИХ-ын гишүүд хэд хэдэн удаа хорих байруудаар явсан, эцэг эхийг нь төлөөлж зарим хүмүүсийг ч гэсэн чөлөөтэй оруулж уулзуулсан. Сая нээлттэй сонсголоор Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүд цагдаа санаатайгаар эрүү шүүлт тулгаагүй гэдгийг хэлсэн, харин олон цаг явган суулгаж, хоол унд өгөөгүй нь сэтгэл санааны дарамт учруулсан гэж байна лээ. Яагаад явган суулгасан, яаж хооллосон тухайгаа цагдаагийн нөхөд ярьсан. Миний бодлоор яргалж, эрүү шүүлт тулгасан юм байхгүй. Тал талдаа цочирдсон, тэвдсэн тухайгаа цагдаагийнхан ч өөрсдөө сая ярьсан шүү дээ.

-Буудах тушаал өгсөн эзэн нь одоо хүртэл олддоггүй. Тэгсэн атлаа яах аргагүй тавын таван хүнийг буудаад алчихсан байдаг. Баахан цагдаа эрүүл мэндээрээ хохирсон. Явж явж жирийн цагдаа л хариуцлага хүлээгээд энэ явдал дуусах  нь. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?

-Үүргээ гүйцэтгэж, эмх замбараагүй байдлыг таслан зогсоосны төлөө цагдаа хариуцлага хүлээх ёсгүй. Тийм шударга бус юм байж болохгүй. Одоогоор тушаал өгсөн хүнийг хайгаад байгаа юм. Нэгдүгээрт, цагдаад “бууд” гэдэг командыг хэн ч өгдөггүй юм. Хууль журмаараа цагдаа нөхцөл байдлыг үнэлээд бусдын болон өөрийн амь насанд аюул учирсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх эрхтэй. Тийм хуультай. Аюул занал учирсаар байхад даргаасаа команд, зөвшөөрөл аваад ирье, тэгээд галт зэвсэг хэрэглэе гээд гүйгээд явчихдаг цагдаа дэлхийд хаана ч байхгүй. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал, штабын хурал бүгд бүрэн бичлэгтэй, протоколтой явагддаг. Хэн ч цагдаад ямар нэгэн байдлаар буудах команд өгөөгүй, харин ч С.Баяр дарга галт зэвсэг хэрэглэхгүй шүү гэж цагдаагийн удирдлагад хэлээд гаргаж байсан юм. Гуравдугаарт, цагдаа энэ таван иргэнийг буудаж амь насыг нь хөнөөснийг шүүх тогтоогоогүй байгаа шүү дээ. Одоогоор мөрдөн байцаалт явагдаж байгаа.

Буудах тушаал өгөөгүй байхад цагдаа яахаараа сумтай буугаар зэвсэглэсэн байдаг юм бэ?

Цагдаад буудах тушаал өгдөг хүн байдаггүй юм гэж би хэлсэн шүү дээ. Албан үүргээ гүйцэтгэж явахдаа цагдаа галт зэвсгээр зэвсэглэнэ, энэ нь хууль журмаар зохицуулагдсан асуудал.

Ер нь тэр өдөр цагдаа нар яагаад босогчдын эсрэг хөдлөхгүй зүгээр л бамбайгаа толгой дээрээ барьчихаад чулуун байлдаан хийгээд байсан юм бэ. Эсвэл дээрээс ямар нэгэн команд хүлээж байсан хэрэг үү?

Дээрээс ямар ч команд хүлээхгүй, ямар нэгэн улс төрийн албан тушаалтан цагдаад “зодуулаад зогсоод бай” эсхүл “зодоод бай” гэсэн утгатай команд мэдээж өгөхгүй. Тэгээд ч  өгсөн байсан ч цагдаа түүнийг дагах учиргүй. Эмх замбараагүй байдлыг зохицуулах цагдаагийн мэргэжлийн ажилд улс төрийн албан тушаалтан бид оролцоод эхэлбэл цагдааг удирдлагагүй болгоно гэсэн үг.   “Нэг мөр олон цагдаа оруулаад хүмүүсийг тараачихаж болохгүй байсан юм уу”  гэж би дараа нь үйл явдал өнгөрсөн хойно цагдаагийн дарга нараас асуухад байсан бамбай, каск, бороохойныхоо тоонд баригдсан юм гэж надад тайлбарлаж байна лээ.

Цагдаагийн даргад тэгээд хэн команд өгдөг юм бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайд уу, Ерөнхий сайд уу, Ерөнхийлөгч үү?

Мэргэжлийн ажил дээр нь хэн гуай ч команд өгөхгүй, өгөх ч ёсгүй шүү дээ. Жишээ нь, энэ хэргийг ингэж шалга, тэрнээс мэдүүлэг ав энэ тэр гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хариуцсан сайд ч үүрэг өгөх эрхгүй. Долдугаар сарын 1-ны үйл явдлын үеэр ч гэсэн Н.Энхбаяр, С.Баяр бид гурав цагдаад ямар команд чиглэл өгөх билээ… Тэдэн цагдаа оруул, тийм зэвсэг хэрэглэ, ингэж тараа гэж хэлэх мэдлэг туршлага, эрх мэдэл бидэнд байхгүй, байх ч ёсгүй. Улс төрийн хариуцлага бол өөр асуудал. Ямар нэгэн зүйл дээр буруу дүгнэлт хийж, өдөөн хатгаж, байдлыг улам хурцатгасан, шаардлагатай улс төрийн шийдвэр гаргаагүй бол улс төрийн хариуцлагыг ярьж болно. Би хувьдаа тухайн нөхцөл байдалд хийх ёстой бүхий л зүйлээ хийсэн, ямар нэгэн алдаа гаргаж байдлыг хурцатгаж, хүндрүүлээгүй, хэцүү байдлыг хэвийн болгоход хувь нэмрээ оруулсан гэж бодож байгаа.

Тухайн үед онц байдал зарласнаас хойш бүхнийг хяналтнаасаа алдсан гэж бодож болох уу. Учир нь буудах тушаал өгсөн хүн нь олдохгүй бас яг буудсан хүн нь олдохгүй байгаа шүү дээ?

Үгүй. Бүх зүйл харин  ч хяналтанд орсон. Онц байдал зарлаагүй бол байдал улам ч хурцдаж, төсөөлөшгүй аюултай нөхцөл байдал үүсэх байсан. Хэдэн мянган согтуу, танхайрсан залуус намын байраас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хөдөлж, тэндээс галт зэвсэг булааж авна, тэгээд ЦЕГ руу явна гэж байсан цаг мөч шүү дээ. Тушаал өгдөггүй гэдгийг би хэлсэн. Харин буудсан хүнийг прокурор, цагдаа тогтооно гэж би бодож байна.

Эд мөрийн баримтаар хөөгөөд хэний эзэмшлийн ямар буунаас буудагдсан хонгио болохыг одоо болтол тогтоогоогүй юм уу, тогтоохыг хүсэхгүй байгаа юм уу.  Шинжлэх ухаан өндөр хөгжсөн шүү дээ. Хуульчид ч биш жирийн иргэд үүнийг ярьдаг юм билээ?

Үүнийг та мөрдөн байцаалт явуулж байгаа хүмүүсээс нь асуух хэрэгтэй байх. Хүний амь эрсэдсэн байна, цагдаа буудсан байх магадлалтай байна гэсэн мэдээгээр хэргийг мөрдөх ажлыг цагдаагаас авч Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шилжүүлэхийг Амарболд генералд санал болгосон, тэр ч зөвшөөрч хэргийг шилжүүлсэн. Ингэхээс өөр арга байгаагүй. Цагдаагаас бие даасан, хамааралгүй байгууллага, хүмүүсээр энэ хэргийг шалгуулах хэрэгтэй гэж үзсэн.

Онц байдлын ажлын хэсгийн даргын хувьд бүхнийг хянах бололцоо тухайн үед хэр байсан бэ?

-Онц байдал тогтоосны дараа байдал хяналтанд орж эхэлсэн. Өглөө 03-04 цагийн үед байдал намжлаа гэж надад цагдаагийн удирдлага надад илтгэж байсан.

-Ер нь яагаад таныг штабын даргаар тавьсан юм бэ? Цагдаагийн даргыг томилж болох байсан шүү дээ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарсан.

-Танд “үгүй” гэх боломж байгаагүй нь мэдээж. Харин одоо харамсдаг уу?

Тэр хүнд нөхцөлд бүгд л чадах ядахаараа зүтгэнэ шүү дээ. Дараа нь ийм тийм улс төр болчих бий дээ гэж бодож суух зав цаг ч байгаагүй. Харамсах юм байхгүй, штаб үүргээ цаг хугацаанд нь хуулийн дагуу биелүүлсэн, штабын ажилд оролцсон олон байгууллага, хувь хүмүүс нойр хоолгүй, идэвхитэй ажилласан. Заримд нь би талархлаа илэрхийлж амжсан, заримд нь амжаагүй л явна.

-Би таныг харамсдаг байж магадгүй гэж боддог. Учир нь түүнээс хойш 7 дугаар сарын 1-тэй таны нэр хоршоо үг болох шахлаа?

-Болгох сонирхолтой хүмүүс байгаа юм байлгүй дээ. Тэрнээс биш энэ үйл явдлыг өдөөсөн, зохион байгуулсан, оролцсон хүмүүс нь хэн бэ, энэ байдлыг зохицуулах гэж оролдсон нь харин  хэн бэ гэдэг олон нийтэд ил тод л байсан гэж би боддог.  Цаг хугацаа олон зүйлийг тодруулж, үнэн зөвийг ойлгуулна гэдэгт итгэлтэй байдаг шүү.

-Н.Энхбаяр улс төрийн тавцангаас явсан, С.Баяр ч бас Ерөнхий сайдаа өглөө. Удахгүй намын даргаа өгөх биз. Тэдний хувьд карьер нь нар адил жаргаж байна. Харин таны хувьд тийм биш. Тэгэхээр ирээдүйд алхах тоолонд чинь энэ хэрэг таныг сүүдэр адил дагах нь байна шүү дээ.

-Магадгүй… гэхдээ надад энэ асуудлаар хэнээс ч айж ичих,юу ч нууж дарагдуулах шаардлага байхгүй. Бид тухайн үед бүх юмыг хууль номын дагуу, улс орны эрх ашгийг урьтал болгож хийсэн. Бидний хийсэн, ярьсан зүйл бүгд бичлэгтэйгээ, протоколтойгоо байгаа.

-Саяхан гэхэд л таны дотны нөхөр Сү.Батболд Ерөнхий сайд боллоо. Та хоёрыг нэг фракц гэж ойлгодог. Түүний орон гарсан Гадаад харилцааны сайдын албан тушаалд хамгийн боломжтой нэр дэвшигч бол та байсан. Гэтэл нэгдлийн эдийн засагч дипломатуудыг удирдахаар боллоо. Яагаад та биш гэж?

-Яагаад заавал би байх ёстой гэж?

-Харин яагаад та биш гэж. Магадгүй долдугаар  сарын 1-нээс болсон уу?

-Намын боловсон хүчний  бодлогын асуудал шүү дээ. Би тэр албан тушаал дээр очоогүй олон шалтгаан байж болно, Харин долдугаар  сарын 1-нээс л лав  болоогүй гэдэгт би итгэлтэй байгаа.

-Хэрвээ та улирч одсон тэр тэр аймшигт өдөр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Мөнх-Оргил биш жирийн нэг иргэн Мөнх-Оргилын нүд сэтгэлээр харж үзсэн үү?

-Сайд ч байна уу, жирийн иргэн ч байна уу миний бодол байр суурь нэг их өөрчлөгдөхгүй.

-Тэгвэл хөндлөнгийн байр сууринаас хуульч хүний нүдээр ямар дүгнэлт хийж байна вэ?

-Энэ бүх үйл явдал олон жилийн өрнөлттэй гэж бодогддог. Олон жилийн турш хууль биелэхгүй, тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, төрийн цагдаагийн погоныг урж тастсан, сонгууль будилсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа гарах бүрт  долдугаар  сарын 1-ний үр цацагдаж л байсан. Бага ч гэсэн зүйл дээр хуулийн дагуу ажиллаж, хийсэн хэрэгт нь таарсан шийтгэлийг нь оноож байхгүй бол юү ч хийж болно, эрх чөлөө хүний эрхээ эдэлж байна гэсэн буруу ойлголттойгоор хүмүүжиж анархизмын хаалгыг нэг удаа татаж үзээд хаалаа шүү дээ. Ер нь манай нийгэмд хүний эрхийн цаана иргэний үүрэг байдаг гэсэн ойлголт ихээхэн бүдгэрч байна. Дээр нь улс төрийн намуудын хэт их зөрчилдөөн, хамтраад ажиллаж чаддаггүй байдал нийгэмд хэт их улс төржилт авчирч ийм эмгэнэлт явдал руу хөтөллөө. Одоо сургамж авч энэ үйл явдлыг давтахгүй байх бүх төрлийн баталгааг л бий болгох хэрэгтэй.

-Хүмүүс нэг л зүйл дээр таныг буруутгадаг. Та түүнийг мэдэх үү?

-Олон юм ярьж бичих юм байна шүү дээ…

-Босогчид эд улайрч байх үед түүнийг таслан зогсоох арга хэмжээ огт аваагүй гэж буруутгадаг. Магадгүй арга хэмжээ аваагүйгээс үймээнийг улам дэвэргэж улмаар онц байдал зарлах хэмжээнд хүргэж таван хүний амь үрэгдсэн гэж ярилцдаг. Үнэхээр таслан зогсоож болохгүй байсан юм гэж үү? Ус цацаад ч болов?

-За, яг ямар арга хэмжээ авсан, юу нь болсон, юу нь дутсан гээд энд сонин хэвлэлээр ярих ч юм байна, ярихгүй ч юм байна. Энэ жагсаал цуглаан үймээн болохоос урьдчилан сэргийлэх гэж, дараа нь аль болох хурдан тараах гэж бид бүгд бололцоотой бүхнийг хийсэн гэдгийг л энд хэлье. Сонин хэвлэлээр мань мэтээсээ ийм юм асуугаад байгаа юм, асуух ч ёстой байх. Гэхдээ энэ үймээнийг зохион байгуулсан, оролцсон, турхирсан, хүмүүсээс юу ч асуудаггүй, тэдний зөв байсан, тэдний эхлүүлсэн, түйвээсэн галыг унтраасан хүмүүс нь буруутай мэтээр ярьж хөөрөөд байгаа нь ойлгомжгүй л байгаа юм.

Т-ухайн үед ажил хариуцаж байсан Н.Энхбаяр, С.Баяр, Амарболд бас таныг гээд буруутай байж болох эрхтэн дархтнуудыг бүгдийг суулгаж байгаад дахиад ний нуугүй ярилцвал яасан юм бэ.  Та зөвшөөрөх үү?

-Юунд буруутгаад байгаа билээ? Ширээ тойрч суугаад бид юу ярих гэж? Төрийн ажил төрийнхөөрөө л байг.

-Та их битүү хүн шиг санагддаг юм. Тэр болгон дотроо уудалж ярихгүй. Хэвлэлээр таныг гөвж л байхад дуугүй л байдаг. Гэтэл бусад нь тэгдэггүй шүү дээ. Өөрийгөө хэргээс мулталж авахын төлөө бүхнээ хийдэг..

-Ярих гарцаагүй шаардлага байгаад, өгөх мэдээлэл л байвал ярина шүү дээ. Болж өгвөл төрийн хүний байр сууринаас аливаа асуудалд хандах ёстой л гэж боддог юм.

-Амь үрэгдсэн хүмүүст мөнгөн нөхөн олговор олгоход нэг хохирогчийн аав авахгүй заавал та нарт хариуцлага тооцно гэсэн. Тэр талаар юу хэлмээр байна вэ?

-Тэр хүний л сонголт шүү дээ. Өөр юу гэх билээ… Би дүгнэж хэлэх нь утгагүй юм биш үү.

-Одоо Н.Энхбаяр ч иргэн Н.Энхбаяр болсон. Мөд  С.Баяр ч өөрийгөө энэ хэргээс сугалах байх. Тэд таныг золиосонд гаргаж байгаа юм биш биз?

-Тэр хоёр өөрсдөө тэгж байна уу?

-Үгүй л дээ. Гэхдээ л нийгэмд төлөвшиж байгаа ойлголтуудыг би танд асуулт болгон тавьж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Мөнх-Оргилыг галд шидчихээд өөрсдөө эвтэйхэн мултарч байна гэцгээж байна. Танд ийм үг яриа сонсогдохгүй байна уу?

-Бидний хэн маань ч ямар нэгэн буруу шийдвэр гаргаж, буруу үйлдэл хийгээд тэр нь хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирох, эд хөрөнгө устгахад хүргээгүй гэж боддог. Тухайн үед ҮАБЗ ч тэр, штаб ч тэр зөв шийдвэр гаргаж, зөв л ажилласан. Онц байдал зарласан үед төрийн бүх эрх мэдэл ҮАБЗ-д шилждэг юм. Ийм хуультай. Штаб бол төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулдаг үүрэгтэй. Бас л хуультай.

-Борис Ельцин Путинг залгамжлагчаараа сонгосны хариуд Путин түүнийг насан туршид нь дархалж байсан. Түүн шиг одоогийн Ерөнхий сайд өмнөх Ерөнхий сайдаараа нэг их оролдохгүй биз. Энхбаярыг дийлдэг хууль Монголд байдаггүй. Тэгэхээр одоо хөөрхий цагдаа нарыг  болон амбиц багатайгаар нь таныг л шахаанд оруулах юм шиг санагдаад байна даа. Танд тэгж санагдахгүй байна гэж үү?

-Танд л тэгэж санагдаад байгаа юм байлгүй дээ. Харж л байя. Бүр байж чадахгүй байгаа бол та Н.Энхбаяр, С.Баяр хоёроос наад асуултаа асуу даа. Надад энэ талаар өөр ярих зүйл байхгүй. Би бодож байгаагаа л ярилаа. Гэхдээ асуудалд төрийн хүний байр сууринаас төлөв төвшин хандая гэсэн бодол надад бий.

-Юутай ч ярилцсанд баярлалаа. Харин би энэ асуултаа цаг нь болохоор тэр хоёроос заавал асуунаа. Танд амжилт хүсэе.

-Баярлалаа.

МОНГОЛ ДАХЬ КАСТЫН СИСТЕМ
Монголын улс төрд, улс төрч ба иргэний нийгэм гэсэн ажил үүргийн хуваарь бий хэмээн хатагтай Дэлгэрмаа ангилжээ. Ийм ариун нандин ажил үүргийн хуваарь аль хэдийнээс язгуураасаа үүсч бий болсон гэнээ. Цаашид албан ёсоор энэ ажил үүргийнхээ хуваарийн дагуу Монголчууд улс төрийн эрх мэдлийн хувьд кастуудад хуваагдана. Каст гэдэг нэр томъёо нь арьстан буюу цэвэр үүлдэр гэсэн утгатай португаль гаралтай үг юм байна. Каст гэхээр л энэтхэгчүүд санаанд ороод байсан чинь алдаа байжээ. Монголчууд энэтхэгтэй өдөр ирэх тусам адилхан болж, баячууд нь хэт баяжиж, ядуус нь улам олширч, уруудан доошилж байна.

Бодоо

Монгол дахь улс төрийн кастын тогтолцооны үндсэн хоёр ойлголт нь улс төрч буюу Варна, иргэн буюу Далит гэсэн ухагдахуунууд юм. Энэхүү кастын тогтолцоо нь нэлээд нарийн нийлмэл тогтолцоо бөгөөд заримдаа зан заншил, намын харьяалал, цаашилбал өвөр түрийвч нэгтэй, эрх мэдлийн талаар далдуур хэлхээ холбоотой овгийн байгууллын бүтэцтэй хэсэг бүлэг хүмүүсийн тогтолцоо аятай ойлгогдоно.

Улс төрийн кастын тогтолцооны хамгийн дээд давхрааг бүрдүүлэгч хэсэг нь дээдсийн бүлэг буюу намуудын удирдах зөвлөл, зөвлөлдөх хороо гэх мэтээр нэрлэгдсэн удирдах түвшний хүмүүсээс бүрдсэн хэсэг байдаг. Тэднийг брахманууд гэж болно.

Брахманууд нь ариун “Пуруш” бурхны амнаас үүссэн домогтой тул тэдний гол үүрэг нь ариун ном судар, хууль ёсыг судлах, номлох ёстой ариун дээд санваартнууд болно. Хууль тогтоох гэдэг нь ариун ёсыг тогтоох ажил учир зөвхөн тэдэнд л хамаарах ажил болох нь ойлгомжтой. Хууль сурталчлах, хэрэгжүүлэх ажлууд ч тэдний ажил үүргийн хуваарьт багтах ажил болно. Тэдний хийх ёстой үндсэн ажил нь ярих, хэлэх, гутаах, доромжлох, шүлсдэх, амлах, хуурах, нулимах, заналхийлэх, хэрэлдэх, сүрдүүлэх, дарамтлах зэрэг амаар үйлдэх ариун ажлууд болой. Хаяа шөвөгдөх, үзүүртэй төмрөөр хатгах зэрэг ажлыг ч гүйцэтгэдэг.

Брахмануудыг дотор нь МАХНМАН –ууд ба АНМАН –ууд гэж хувааж болох боловч тэд нэг кастад багтах учир хоорондоо салшгүй холбоотой болно. Нэг хэсэг энэ хоёр тус тусдаа өөр өөр кастууд байж каст, кастаараа нэг нэгнийхээ дээр доор орж гарч байлаа. Яваандаа нэгдэж нэг каст болсон, одоохондоо тусдаа ч юм шиг харагдаж байгаа ч аажимдаа уусан сүлэгдэж нэгдэж байгаа юм. Нэг кастад байдаг учир хоорондоо гэр бүл болохыг ч бас зөвшөөрнө. Тухайлбал МАХН-ы С.Баяр АН-ын Х.Хулан хоёрын гэрлэлтийг сонгодог жишээ болгон нэрлэж болно. Эсрэг тэсрэг бүлэглэлийн төлөөлөл мэт боловч тэд нэг кастынхан учир нэг ширээнд суух байтугай нэг хөнжилд орох нь төдий л цээртэй зүйл бус.

Цаашилбал хоёр намын лидерүүдийн хүүхдүүд, ач зээ гуч нарын гэрлэлтийг төгсгөлгүй үргэлжлүүлэн дурдаж болно. Хамтран байгуулсан компани, хамтын бизнес, хамтын удирдлагын талаар мянган жишээг хэлж болно. Жишээлбэл “ҮНСНИЙХЭН” гэж ч нэрлэгддэг “Энержи Ресурс” –ийнхнийг дурдаж болж байна. Тэд нэг кастынхан. Нэг кастынхан учраас ураг төрлийн харилцаа зөвхөн энэ л кастдаа явагдах учиртай бөгөөд үзэл бодлын өчүүхэн зөрүү энд хамаа бус, доромж бус. Харин өөр кастынхантай хуримлах нь битгий хэл харилцах нь цээртэй буюу. Өөрөөр хэлбэл улс төрч хүн, иргэн хүнтэй гэрлэх, хамт хоол идэх, харилцах уулзах зэрэг нь байж болшгүй зүйл юм. Улс төрчдийн иргэдтэй хийх уулзалт гэдэг нь ихээхэн доромж зүйл учраас түүнийг 4 жилдээ ганцхан удаа сонгуулийн өмнө л хийнэ. Дүгнэвэл иргэд хийгээд сонгогчид гэдэг нь тэдний хувьд хөндөж болохгүй (untouchable) бүлэг юм. Ёроолынхон буюу хөндөж болохгүй бүлгийн зүв зүгээр иргэдтэй тэд харьцахыг хориглоно. Брахманууд ёроолынхонтой харьцах нь битгий хэл эгцэлж харахыг цээрлэнэ.

Брахмануудын доод талд Ксиатрууд (Кшатрий), Вэйсүүд (Вайшъя), Шудрууд (Шудра) байна.

Ксиатрууд нь “Пуруш” бурхны гараас гарсан тул “эр зориг, хүч чадлын бэлгэдэл” тулалдах, удирдах үүрэгтэй. Голлон цэргийн жанжнууд, хүчний байгууллагынхан, цагдаа, тагнуулынхан байна. Улс төрийн сонгуулийг зохион байгуулж, “иргэний нийгмийнхэн”-тэй тулалдаж, нухчин дарж, сонгуулийн бус энхийн цагт удирдаж, засаглаж, айлган сүрдүүлж, баривчлан хорьж байдаг. Улс төрчдийн гар хөл болох өөрийн гэсэн толгойгүй, хүч үзүүлэх, хүчлэн нураах, бүлэглэн боорлох авиртай биеийн бөхөөр зүтгэгчид энэ бүлэгт багтана. Мөн улс төрчдийн гар хөл болж шалгах, хаах, хөөх, эвдэн нураах, татварлах, дарамтлах, бэлэг тараах, хишиг хүртээх үүрэгтэй татварын алба, мэргэжлийн хяналт, хил гаал, цагдаа сэргийлэх, тагнуул, сөрөг тагнуул, сэм тагнуул, мэдээлэгч, дамжуулагч, мессенжерүүд, орон нутгийн удирдлага, сум баг хорооны засаг дарга, тамгын газрын ажилчид энэ бүлэгт багтана. Тэд улс төрчдөд үйлчилж, тэдний нүдний аясаар ажиллаж, хоол олж идэх үүргийг хүлээн авчээ.

Вейсүүд нь бурхны гуянаас төрсөн “баялаг бий болгогчид” газар тариалан, хөдөө аж ахуй, гар урлал, худалдаа эрхлэгчид багтана. Заримдаа тэднийг бизнесменүүд гэх нь ч бий. Апу, Сапу, Алтжин, Петровис, МCS, Energy Resurs гэх мэт улс төр дагасан бизнес бүлэглэлийнхэн энэ бүлэгт багтана. Тэд эрх мэдэлгүй учир эрх мэдэлтнүүдийг тэжээж, авлигаар цутгаж, эрх мэдлийг худалдаж авна. Брахмануудыг үйлчлэхгүй бол тэдний бизнес дампуурах учир үнэндээ тэд өөрөөр байж чаддаггүй байна. Нөгөөдүүл нь ч гэсэн тэдэнгүй бол амьдрах аргагүй учир Вейсүүдийг дэмжиж, боломж олгож, хариуд нь хувьдаа намдаа дэмжлэг санхүүжилт олж авна. Ногоон гэрлийн компаниуд, татварын өршөөлийн хууль, НӨАТ-ыг тэглэх, татвар бууруулах, гаалийн татварыг тэглэх, буман нарны гэрэл, ногоон хэрэм, мянганы зам гэхчлэн бизнес санхүүгийн элдэв зохицуулалт нь тэднийг тэжээхийн тулд л гаргасан санаа…

Шудрууд “Пурушу” бурхны хөлнөөс гарсан домогтой тул дээрх гурван бүлэгт үйлчлэх ёстой доод гаралтай жирийн хүмүүс юм. Тэдэнд сонгох эрх бий боловч, сонгогдох эрхгүй юм. Сонгогдох эрх гэдэг нь доод кастаас дээд кастат шилжих мобиль хөдөлгөөн учир энэ нь байж болшгүй зүйл болно. Нэг кастаас нөгөө каст руу шилжиж болдог байх юм бол ямар юмных нь кастын систем байх билээ. Тиймээс нэр төдий сонгох эрхийг тэдэнд зориулан тунхаглан өгч, нэр дэвшигчдийг сонголтгүйгээр сонгож байх үүргийг тэдэнд зориулан тулган хүлээлгэжээ. Хөндөж болохгүй бүлгийнхэн мал адгуус хариулах, угааж цэвэрлэх, үүрч дүүрэхээс авахуулаад ертөнцийн хамаг хар бор ажлыг хүчлэн гүйцээж, хоёр идэхгүй хоосон хонохгүй, ертөцийн шар нар бор хоногийн өнгөрөөх хувьтай улс гэж брахманууд сэтгэнэ. Тэдэнд хүүхдийн мөнгө, эх орны хишиг мэтийг хүртээж байгаа нь үнэндээ ихээхэн харж үзэж байгаа хэрэг бөгөөд ингэж их харж үзээд байхад өөрсдийг нь сонгохгүй бол харин хохь чинь болно шүү хэмээн далайлган сүрдүүлнэ.

Гэнэтхэн харин хөдөлгөөнийхөн гэж хэдэн тэнэгүүд гарч ирээд сонгуульд өрсөлдөнө гэхчлэн муйхарлах болов. АН-ын үзэл санааны лидер, зууны манлай нийтлэлч нь хөдөлгөөн гэдэг үгийг дэлхийн хамаг л нэвтэрхий толиудаас эрээд олоогүй гэнэ. Хөдөлгөөнийхөн бүр давраад тэдэнтэй адилхан дээд кастад орохоор тэмүүлэх болов. 90 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөн гэгч байгуулагдаад, улмаар МСДН болоход тэрээр анхных нь дарга болж байсан түүхтэй. Гэхдээ тэр хөдөлгөөнийг үгүйсгэв. Зузаан зузаан ботиудад байхгүй л бол хорвоод байхгүй гэсэн үг. Гүйцээ. Түүний улс төрийн мэдлэг, байр суурь ердөө энэ. Ёроолынхон буюу иргэд улс төрд орж ирэх гээд байна, аюутугай, сэрэмжилтүгэй. Кастын ситемээ хамгаалъя.

Монголын улс төр дэх ажил үүргийн хуваарь
Улс төрчид заримдаа мөн ч дураараа ярих юм. Тэднийхээр бол Монголчууд, улс төрчид болон сонгогчид гэж хоёрхон бүлэгт хуваагддаг юм байх. Харин тэр улс төрчид нь НАМ гэдэг зүйлд харьяалагддаг юм гэнэ. Цаашлаад, нам нь болохоороо засгийн эрхийг авахын төлөө тэмцдэг, үүнийхээ төлөө юугаа ч хайрлахаа байчихсан нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй шүдээ хүртэл зэвсэглэсэн ХҮН -үүдээс бүрддэг ажээ. Тэд энэ чигээрээ “төрсөн” гэнэ. Товчоор хэлбэл улс төрч хүн “төрдөг” буюу.

Нам гэдэг зүйл үүсч бий болоод нэг их олон зууны түүхийг туулаагүй. Харин төрсөн цагаасаа л намаар амьсгалж байсан улсын хувьд бол нам гэдэг нь мөнхийн зүйл бөгөөд ертөнц үүсэхэд л байсан шахуу зүйл гэж ойлгодог учраас нам бол тэдний амьдрах орчин болтой юм. Нам гэдэг нь ХҮН –ий амьдралын чухал салшгүй хэсэг болохын зэрэгцээ хүмүүсийн зөвхөн заримд нь л хамаатай зүйл аж. Нөгөө талаас нь харвал зарим хүмүүст огтхон ч хүртээлгүй юм байх. Намыг үл тоогчид нийгэмд дийлэнх бөгөөд тэд намгүйгээр өлхөн амьдраад, намгүй амьдралын хэв маягийг аль хэдийн сонгосон байдаг. Харин өчүүхэн хэсэг нь л намыг амьдралынхаа хэв маяг болгодог. Тэгсэн мөртлөө бас нам гэгч зүйлээ бусдаас харамлаж өмчлөх нь инээдтэй. Хүүхэд л, барахгүй байж бүх чихрийг тэвэрч хэвтдэг, тоглож чадахгүй байж бүх тоглоомоо харамлаж, дээр нь харсан бүх тоглоомоо, гоё харагдсан зургаа авах гэж гэнэхнээр тэнэглэдэг, өмчилдөг.

Намууд нам чигээрээ төрөөгүйгээр барахгүй урт удаан хугацааны туршид, нийгэм улс төрийн тодорхой нөхцөл байдалд, нийгмийн эрэлт хэрэгцээгээр үүсч хөгждөг бөгөөд ингэж ч анхны намууд үүсч бий болсон аж. Цаашид ч хэрэгцээ нь гарвал олон олон шинэ нам байгуулагдах бүрэн боломжтой, байгуулагдах ч биз. Зарим тохиолдолд засгийн эрх авахыг эрмэлзэж байгаа боловч, үүнийгээ хууль ёсны хэрэгслээр хийх боломжгүй улс төрийн байгууллагууд байдаг. Эдгээрийг сект буюу хөдөлгөөн хэмээн нэрлэдэг байна. XIX зууны сүүлчээр Германд социаль демократуудыг Бисмарк хууль ёсны бус хэмээн зарлаж байлаа. 1921 онд Ардын намыг хэн ч Дээд шүүхэд бүртгэж, албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэхдээ одоо болохоор МАХН -ынхан манай нам 1921 онд байгуулагдсан л гэдэг. Улс төрийн энэ хөдөлгөөнөөс гадна нийгмийн хөдөлгөөнүүд ч байдаг. Тэдгээрийг англиар Social movement гэж нэрлэдэг.

Намуудын үүсэл хөврөл нь эхлээд хөдөлгөөн л байдаг бөгөөд урт удаан тэмцлийн үр дүнд нам болон зохион байгуулагддаг болтой юм. Ардын Нам байгуулагдахдаа Хүрээний, түшмэдийн, цэргийнхний гэх мэт гурван ч тусдаа хөдөлгөөн, бүлгэмийн нэгдэл болж байгуулагдсан юм даг уу даа. Тэд анхандаа иргэний нийгмийн төлөөлөл байсан болохоос угаасаа Улаан намыг байгуулах гэсэн чин хүсэл зорилго байгаагүй гэдэг.

1989-1990 оны өвөл Монголын Ардчилсан Холбоо, Шинэ Дэвшилтэт Холбоо, Монголын Ардчилсан Социалист Хөдөлгөөн гэхчлэн олон хөдөлгөөн холбоод байгуулагдаж байсны суурь хөрсөн дээр МҮДН, МоАН, МСДН-ууд байгуулагдаж байлаа. Тэд эхээс төрөхдөө л заяаны намын гишүүн, хувьсгалч юм уу ардчилагч байсангүй, нам чигээрээ төрсөнгүй. Ц.Элбэгдорж бол бүүр сүүлд, ялах нь тодорхой болсон үед нь л Ардчилсан Намд элссэн гэх юм билээ. Ардчилсан Холбоогоороо явна гэж нэг хэсэг үзээд, дараад нь яагаад ч юм намд элссэн гэнэ. Хатагтай Дэлгэрмаа харин хэзээ элссэн юм бол бүү мэд, харин анхлан 1996 онд л УИХ-ын сонгуульд нэр дэвшиж диптаат болсон байдаг. Одоо бол харин тэрээр нам гэж нэг тусдаа, хөдөлгөөн бол тусдаа хэмээн сургаал айлдах боллоо. Болтугай болтугай. Тэд болохоор засгийн эрхийн төлөө тэмцэж, тулж байх үйл лайтай, бурхнаас заяасан зураг төөрөгтэй улс юм байх. Бусдад нь харин ийм хувь заяагаагүй бололтой.

Монголын улс төрд ажил үүргийн хуваарийг тэр тогтоов. Улс төрийг хийдэг ба хөндлөнгөөс нь шүүмжилдэг хоёр янзын үүрэг байдаг гэнэ. Улс төрийг хийдэг, засгийн эрхийн төлөө тэмцдэг, Засгийн Газрыг толгойлдог, хууль тогтоодог “ариун” үүргийг, үгүй түүний тайлбарлаж байгаагаар “хамаг хар бор бохир ажлыг” нь нам гэсэн бүлэглэлээр дамжсан намын гишүүд л гүйцэтгэх эрхтэй юм гэнэ. Харин хөндлөнгөөс нь харах, шүүмжлэх, шүлсдэх, алга таших үзэгчийн үүргийг бол иргэний нийгэм гэж нэрлэгдсэн хэдэн хүн гүйцэтгэж байх жанцантай ажээ. Энэ нь бол хамгийн чухал ариун үүрэг гэж тэр хэлж байна. Гэтэл иргэний нийгмийн хэдэн тэнэг нь ийм ариун үүргээ умартаад, тэнэг юм шиг улс төрийн хамаг бохир бузар булайтай хутгалдахаар тэнэгтээд байгаа юм байхаа. Тэр улс төрч учраас, улс төрийн сурах бичиг хүртэл бичиж байсан тэнгэрээс тэтгэгдсэн сартваах учраас түүний хэлсэн үг баараагүй зөв биз. Гэхдээ түүний хэлснийг л хэлэхгүй бол түүний үгээр л явахгүй бол шалгалтанд муу авч улс төрд тэнцэхгүй болох нигууртай.

Тэрээр ингэж хэлжээ, “Тєр хvчирхэгжээд иргэний нийгэм яагаад хєг¬жихгvй байна гэхээр иргэний нийг¬мийн гол лидерvvд нь улс тєрд орж, хяналт суларснаас л тэр”. Яг үнэн. Тэр ёстой голыг нь олоод жинхэнэ улс төр судлаач хүн шиг улс төрийн дүгнэлт хийжээ. Алгаа хорстол нь ташиж, хөлөө холготол дэвсэлье. Ардчилсан Холбооны лидерүүд улс төрд хутгалдаж, намд орсноос л тэр. Тэд л өөрсдөө иргэний нийгмийн хэсэг хэвээрээ байж байхгүй улс төрд орсон учраас гэсэн үг бас мөн үү дээ?

Тэд л улс төрд орсноор төр “хүчирхэгжсэн” гэсэн дүгнэлт гарч байгаа боловч төр хүчирхэгжинэ гэдэгтээ юуг ойлгож байгаа нь бас маргаантай. Түүний төрийн хүчирхэг болох талаарх ойлголт нь лав л Фукуямагийнхаас ялгаатай төдийгүй алд дэлэм зөрүүтэй бололтой. Хатагтай Дэлгэрмаагийн хэлсэн дээрх үгнээс бас дараах мөрдлөгөө гарна, мөн яг энэ шалтгаанаар, тэд л төрд шургалсан учраас иргэний нийгэм суларсан гэсэн дүгнэлт давхар гарч байна.

Хэрэв Дэлгэрмаа, Элбэгдорж, Гончигдорж, Бат-Үүл энэ тэр “иргэний нийгэм” болоод хяналт тавьж байсан бол хичнээн гоё байх байсан бол. Хэрэв УИХ-д дандаа Нямдорж, Шаравдорж, Бямбадорж гэсэн “мэргэжлийн” хуульчид нь байдаг байсан бол яасан сайхан сайхан хуулиудийг “засваргүй баталж”, тэрнийг нь иргэний нийгмийнхэн болох Эрдэнийн Бат-Үүл, Цахиагийн Элбэгдорж, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Даваадоржийн Ганболд, Хашбатын Хулан, Банзрагчийн Дэлгэрмаа нар, дээрээс нь Батзандан, Магнай, Ичинноров, форумын Энхбат, Арслан, Бум-Ялагч, Баасан эгч, сонгогчийн боловсролын төвийн Бурмаа, хуульч Тэмүүжин, Улс төрийн сонины Уянга, Баатархуяг өөр хэн билээ, аан тийм судлаач Ганхуяг, сэтгүүлч Дашрэнцэн нар нэмэгдээд зад шүүмжлээд л, жагсаж тэмцээд л өлсгөлөн зарлаад л, өндөг шидээд л явж байсан бол хичнээн сайн байх байсан гээч. Тэгсэн бол иргэний нийгмийн хяналт маш хүчтэй байх байж шүү дээ.

Үндсэн алдаа нь Батзандан нарын хэсэг нөхөд улс төрд орох гээд байгаад биш, харин Бат-Үүл нарын хэсэг нөхөд анхнаасаа улс төрд орж, буруу жишиг тогтоосноос болсон байна. Дамдины Сүхбаатар, Солийн Данзан, Д.Бодоо, Догсом, Лосол, Чагдаржав зэрэг анхны долоо нам болсныг яахав орхиё, Тэд одоо нэгэнт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн учир хөөн хэлэлцэхээ больё. Харин 90-ээд оны ардчиллын хэд нам мам болоогүй Ардчилсан Холбоогоороо яваад байсан бол тийм хэдэн иргэний нийгмийн залуучуудтай байсан бол өдийд манайд “хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм” гээчийг байгуулж орхихгүй юу.

Байз гэхдээ. Монголд Иргэний нийгэм урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хүчирхэг болсон юм биш үү. Иргэн Ламжав, үндсэн хуулийн эцэг Б.Чимид, геологич С.Авирмэд, Хурц, Адмоны Р.Энхбат, ММГШ-ны П.Болд, өмгөөлөгч Санжаасүрэн гуай, Онги голын Ц.Мөнхбаяр, үндсэн хууль тогтоогч Логийн Цог, эмч Болдсайхан, Иргэний Холбооны Ч.Энхзаяа, Ч.Тамир, нийтлэлч Баярхүү, сэтгүүлч Цэрэнжав, бодлого судлаач Батболд, 25-ын З.Алтай, Иргэний Хөдөлгөөний Батбаяр, Амарсайхан, Чимэдцэрэн, ҮЭ-ийн Ганбаатар, Эрс Шинэчлэлийн Энхбат, ногоон хөдөлгөөний Ч.Саруул, Урбанекийн Лхагважав, Өдрийн сонины Мөнхбаясгалан, Янжмаа, Мөнгөндалай, Өнөөдөр сонины Оюунжаргал гээд л энэ жагсаалт цааш хөвөрнө, тэдний нэрийг төгсгөлгүй үргэлжлүүлж болно. 2005 оноос хойш хичнээн олон зүтгэлтнүүд шинээр төрөв.

Хатагтай Дэлгэрмаагийнхаар бол цаашид Монголчууд нийгмийн амьтан болохынхоо хувьд, чухам яг энэ үеэс эхлэн хоёр салбарлан хөгжиж улс төрчид гэх нэг салаа мөчир, иргэний нийгмийнхэн гэх нөгөө салаа мөчрөөр хувьсан хөгжих учиртай, нийгмийн хоёр өөр төрлийн амьтан болох зүй тогтолтой аж. Хүний нийгмийн эволюци хөгжлийн жамаар салъя гэж салсангүй, салаа замын эрхээр салбарлахаас аргагүйд хүрэв. Ийнхүү Дарвины онолыг нийгэм дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд социаль Дарвинизмын Монгол дахь өвөрмөц хувилбарын загалмайлсан эх нь Дэлгэрмаа болох юм. Энэ чухал нээлт зөвхөн Монголын улс төрөөр зогсохгүй Дэлхийн улс төрийн онол номлолд шинэ зүйл учраас, ирэх мянган жилийн улс төрийн амьдралыг тодорхойлох чухал нээлт болохын учир, НҮБ-ын оюуны өв санд нэн даруй бүртгүүлж, оюуны өмчөөр баталгаажуулж патентаа авах зайлшгүй шаардлагатай төдийгүй, Нобелийн шагналд ч нэрийг нь дэвшүүлэхэд болохгүй гэхийн газаргүй чухал нээлт хэмээн бибээр мунхаглана.

Долой! С.С.Баяр
Бодоо

С.Баярт хүмүүс их итгэсэн. Зүгээр л өөр итгэж болох хүн олдохгүй байсан учраас итгэсэн.

С.Баярыг олон нийт бас ч гэж дэмжиж байсан. Тэр олон зүйлийг амласан учраас. Гэтэл одоо “Таван төгөлдөршилт” -өөс нь үлдэж байгаа нь юу вэ? Хэрэгжсэн нь хэд вэ? Инфляцийг нэг оронтой тоонд барьж, үнийн хөөрөгдлийг нам дарна гэсэн чадсангүй дээ. Тэр их гоё ярих юм. Яг л Элбэгээ шиг. Гэхдээ хийж хэрэгжүүлэхдээ ч гэсэн түүнээс дээрдэх юм алга шив дээ. М.Энхболдыг сольсноор юу өөрчлөгдөв. Мэдэх л юм алга.

Сайн талаас нь иргэд их л дэмжсэн, санасандаа хүрэх гэж тэр нэг их зүтгэсэнгүй. Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн оптималь хувилбараар шийдэж чадна гэж найдаж байсан. Найдлага тасарч байх шиг байна.

Тэр маш их зарчимч, хатуу байр суурьтай, чанд хариуцлагын тухай ярьж байсан. Хэд хэдэн агентлагийн дарга солигдсоныг эс тооцвол хариуцлага тооцогдсонгүй. Хариуцлага тооцно гэдэг нь харин ч шоронд орохоос нь өмнө сольж амийг нь аврах ажил болж байна. Тэр гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцсонгүй, амий нь хоохойлов.

Тэр үндэсний үйлдвэрлэгчдээ дарамталж эхэллээ. Хэрэв хэлсэн үнээр бараагаа зарахгүй бол өмч хувьчлалынх нь асуудлыг эргэж харна хэмээн феодалын хөрөнгийг хураах шахуу агуулгатай үг хэллээ. Тэр яг тэгж хэлсэн. Олон сэтгүүлч байсан даа. Мэдэж байгаа.

Өмч хувьчлал нь маапаантай явагдсан юм бол тэр өдий болтол үхсэнээ хийгээд дуугүй яваад байсан юм бэ? Энэ эс үйлдэл нь түүнийг энэхүү гэмт хэрэгтэй цаагуураа эвлэрч байсныг харуулах бус уу? Тэр энэ мэтчилэн хэд хичнээн гэмт хэрэгтэй санаатай болон санамсаргүйгээр эвлэрсэн, нуун дарагдуулсан бэ? Нөгөө шударга царай, чанд хариуцлагын тухай үлгэр ганцхан үгээр л салхинд хийсэв.

Хэрэв өмч хувьчлал шударга болсон байгаад Баяр сайд зүгээр л бухимдахдаа шантажилж байгаа бол үүнийг юу гэж ойлгох вэ? Төрийн рекет мөн үү? Төрийн дарангуйлал уу? Дарангуйлал руу нэг алхам дөхөж байна уу?

Ингэхэд тэр ер нь хэн юм бэ? Энхбаяраас юугаараа ялгаатай юм бэ? Эсвэл тэр Энхбаяраас юугаараа дээр юм бэ? Намбар ван Монголын ураныг зарах гээд яваад байна, Асгатын ордыг Оросуудад бэлэглэх гээд байна, таван толгойг Оросуудад найр тавьлаа гэж хэвлэлээр шуугисан. Одоо С.С.Баяр ингэх гэж байна гэж шуугих боллоо. Авах идэхийн тухайд анхдугаар болон сэконд Баяр хоёр агаар нэгэн буй.

Одоо тэр Монголын шатахууны зах зээлийг Оросуудад найр тавин өгөх гэж байна. Адгийн жижигхэн төсөл хүртэл тендерээр явагдах болсон өнөө үед шүү дээ. Үүнийгээ тэр их ашигтай том наймаа тохиролцоо гэж байгаа, Монголын хараат бус байдал тусгаар тогтнолын баталгаа гэж байгаа ч үр дүн нь харин шал эсэргээр гарах нь тэнэг надад ч ойлгомжтой байна. Тийм тохиолдолд Ерөнхий сайд С.Баяр биш Сукин Сын Баяр гэж хэлэх л үлдэх шив дээ.

90-ээд онд ийм нэг үг тарж байлаа. Нэг Монгол эр нэгэн өвөрлөгчид “Бид Оросуудад 70 жилийн турш ясандаа тултал шулууллаа” хэмээн хэлж халаглан толгой сэгсэртэл, өвөрлөгч залуу “харин ч гайгүй өнгөрч хятадууд байсан бол ясанд чинь тултал мөлжчихөөд дараа нь чөмгийг чинь ташчихсан шүү” гэсэн гэнэ.

Одоо бол харин байдал өөрчлөгдсөн. Орос ч тэр, Хятад ч тэр ялгаагүй. Хоёр хомхой мангас Монголыг тасчин хуваахаар, урцалдан булаацалдаж байна. Гэтэл гэрийн эзэн нь юу ч болоогүй юм шиг өөр арга алга гээд сууж байх гэж.

Монголчууд өнөөдөр хятадуудаас цэрвэдгээс илүү Оросуудаас болгоомжилж, түгшиж байна. Шинэ Оросууд бол хууль журам, хүн ёс гэдгийг мэдэхгүй аюултай улс болсон талаар өдөр бүр өөрсдийнх нь сувгаар гарч байна. Дэлхийд хамгийн аюултай эрсдэл өндөртэй орон бол Орос болсон юм биш үү? Хамгийн өндөр өртөгтэй гэмт хэрэг төвлөрсөн, мафийн үүр нь Москва болсон бус уу?

Оросын бизнесмэнүүд Монголд орж ирнэ гэдэг нь Оросын мафи л орж ирнэ гэсэн үг. Ер нь Орос Монголын хооронд визгүй зорчино гэдэг шийдвэрийн цаана оросын гэмт хэргийн бүлэглэлийг л Монголд чөлөөтэй нэвтрүүлэх бодлого нуугдаж байж. Хайдав гуай Жавхлантайгаа “Гэгээн Зөвлөлт орон” –оо дуулаад байсан нь үүний л пиар байсан бололтой новш гэж. Тэд бүр эртнээс бодлоготойгоор эхэлсэн байж шүү.

Оросын мафи, гэмт хэргийн бүлэглэлүүд ороод ирвэл Монголын хэдэн дошны атаманууд сүүлээ хавчуулаад зугтана. Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөний хэд ч олон таван юм ярьж чадахгүй. Иргэний хөдөлгөөн битгий хэл нам доторх хөдөлгөөнүүд, жигүүр фракцууд ч дэвж шавж чадахаа байж нам болно. Өөрөөр хэлбэл Монголд жинхэнэ авторитари дэглэм тогтож, улс төр эдийн засгийн бүх эрх чөлөө хумигдаж, нэг хүний гарт орох нөхцөл бүрдэнэ. Хэний гарт орох вэ? Оросуудыг оруулж ирсэн хүний гарт.

Ийм үнээр би хямд бензин авахыг хүсэхгүй байна. Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Энэ нь Монголчуудын эрх чөлөөний мэдрэмжийг юу юунаас илүү тод илэрхийлсэн үг шиг санагдана. Тэгэхээр хямд үнэтэй бензин, Орос ахын тусламжийн улаан буудайнаас илүү би эрх чөлөөгөө эрхэмлэнэ. Ийм тохиолдолд би Баярыг Чойбалсангаас ч долоон дор амьтан гэж бодохоос аргагүй болно. Чойбалсан Монголд их хядлага хийсэн ялтай ч Монголын тусгаар тогтнолын төлөө сахалт ахтай шөргөөцөлдөж, эцэст нь амиа өгсөн гэдэг. Цэдэнбал Монголыг Оросын Республик болгох гэж өргөдөл гарган гүйж явсан гэдэг ч хилийнхээ асуудлыг алдагдалтай ч гэсэн шийдэж чадсан байдаг. Улс төрийн хөшигний цаана юу яригдсаныг би мэдэхгүй. Түүнд ямар шахалт дарамт ирж байгааг ч бүү мэд. Гэхдээ ямар ч шалтгаан байлаа гээд ийм үнээр бензиний дарамтад орж тусгаар улсынхаа статусыг үнсэнд хутгаж болохгүй. Тиймээс ч долой С.С.Баяр (Сукин Сын Баяр) гэж хашхирмаар санагдлаа.

ЭНХБАЯРЫН ГУРВАН ГАВЪЯА
М.Баянжаргал

I. КООМ КОМПЛЕКС

МИГЖИД ЖАНРАЙСИГ Одоогийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нь Монгол улсын Соёлын сайдын албыг хашиж байх үедээ… 1996 оны үед Мигжид Жанрайсиг бурхныг бүтээлгэсэн байна. Энэ бол Монголын шүтлэгтэн олны өмнө тэр хүний асар их буяны үйлс бүтээсэн мөнхийн гавъяат санаачлага мөн гэж Монголын ард түмэн ихэд бэлэгшээн тэмдэглэсэн байдаг юм.

Монгол хэлний тайлбар толь Редактор Намбарын Энхбаяр. 2006 он,  тал 955

Эхлэл

Монгол улсад 1997-2000 онд сөрөг хүчин л бүхнийг шийддэг улс байлаа. Харин 2000-2004 онд ерөнхий сайд нь хамгийн том хүн байв. Улмаар 2004-2005 онд хаанаас нь ч харсан парламентын засаглалтай, Их хурлын дарга л  бүгдийг шийддэг улс болоодхов. Удсангүй 2005 оноос ерөнхийлөгчүйгээр шийдэгдэх нэг ч юмгүй болон хувирлаа.  Энэ бүхнийг ар талаас нь харвал Намбарын Энхбаярын улс төрд орж ирж өсөж дэвжсэн түүхийн жагсаалт болох ажгуу. Зөвхөн өгсөх л заяатай төрсөн энэ хүн одоо алдар хүнд ба албан тушаалын Алтай таван богдод нэгэнт гарчээ. Энхбаяр Монголын их улс төрд орж ирсний 10 жилийн ой энэ намар тохиож байна. Дөнгөж төрийн жолоо  атгалмагцаа Энхсайханы засгийн газрыг хөмрөн анхны алхамаа хийж байсан энэ төрчийн замд хөндөлсөн, садаа болсон олон хүн нас барах, хэрэг орох зэргээр зайгаа тавьж өгчээ. Түүнийг өгсөж явахад бид төдийлэн анзаардаггүй байсан нэг чанар бол түүний хувийн шинжүүд. Харин уулын оройд гарсан хойно нь түүнийг “Эргээд бууж чадах уу? Бидэнтэй адилхан энгийн байх чадвар бий юу?” гэж бодогдох боллоо. Учир нь энгийн байх чадваргүй хүний оройлох хугацаа дуусах нь нийгэмд аюул учруулдаг бөлгөө. Энгийн байх чадваргүй хүнийг албанаас буулгах оролдлогыг тэрээр өөрийг нь устгах гэж байна хэмээн хүлээн авдаг бөгөөд “амь үлдэх”-ийн тулд юу ч хийхээс сийхгүй болдог.  Н.Энхбаяр гэж хэн бэ? Тэр эргээд бидний дунд хүн шиг амьдрах чадвартай личность мөн үү? Түүнийг оргилд, зөвхөн оргилд хөтлөгч үзэл санаа яаж бүрэлдэвээ.

Төрөхийн комплекс

1924 онд октябрийн хувьгалаас зугтаан өвөг дээсийнхээ нутаг руу дүрвэсэн буриадууд Монголдоо шингэхийг Сталин зөвшөөрлөө. Буриадуудыг 1921 онд Зөвлөлт Оростой нүүр тулсан анхны өдрөөс эхлэн нэхсэн  хүн бол Солийн Данзан. Тэрээр Туваг хамтад нь нэхсэн боловч энэ нь оросуудын хувьд ямарч боломжгүй хэрэг байсан.  Дээдсийнхээ алтан шарилыг хадгалсан уг нутгаа тэмцэн ирсэн буриад зон зохиолч Сэнгийн Эрдэнэ, Батын Нямаа, дуучин Пүрэвдорж, ерөнхий сайд Бамбасүрэнгээс эхлээд улс үндэстнийхээ сор болсон олон арван хөвүүдийг эх орондоо бэлэглэжээ. Энэхүү эргэн ирсэн буриадуудын дунд манай одоогийг ерөнхийлөгчийн ээжийн талын цус хөврөл явж байлаа. Харин Энхбаяр эхийн талын цусаа, ямар нэг гэмт явдлын адил ойлгож тас нууна. Найзууддаа “нарийн яривал би буриад” гэж шивэгнэдэг байж магад. Уул нь олон хүний хувьд энэ нэр бахархал байдаг. Тэрч бүү хэл Хэнтийн халх сумынхан ч гэсэн нутгийн дээсээ алхмагцаа “би буриад хүн шүү”, “болохгүй бол дүрээд хаяна” хэмээн халхуудаа дарамталж явдаг юм. Лав л нийтийн мэдэхээр дуучин Пүрэвдорж буриад дуугаа бахархал төгс дуулж, зохиолч Сэнгийн Эрдэнэ, Батын Нямаа нар буриад гэдгээ догдлон бичиж байсан. Харин Энхбаярын талд үүнийгээ нуух сэтгэл нь ноёлж байсан шиг. Халх ойрдыг язгуур угсаагаар ялгамжлан хоморголон алж байсан бол буриадуудыг үндэстэн ястны хувьд ялган устгах этноцид бодлого явж байсан.  Орон даяар баян ноён байсны учирт адлагдаж байсан бол тэд буриад хүн болсныхоо алагдаж байв. Удам гарвалынхаа хувьд хавчигдсан энэ хүмүүсийн тавилан Гитлерийн гарт өртсөн еврейчүүдийнхтэй зарим талаар төстэй. Буриадуудын удам судрыг дайрсан тавилан үлэмж өрөвдөлтэй. Этноцид аллагын сүүдэр удам дамжин тусчээ. Нийгмээс гадуурхагдаж явсан хүмүүсын үр хүүхэд ихэнх нь архи дарсанд орж, ингээгүй зарим эргэн тойрноо хардсан, бүх хүмүүсийг дайснаа гэж үзсэн парнойтой болон торнисон жишээ энүүхэнд.  Өдгөөгийн Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр ч гэсэн Лондонд англи хэлээ дээшлүүхээр курст явж байхдаа аймхай хартайгаар гайхагдаж байсан гэдэг. Барууны халгаатай номыг хэрхэн болгоомжтой, уншдаг байснаа сүүлд хуучилсан байдаг ба хамт байсан хоёр хүнтэйгээ бараг уулздаггүй, өрөөндөө ороод хаалгаа түгжчихдэг, өөрийнх нь сүүлд ярьснаар бол ганцаараа ном уншдаг байж. Сүүлд Их хурлын гишүүн болмогцоо үүднийхээ айлыг “намайг тагнаад байна” гэж хардан дотоод Яамны оролцоотойгоор байрыг нь заруулан нүүлгэж байжээ.

Энхбаярын сэтгэлд эцэг өвгөөс дамжсэн айдас хар бат шингэсэн болтой байдаг. Ам дамжсан яриагаар бол Энхбаярын ээж Бүдхэнд гуайн аавыг  өвөөтэй нь аваачин цаазалжээ. Тэрээр гэр бүлийг нь дайрсан энэ аллага этноцид шинжтэй байгааг хүүхдийн гярхай ухаандаа бат суулгасан болтой байнаа. Тэгээд хэзээ ч  юм бэ нас гүйцсэн хойно минь юм уу намайг буриад учраас аав өвөө хоёр шиг минь алж мэднэ гэсэн айдас сэтгэлд нь шингэсэн бололтой байна. Ингээд түүний амин нууц нь буриад яс болон үлдэж, үр хүүхдэдээ хүртэл “нууж явах ганц юм бол эхийн талын буриад удам чинь шүү” хэмээн захисан байх магадлалтай.

Бүдхэнд гуай төв халхын  нарийн ярих юм бол эцэг өвгийг нь Монголын харьяат болгоход гол үүрэг гүйцэтгэсэн Солийн Данзангийн нутгийн хүнийг ирээдүйн хань ижилээрээ сонгожээ. Энэ нь өдгөөгийн Архангайн Чулуут сумын гаралтай Намбар гуай байлаа. Хүн эцгийн талаа татан удам гарвалаа ярих тул Бүдхандын ирээдүйн үр удам аюул заналд харьцангуй бага өртөх халх ястны эгнээнд бичигдэнэ. Тэр цэвэр хайр сэтгэлдээ хөтлөгдөн гэр болсон байж болох ч өмнөх дүгнэлт өөрчлөгдөхгүй.  Чингэс хааны ээж нь “тангад улс өмнө байгаа “ хэмээн сануулдаг байсны адилаар ээж нь хүүдээ “чи Архангайн халх шүү” хэмээн өглөө бүр сануулдаг байсан ч байж магад. Эхний комплекс эндээс үүдэлтэй. Чухам үүнээс үүдээд 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ухуулах хуудсандаа ”аав Архангайн Чулуутынх гэж бүтэн хэлэх атлаа, ээжийнхээ нутгийг орхиод шууд “Монгол хэлний багш” гээд явчихсний учир гарна. Өдгөө Энхбаяр Бурхан Халдуныг тахихаас өөр хэргээр Хэнтийг зүглэдэггүй бөгөөд замдаа маш шулуухан яваад ирдэг. Хэнтийн нутгийн зөвлөл энээ тэрээгээс маш хол байдаг. Харин Архангайн нутгийн зөвлөөс гаргасан ном, ойн альбом зэрэгт хөндлөнгөөс оролцон нийслэлийн 40 мянгатад мэндэлсэн өөрийн зургийг томоор тавиулахаа мартдаггүй.

Комплекс гэдэг үгээ орчуулаагүйн тухайгаа энд дахин ярих хэрэг гарлаа. Энэ үг манай “айсан хүн адуу үргээнэ, ичсэн хүн ална” гэдэгтэй нэлээн дүйж очно. Гэхдээ яг онохгүй, Надад ийм тийм бусдаас дутуу сул тал бий гэсэн зовнил сэтгэлд бий болоод тэр нь бүр сэтгэлийн өвчин болоод ирэхийг хэлж байгаа юм. Тэгээд хийж байгаа бүх алхам нь  бодлогогүйгээр түүндээ чиглэхийг хэлж байгаа юм. Тэр ичгүүр зовнил нь эрүүл ухаанаас даваад ирэхийг нийтэд комоор комплекс гээд байгаа хэрэг. Энд манай үндэсний удирдлагчид байдаг коом комплексийг тодруулах гэсэндээ гадаад аялгаар нь бичээд байгаа, ийм учиртай.

Хүнд өөрт дутагдаж байсан юмаа хэтрүүлэн нөхөх замаар явдаг. Эрх мэдлээ хэтрүүлэгчдийн бага насыг эргэж харахад эрх чөлөөгүй хүүхэд нас байна. Чулуунаас өөр тоглоомгүй өссөн нэгэн үеийнхэн хүүхэддээ ямар  л тоглоом харагдана авч өгдөг. Өнөөдөр ямар ч үнээр хамаагүй,  ямар ч хамаагүй дээд сургуульд хүүхдээ оруулж, ямар ч хамаагүй диплом авч өгдөг тэр хүмүүсийн дийлэнхи нь социализмын үед конкурст унаад дээд боловсрол эзэмших боломжээ алдаж байсан хүмүүсийн комплексээс үүдэлтэй байдаг. Авъяаслаг бизнесмэн, сайн мэнежэр гэхээс илүүтэй “мөнгөний коллекционер” хэмээвэл зохих эрхмүүдийн олонхи нь дутагдаж гачигдахын зовлонд өсч өндийсэн хүмүүс бас байдаг.

Н.Энхбаяр хотын унаган хүүхдийн нэг. Гэхдээ 40 мянгатын хулигаануудын ихэнхэд байдаг өөрийн гэсэн домог түүнд байдаггүй. Байсансан бол алдар хүндийн титмээ дааж ядсан түүний домгууд амилах байсан. Ухаандаа Монголын анхны орон сууцын хороолол болох 40 мянгатынхны нэгэн болох Санжийн Баяр, Эрдэнийн Бат-Үүл өөрийн домогтой. Өөрсдөө атмаан байгаагүй ч  гэсэн  яриулах зөндөө түүхтэй.  Баяр хорсол гомдлынхоо хариуг авдаг байснаараа, Бат-Үүл найз нөхдөө өмөөрөн хэрээ мэдэхгүй далжигнаж алуулан алддаг байснаараа өнөөдөр домог болжээ. Ингэхээр Энхбаярт үеийнхэн шигээ охид эргүүлэн нармайгаа нээлцсэн намтар байхгүй.  “Тэр муу намайг тэгж зодоод” гэх хууч байхгүй. Тэрний бүлэгт явлаа гэж сайрхах хуудас байхгүй. Байсансан бол “Энхбаяр бид хоёр багадаа ингээд тэгээд” гэж аяга тагш юм олж уух улс захаасаа аваад л гараад ирнэ. Ингэхээр түүнийг зодуулбал өвдөнө гэж айсан, зодвол өөрөө шоронд орон гэж айсан, охидод сэтгэлтэй болбол өрсөлдөгч нарт нармайгаа нээлгүүлнэ гэж айсан, бас дээр нь буриад цуснаасаа айсан, “айсан айсан дээрээ айсан” гэрээ сахисан шар баньд байжээ гэж төсөөлөхөөс өөр замгүй. Тэгээд хичээлээ давтахаас өөр юм юмгүй гэрийн хүүхэд байсан болтой юм. Олигтой давтдаггүй байсан уу, давтаад давтаад айсан сэтгэл нь юм хүлээж авдаггүй байсан уу бүү мэд, дунд сургуулиа төгсгөөд ээжийнхээ хүчээр, одоо болтол ичдэг байж мэдэх орчуулагчийнхаа сургуульд явжээ. Түүний хоёр дахь комплекс эндээс эхтэй.

Дараа нь тэрээр оюутан болов. Ээж нь Монголын зохиолчдын байгууллагыг тэргүүлж байсан С.Удвалын нарийн бичгийн даргаар олон жил ажиллажээ. Чухам тэр шугамаараа Утга зохиолын дээд сургуульд явсан байна. Тэнд очоод бас л комплек. Тэнд их төлөв авъяас билгээрээ шилэгдсэн зохиолч яруу найрагч нар сурдаг газар аж. Өөрийнх нь мэдэрсэн гутарснаар бол бурхан түүнийг буриадын удам болгож  адласан төдийгүй зохиолчын авяасгүй төрүүлэн бүүрэлхжээ.  Нэг талаас адилханн орчуулагч болохоор Хасбаатарын Мэргэн, Лувсанвандангийн Нарангэрэл гээд олон залуу хамт очсон боловч цаадуул нь нэртэй утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн “цаасан дээр нэртэй цасан дээр мөртэй нөхөд” байх байх аж. Гэтэл манай хүн ердөө зохиолчдын хорооны даргын нарийн бичгийн даргын хөвүүн. Хувь заяа гурван давхар гадуурхах шиг санагдана. Удаахь комплекс ингэж бүрдэв. Яаж ийгээд төгсөөд ирлээ. Монголын зохиолчдын хороо хэмээх  газар ирэв. Тэнд боловсрол сурсан юмаар түүнээс маруухан, соёл боловсролоос түүнээс хоцорсон боловч  хавьгүй бие тоосон, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх аж. ХХ зуунд зохиолч, яруу найрагчид хамгийн нэр хүндтэй улс байсан юм шүү. Ингээд зогссонгүй хамт сураад ирсэн Мэргэн, Нарангэрэл нар дорхноо нэрд гарсан орчуулагчид болон олон түмэнд илэрхий тоогдож эхлэв. Манай хүн болохоор гаднаас ирсэн зочин зохиолч дагуулан хөдөө явж “энэ хүн тэгж хэлж байна” гэхээс хэтэрдэггүй. Ингээд тэднээс илүү гарах олон гарц хайж, цагаан хоолтон болж, буддизм судалж, англи хэл үзэж эхлэв. Иймэрхүү хартай, айдастай хүнд тухайн үедээ хоригдлогдсон буддизм судлах, англи хэл үзэж хэлэхийн тулд маш их зориг гаргасан байх гэж бодогддог. Англи хэлийг дотоод яамныхан ба дотоод яаманд итгэгдсэн гадаад яамныхан л мэдэх эрхтэй байсан цаг. Хожмын өдөр амиа хамгаалах үүднээс дотоодыг хамгаалахын мэдээлэгч болсон байж болох талтай. Ядаж л гадаадын жуулчид юу ярьж байгааг мэдэх хэлмэрчдийг давхар тагнахад хэрэг болно, лам нарт эвтэйхэн ойртож итгэлийг нь олоод нам засгийн эсрэг юм яривал мэдээлж байх гэхчлэнгээр тайлбарлаж болно шүү дээ. Бас дотоод яамны мэдээлэгч болж өөрөөсөө илүү гарч атааг нь хөдөлгөсөн нөхдийн тухай матаас бичих нь шөнө гүн нойрсоход хэрэг болох  талтай. Үнэхээр энэ таамгийг бататгах мэт тэрээр дотоод яамныхан болон дотоод яаманд итгэгдсэн хүмүүс давдаг цээрийг алхан гарч хөрөнгөтөн Английн Лийдсийн их сургуульд хэлний боловсролоо дээшлүүлэхээр явсан билээ.

Эхлээд зүгээр эргэн тойрныхон нь “Энхбаяр сайхан өгүүлэл бичиж”, “Энхбаярын орчуулга мундаг болж” гэж хэлэхгүйгээс хойш  “цаадах чинь цагаан хоолтон болж гэнэ”, “сониноос буддизм судлаад байгаам гэнэ, пөөх” гэж хэлнэ. Бас өнөөх адилхан сургууль төгссөн, авъяаслаг нөхдийнхээ огт мэддэгүй хэлийг мэддэг гэж хэлэгдэнэ. Үеийнхэндээ атаархаж явсан тэр комплекс сэтгэлд нь айхавтар мөр үлдээсэн болтой юм аа. Одоо ч тэрээр англи-монгол болон ер нь толь нэртэй болгоны өмнө өөрийн нэрээ тавиулах, орчуулгын номны өмнө өөрийгээ редакторлосон мэтээр бичүүлэх  хачин хорхойтой бөлгөө. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “Мэгжид Жанрайсиг” гэдэг толгой оруулжээ. Хэлний тайлбар тольд ийм үг уг нь ордоггүй. Тэгээд ч тэнд Жанрайсигийн тухай огт тайлбар байхгүй, харин Жанрайсиг бурханыг Энхбаярын санаачлагаар бүтээсэн мэтээр ор үндэсгүй “гүтгэжээ”. “Үнэлэгдэх” гэсэн толгойд энэ үгийн тайлбар байхгүй, харин түүнийг магтан дуулсан ерөөл байх жишээтэй. Баримт л түшиглэхгүй бол хэн ч үнэмшмээргүй. Ингээд зогссонгүй эрх мэдлийн оргилд хүрч  ерөнхийлөгч болсон хойноо өөрийн орчуулсан бүтээл гэдгээ 9 ботиор Солонгост хэвлүүлэв. Аминдаа л “Мэргэн, Нарангэрэл энэ тэрээсээ илүү биш юм аа гэхэд дутахгүй бүтээлтэй орчуулагч, бас хэлний толь хийж ном орчуулдаг улс өөрөөс нь байнга юм асууж зөвлөлгөө авдаг” гэж л хүмүүст үнэмшүүлэх гээд байгаа юм шүү дээ, хөөрхий.  Гэхдээ  аятайхан шээгээд сурчих ч хэрэг болдог гэдгийн үлгэрээр энэ бүхэн нь түүнд үнэхээр хэрэг болжээ.

Ялангуяа англи хэл нь түүнд үнэхээр хэрэг боллоо. Тэрээр эхлээд  ардчилсан хүчнийхнийг нэгэнт баривчлан буудахгүй нь тодорхой болсны дараагаар хувьсгалчдын штабаар орж өөрийгээ “шилдэг боловсон хүчин”-ээр санал болгосон байдаг. Гэвч тэнд өөрөө ерөөсөө тодрохгүйг хэд хэдэн хүчин зүйлийг харжээ. Тэнд өөрийнх нь буддизм судалдаг хэрэг болохооргүй олон лам  хуврагууд Баасангаас эхлээд зөндөө. Бас өөрөөс нь өөр өчнөөн хүн англи хэл сурцан байсныг тэнд ирээд мэдэв. Ингээд өвөөг эмээг нь, хадамыг хэлмэгдүүлсэн МАХН дээр очлоо. Зөвлөлтөөс цааш гадаадгүй, драастийгаас өөр мэндчилгээгүй явсан ахмадууд түүнийг үнэхээр шүтжээ. Намынх нь дарга гадаадын сурвалжлагчтай англиар яриад зурагтаар гарахыг, өөрөө юу ч ойлгохгүй мөртлөө хачин их бахархан хөндлөнгөөс харж байснаа нэгэн өвгөн коммунист надад нулимс мэлтрүүлэн дурсаж байсан юм. Одоо тэр дөчин мянгатын хулигиануудаас ч, утга зохиолын сургуулийн лонхчингуудаас ч, адилхан диплом авчихаад үргэлж атаа төрүүлж байсан орчуулагч нараасаа ч бүгдээс нь илүү болох боломж байгааг олж МАХН-аас олж харсан бөгөөд түүндээ хүрсэн. Харин мөнөөх айдас комплекс нь яасан бэ?

Түүний өөр нэг комплекс нь тодорхой эзэмшсэн мэрэгжилгүй  явдал байлаа. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль нь нэг талаасаа юм бичих төрөлхийн авьяастай хүмүүсийг цуглуулан авч социализмыг магтан сайшаагч бэлтгэх зорилготой газар байв. Ийм хүмүүст хамааралгүй нэг анги тэнд бас байж. Төрөлхийн авьяастай хүмүүст үйлчилж бүтээлийг нь хөрвүүлэх зорилгоор өөр нэг анги нээсэн нь орос хэл утга зохиолын  орчуулагчийн анги байв. Зүйрлэн хэлбэл нэр хүндтэй тооны сургуулийг түшиглэж байгуулсан дөрвөлжин шугамтай дэвтэр хийдэг анги гэмээр юм уу даа. Энэ ангийг төгсөгчид орос хэлээр бичдэг зөвлөлтийн зохиолчдын  соцреалист бүтээлийг бусад бага үндэстний хэл рүү хөрвүүлж сурталчлах учиртай байжээ. Энэ чиглэлээр орос хэл утга зохилын орчуулагчийн дээд боловсрол эзэмшсэн Н.Энхбаярт би тийм мэргэжилтэй гэж бусдад хэлэх юмгүй байлаа. Түүний хажууд сантехникийн слесарьч хүн мэргэжилтэй нэгэн харагдах аж. Гадныханд өөрийгээ танилцуулахад энэ нь тод харагдаж зовооно.  Түүний хамгийн том комлексийн нэг нь чухам энэ орос хэлний орчуулагчийн мэрэгжил байлаа. Англи хэл сураад ч , ерөнхий сайд, намын дарга, төрийн тэргүүн болоод ч нэмэр алга. Гачлантай нь хүмүүс түүнийг  “Горькийн сургуульд орос хэлний орчуулагч болохоор явсан хэдэн хүүхдийн нэг” хэмээн үздэг хэвээрээ. Зайлуул ерөнхийлөгчийн сонгуулиар тараасан нэгэн  нэгэн хуудсандаа “Эрдмийн зэрэг цол” гэж байгаад Монголын ерөнхий сайдын хувьд гадаадын сургуулиас олгосон “хүндэт доктор”-уудаа ирийтэл жагсаасан байж билээ. Өнөө “аав Архангайн Чулуут сумынх. Ээж монгол хэлний багш” гэж эхэлдэг алдарт ухуулах хуудсанд.  Ийм комлекстэй хүнд “тооны ухааны доктор Гончигдорж”, “Харвардын дипломтой Элбэгдорж” гэхчлэнгийн хэллэгүүд боож үхмээр сонсогддог байх нь лав. Хамгийн сүүлхний нэг цуу яриагаар Монгол улсын ерөнхийлөгч АНУ-ын нэгэн хувийн дээд сургуульд мастер хамгаалах гэж байгаа гэх.

Гэрлэлт

Тэрээр харахад жирийн байдлаар амьдралын ханиа сонгожээ. Гэргий нь нэгэн үе Монголын төрийн удирдах экипажид багтаж байгааад албан тушаалаасаа онхолдсон Цэндийн ач охин байв. Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Тосонцэнгэл хотын Мод Боловсруулах Комбинатын даргаар томилогджээ. Түүнийг хэлмэгдсэн гэж ярьдаг боловч их өндрөөс буусан гэдэг утгаар уу, ерөөсөө буруутан хилс яллагдсан гэдэг утгаар уу гэдгээс болоод өөр өөр хариутай. Тэр өмнөх хэлмэгдэгч нар шигээ буудуулаагүй, малчнаар, ажилчнаар цөлөгдөөгүй. Хотод ойртох эрхээ хасуулаагүй ба сүүлдээ нийслэлдээ ирж чадсан. Тэгж ярих юм бол Тосонцэнгэлээс цаахнуур байх Тэсийн тэжээлийн аж ахуйг өөр нэгэн буусан сайд удирдаж байв. Тэр бол Хөдөө аж ахуийн яамны орлогч сайд байгаад буусан Ц.Гунгаадорж бөлгөө. Гунгаадорж өөрийгээ ер хэлмэгдсэн ярьдаггүй билээ.

Үүнийг иш үндэс болгон Цэнд хэлмэгдээгүй зүгээр тушаал буусан гэж ярих ч хүн байдаг. Нөгөө өнцгөөс харахад тэр Ю.Цэдэнбалын  ээлжит золиос болсон хүн. Цэдэнбал өөрийн төрсөн нутгийг оролцуулаад хэсэг газрыг Зөвлөлтөд бэлэглэсэн ба энэ бэлэглэлийн гэрээндээ Цэндээр гарын үсэг зуруулжээ. Тэгээд тун удалгүй Цэндийг намын удирдлагаас зайлуулан  Тосонцэнгэлийн  МБК-ын даргаар томилжээ. Магадгүй Цэдэнбал үүнийг хийхдээ хожмын өдөр Монголын газар нутгаас тасалж өгсөн асуудал босч ирэхэд “Үүнийг намайг хойно амарч байхад нөхөр Цэнд хийсэн. Би мэдэнгүүтээ маш их уурлаж, түүнийг албан тушаалаас буулган хөдөө цөлж шийтгэсэн” тухайгаа бэлэн тайлбар бэлтгэсэн байж л магадгүй юм. Тэрээр төрөлхийн ажилсаг, санаачилгатай удирдагч байсан уу? Эсвэл эргэж тоогдон Төв хороондоо очиж магад гэж горьдсных уу бүү мэд, Тарвагатайн нурууг давуулсан зам гаргуулж машин явахуйц болгожээ. Энэ ажлыг коммнуист суботник хэмээх хөлсгүй албадан хөдөлмөрөөр нугалсан байдаг. Ач охин Цолмон нь хожим энэ ач гавъяаг дурсан гэрэлт хөшөөг Солонготын даваан дээр босгожээ. Гэхдээ улс төрийн хараатай шиг хүнд бол өөрийнх нь гарын үсэг зурсан тэр баримт түүнийг хэзээ ч өндийлгэхгүй гэдгийг мэдмээр, тэгсэн эсэхийг бүү мэд.

Цэнд, түүний гэр бүлийг Дотоод яам, цагдаагийнхан, иргэдийн дунд байсан агентууд тасралтгүй мөрдөж байсан нь гарцаагүй. Ер нь таван хүн  тутмын нэг нь албан ёсны “алтан хошуу өргөгч”-ийн проомсогтой байсан цаг. Найман хүүхэдтай гэр бүлд дотоод яамны хоёр агент байна гэсэн үг, аймаар! Цолмонгийн бага нас энэхүү мөрдөлт хараа хяналтын дотор өнгөрсөн бололтой. Түүний хүүхэд насыг төсөөлбөл эргэн тойрон мөрдөгч, гишгэсэн мөр бүрийг нь тоолоx ховлогч харагдана. Энэ нь түүнийг ер бусын хардамтгий, баргийн хүнд итгэдэггүй,  найз нөхөд нь урваад байгаа юм шиг санагддаг тийм зовлонтой нэгэн болгочихсон ч байж магадгүй.

Хараа хяналт дарамт шахалт байсан ч гэсэн Цэндийн ач охин Цолмонг  Зөвлөлтөд хамгийн нэр хүндтэй сургуульд явахад хэн ч саад хийсэнгүй. Тэрээр төгсөгчид нь их төлөв Монголын төрийн удирдах бүрэлдэхүүнд гарцаагүй ордог Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн диплом гардлаа. Улмаар сургуулиа төгсч ирээд нийслэлд амьдрах, банк санхүүгийн төв байгууллагад ажилд орох, нэр хүндтэй дээд сургуульд багшлах боломж түүнд байсан нь “хэлмэгдүүлэлт өөрийн гэсэн хязгаартай” байсныг харуулах мэт.

Цолмон нас гүйцсэнийхээ нэлээд хойно Энхбаяртай гэр бүл болжээ. Тэдэнд нэгэн ижил зүйл байв. Учир нь хоюул эргэн тойрноосоо айж хулчийн, хардалт сэрдэлтийн дунд өсчээ. Эсэргүү Цэндийн ач охин Цолмонгийн хувьд түүнийг хүмүүс нийгмийн дайсны үр сад хэмээн хардаж, өөрөө найз нөхдөө эд нар намайг тагнаж байгаа байх гэж хардаж өссөн, бодит эх үүсвэртэй комплекс байв.  Энхбаярын хувьд өөрөө л сул дорой аймхайгаас үүдэлтэй комплекс давамгайлна. Энэ гэр бүлтэй нөхөрлөдөг хүмүүст “урваагүй гэдгээ байнга батлах” хэрэгцээ гардаг нь дамжиггүй. Шинэ гэр бүлд өөр нэг төсөөтэй тал байв. Нүүдэлчин монголчуудыг бодвол илүү иргэншсэн цагаан арьстны цус холилдсон илт мэдэгдэх гоо зүстэй, эдийн санхүүгийн өргөн боловсролтой  Ононгийн Цолмон  эхийн талын гарлаа мөн л нууцлах дуртай нэгэн байлаа. Эцэг нь нам төрийн зүтгэлтэн Цэндийн хүү гэдэг нь үүнд багадаж байлаа. Ингээд хожмоо эрх мэдлийн оргилд хүрсэн үедээ өөрийгээ Хөвсгөл нутгаас гаралтай мэргэн гүн Гомбожавын удам, Гомбожав нь алтан ургийн хүн гэсэн гаргалгааг эхлээд толилуулжээ. Бас л энэ нь багадсан юм шиг Өмнөговь аймагт томилолтоор явахдаа Галбын говийн унага гэдгээ ярив. Тэгснээ бүр баруун хязгаар руу очиж Увс нутгийн  гаралтай Симба Батаа хэмээх парламентч, бөх Ганболд нарыг төрлөөрөө тодруулан өөд татаж эхлэв. Харин өвөрлөгч монголчууд олноороо миграци хийсэн Дундговь, Дорнод, Төв аймгаас хамаатан тодруулахаас болгоомжилсон бололтой юм.

Хамтын комплекс

2003 онд Монгол улсын ерөнхий сайдаас английн ББС –ийн сурвалжлагч ярилцлага авчээ. Сурвалжлагч  нь Н.Энхбаяраас  “Парламентад  буй сөрөг хүчний төлөөлөгчийг яагаад баривчлан хорьсон” тухай нь асуухад  “Намайг болон миний гэр бүлийг хэвлэлээр их гүтгэдэг” хэмээн тэс хөндлөнгийн юм ярин мэлмэрүүлээд эхэлдэг байгаа. ББС-ийн сурвалжлагч Энхбаярын натурал төрх, комплексийг дэлхийд дэлгэх энэ үгийг шууд цацчихсан билээ. Үнэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслэл бол түүний хамгийн том комплекс. Учир нь түүний нуудаг ичдэг олон юмыг гаргаад ирэх аюултай. Гэтэл чөлөөт нийгэмд сэтгүүлчдийг ил цагаан дарамлаад байж бас болохгүй. Ингээд сэтгүүлчидтэй хамтран ажиллах зорилготой “чөлөөт хэвлэлийг дэмжих сан” гэдгийг байгуулж эхнэр Цолмонгоороо удирдууллаа. Энд цугларсан болон хуримлуулсан хөрөнгө юун чөлөөт хэвлэлийг дэмжих, харин тэдний амыг барьж дуугүй болгоход зориулагдаж эхлэв. Мэдээж олон таван юм ярьж магадгүй нөхдөд шан харамж өгч дэмжиж мөнгөөр амыг нь таглаж эхлэв. Ийм замаар  шар хэвлэл голлосон армийг өөртөө татлаа. Гэхдээ монгол хүнийг худалдаж авахад амаргүй. Нөгөө  сонины эзэнд өөрөөс нь арай илүү мөнгө өгсөн үнэр авангуутаа л “цалингаа нэмүүлэхийг шаардан”  юм бичээд эхэлнэ. Эндээс эхлээд арга хэлбэрээ өөрчиллөө. Үгэнд орохгүй байж сонин хэвлэлийн эздийн найз нөхдийг олж хайж ажилд гарав. Үүнтэйгээ зэрэгцүүлэн сонины газруудад өөрийн хөлсний мэдээлэгч нарыг байрлуулж “өөртэй нь холбоотой юу гарах гэж байгааг” тандуулна.  Ингээд муу мэдээний үнэр авмагцаа сонины эзэд рүү “ үгүй гэх аргагүй найз” нарынх нь нэгийг утасдуулж “тийм мэдээгээ түр хойшлуулаач” гэж хэлүүлнэ. Төвийн зарим сонины эзэд “Энхбаяр ба түүний гэр бүл”-тэй холбоотой материалуудаа ажилтнуудаасаа нууж байгаад гэнэт гаргах, эсвэл “үүнийг заавал гарга” гэж үүрэг өгчихөөд өөрөө утсаа таслан алга болох зэрэг арга хэрэглэхдээ тулсан гэгддэг.

Үүнийхээ хажуугаар дам айлгах, гомдол бүхий иргэдийг хатган заргалдуулах, хэрэгт холбогдуулан хорих түмэн арга хэрэглэлээ. Үүний нэг том золиос нь нь “Үг” сонины эрхлэгч Х.Ханддолгор байв. Түүнийг “нэгэн эмэгтэйг ДОХ-той хэмээн гүтгэсэн” гэх үндэслэлээр баривчлан шийтгэж шоронд хорьсон юм. Хэргийн гол нь ДОХ-той гэгдсэн эмэгтэйд байсангүй. Дээр нь уг мэдээлэл Үг сониноос өмнө МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонинд нийтлэгдсэн байжээ. Дээрээс  зэхэж өгсөн бэлэн ялын тогтоол барин орж ирсэн шүүгчид үүнийг огтхонч харгалзсангүй. Иймээс Ханддолгорт оноосон ялын цаад уг сурвалжийг дангаараа үнэмлэхүйгээс ч дээш олонхи болсон МАХН ба түүний засгийн газрыг тэргүүлэн улс орноо үнэмлэхүй удирдаж байсан Н.Энхбаяраас хайх нь зүйтэй байх. Ялангуяа МАХН ба түүний үндэсний удирдагчийг байнга шүүмжилдэг тус сонины бодлого, нэн ялангуяа улсын эх дагинын эмзэг цэг рүү чичилсэн “Хоёрдугаар Филатова эргэн ирлээ” гэсэн утгатай нийтлэлээс эрж хайх нь дээр байх. Филатова нь хуучин дарангуйлагч Ю.Цэдэнбалын орос эхнэр бөгөөд түүний нэрийг монголчууд “даварсан орос авгай” гэсэн утгатайгаар хэрэглэдэг. Дээрээс нь тэргүүн хатагтай Ононгийн Цолмонгийн нууж, эмзэглэж явдаг цагаан арьстны уг сурвалжийг  энэ нийтэл битүүгээр хөндсөн байлаа.

Мөн энэ гэр бүлийн комплексийг хамгийн их хөнддөг хүмүүс бол үндэстний үзэлтнүүд, бусдыг эрлийз хурлийзаар нь дууддаг тэмцэгчид байлаа. Ингээд “Даяар Монгол”, “Хөх Монгол” зэрэг хэт үндэсний үзэлтнүүдийн удирдагчийг амжилттай худалдан авчээ. Тэд удалгүй “зөвхөн Энхбаяр ба тэдний гэр бүлийг “гомдоосон” этгүүдүүдийг л “эрлийз”-ээр зарлан гутаах боллоо. Та тэдний гаргадаг “жагсаалт”-ыг харсан бол анзаарагдана даа.  Эмгэнэлтэй нь нөгөөдүүл нь ерөнхийлөгч биднийг дэмжиж байна гэж ойлгосон уу? Юу хийсэн хамгаалах ар талтай гэж эндүүрсэн үү? Мэдэхгүй. ноцтой гэмт хэрэгт холбогдон түрүүчээсээ ачигдаж байна.   Өөртөө зориудаар “сэв” зохион, түүнээсээ комплекс авдаг Энхбаяр маягийн хүмүүс нэрэнд нь нэмээд сэв суулгасан хүмүүсийг арилгаж л байж амардаг. Үндэсний гэгдэх үзэлтнүүдэд сайхан ирээдүй харагдахгүй байна. Тэднээс нэр цэвэр, ул мөргүй салах ажлаа Энхбаяр аль хэдийнэ эхэлчихсэн гэж төлөг тавихад ердөө алдахгүй л бол уу?

Дахиад л комплекс

Буриад гарвалтай монголчуудын хувьд Энхбаяр Монгол төрийн өндөрлөгт гарч ирсэн нь том баяр байжээ. Олон жилийн турш гарал, угсаараа ялгаварлагдан зовж, алуулж, гадуурхагдаж байсан буриадууд өөрийн халуун өврөөс хэн нэгийг тодрон гарахад отог омгоороо баярлалдан хүрээлдэг уламжлалтай. Тэд л энэ л зангаараа түүнийг хүлээн авах гэтэл Энхбаяр янз бүрийн хэлбэрээр таагүй хандлаа. Түүнийг зохиолчдын хороонд орж ирэхэд нэрт зохиолч төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ баавай ингэж ханджээ. Буриад гэдгээ өөрийн намтарт байгаа нуугууштай толбо хэмээн хардаг залуу Энхбаярийн хандлага Эрдэнэ баавайг тун гомдоожээ. Ингээд өвгөн зохиолч бие барахынхаа өмнө Энхбаярт таагүй ханддагаа илэн далангүй илэрхийлсэн захидал бичиж үлдээжээ. Учир нь Эрдэнэ баавайн бахархал болсон буриад яс, соёлоос буриад ээжтэй Энхбаяр ичдэг төдийгүй тэдэнтэй холбогдох бүхий л сэжмээ нууж хааж явдаг нь биеэ зохих ёсоор үнэлдэг Эрдэнэ гуайг ихэд зэвүүцүүлсэн болтой байдаг. Түүнээс биш гавъяа шагнал алдар хүндийн оройд нэгэнт хүрсэн Сэнгийн Эрдэнэд энэ шалихгүй хархүүтэй булаалдах нэр, өрсөлдөх алба гэж юу л байх билээ. Уг захидалд Энхбаярын эрх мэдлийн төлөө, өөрөөр хэлбэл комплексийнхээ төлөө юуг ч золихоос буцахгүй болсон чанарыг шүүмжлэхийн зэрэгцээ “буриад эхийн хэвлээс гарсныг” хоржоонтойгоор байн байн сануулсан байдаг юм. Нарийн яривал алдар нэрд дуртай хүмүүсээр дүүрэн хорвоод бэртэгчдийн дунд насаа барсан Эрдэнэ гуайд  албаны тушаалын донтой нэг хархүү ойр байх нь сонин биш. Харин тэр нь өөртэй нь адилхан буриад цустай, тэгээд тэр бахархал болсон буриад цусаа ичингүйрэн жигшдэг, өвөг дээдсийнх нь ариун цусыг өсөх дэвших замынх нь садаа гэж үздэг хүн таарсан нь тэвчээрийг нь баржээ гэлтэй. Өр зөөлөн уяхан сэтгэлтэй, хайр гэрэлтсэн энэ хүний бүтээлд гомдол, нулимс л шингэсэн байдгаас үзэн ядалт хорсол байдаггүй билээ. Энхбаярт бичсэн захиаг эс тоолбол.

Нөгөө талаас өөрийнх нь оройлж байгаа МАХН буриад зоны эсрэг этноцид аллагыг  хэрэгжүүлэгч байсан төдийгүй шинээр нахиалж буй ардчиллын үзэл санааг гутаахдаа буриад ястны нэрийг ихээхэн ашиглаж байв.  МАХН-чууд  Ардчилсан холбооны гол зүтгэлтэн Эрдэнийн Бат-Үүлийг буриад цусаар дуудан “цагаантны үлдэгдэл” хэмээх ХХ зууны нийтийн дайсны хочийг түүнд зүүж байлаа. Буриадууд улаан оросоос зугтаан Монголд орж ирсэн нь үнэн юм. Энэ утгаараа зөвлөлт засаг ба ардын хувьсгалын дайсан нь цагаантан буриадууд байв. МАХН-ын зүгээс Бат-Үүлийг нийгмийн дайснаар зарлаж байгаа нь тэр. Мөн  МАХН-ыг зүгээс 1990-ээд онд  Монголын эдийн засгийн гол шинэтгэлийг хийсэн Дашийн Бямбасүрэнг бас буриадаар нь дуудан баалдаг байв. Учир нь Ардчилсан хүчнийхэн Монгол улсад сайн юм хийсэн байх учиргүй гэдэг логикоор хандаж байгаа нь энэ. Дайсан буриад гаралтай Бямбасүрэн сайн юм хийх учиргүй, буриад Бямбасүрэн нарын шинэчлэгчдээс сайн юм гарахгүй гэдэг логик. Буриадуудыг үзэн ядах сэтгэл бий болгож түүгээрээ дамжуулан ардчилал шинэтгэлийг гутаах арга барилтай намыг толгойлох болсон Энхбаярын ээжийн буриад цус нь түүний хамгийн эмзэг цэг байв. Өөрөө хартай, комплекстэй хүний хувьд үүндээ тун их зовж, эмзэглэж  байсан нь дамжиггүй. Гэтэл “нуувар” төрлүүд нь бүр түүнийг сануулан тойрох гээд улам ч зовооно.

2000 онд даргалсан нам нь үнэмлэхүй олонхи болж, өөрөө гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, хүн алах биш юмаа гэхэд хулгайлж авчраад үхүүлэх эрхтэй хаан боллоо. Эрх мэдлийн оройд хүрээд барьсан хамгийн анхны бэлэг нь  өөрийнх нь цусыг “нуусан “буриад зондоо хандсан байв. Эрх мэдлийн оройд хүрсэн өдрөө тэрээр Буриад Бат-үүлийг сүр дуулиантайгаар баривчлан шоронд хийлээ. Түүний нам ба Монголын ард түмэн “Энхбаяр нь буриадуудтай ямарч холбоогүй төдийгүй буриадад дайсагнан ханддаг болохыг” харж үнэмшлээ. Сталин цагтаа орос бус үндэстэн гэдэг комплексоосоо болоод нутаг нэгт гүржүүд, өвөр кавказийн ард зонийг бусдад харагдахуйц илэрхий түлхүү хядсан байдаг. Түүнчлэн 1930-аад оны МАХН-ын удирдах зүтгэлтэн Лувсаншарав лам гарлынхаа комплексоосоо болоод хуврагуудыг хядахад хэтэрхий их идэвхи гаргасан байдаг.

Үүнтэй зэрэгцүүлэн Архангайн хүн болохоо нотлох олон талт ажлыг зэрэгцүүлэн хэрэгжүүллээ. Архангайн гаралтай бизнесмэнүүдийг цуглуулан дэмжсний дотор сүүлдээ муудалцсан  Моннисийн Ганзориг сайд,  хотын Бадамжунай нар оржээ. Бас Архангайн гаралтай бөхчүүдийг дагуулан нутгаар аялж, овоо тахиж морь уралдуулж үзсэн. Харин архангайнхан тоосон эсэхийг бүү мэд. Дараа нь Ардчилсан намын Гончигдоржийг оролцуулаад уугуул нутгийнхаа сөрөг хүчнийхэнтэй найзалж эхлэв. Энэ нөхөрлөлөөс  ардчилсан намын улаан жигүүр болох Алтан гадас цогцолсон билээ. Хүмүүс түүнийг нутагсаг, нарийн яривал архангайсаг. Архангайсаад ирэхээрээ  нам мамын ялгааг ч харахаа байдаг тийм хүн гэдгийг харах ёстой. Тэр хэрээрээ Энхбаяр Хэнтийгээс, буриадуудаас алслагдах ёстой. Уул нь МАХН-ын хамгийн хоржоонтой зүтгэлтэн, хэл амаараа хэнийг ч урдаа гаргадаггүй М.Зэнээ агсан Архангайн Тариат, Чулуут нутгийнхыг “Манжийн хааны эфү Цэрэнгийн удам ба бүгдээрээ манж хятад цустай урвагчид” гэж нэрлээд хамгийн анхны цол тэмдгийг нь Ардчилсан хүчний Гончигдоржид зүүж өгч билээ. Гэвч Зэнээ агсан Энхбаяр газар хувьчлах шийдвэр гаргахаас зургаан сарын өмнө,  үндэстний удирдагч уугуул нутгаа тодоруулахаас долоон сарын өмнө тэнгэрт хальсан билээ. Тэрээр бас газар хувьчлахыг хүчтэй эсэргүүцэгч байсан юм.

МАХН-ын хуучин кадрууд Энхбаярыг гадаад хэлтэй дэлхий ертөнцийг танисан ховор боловсон хүчин, залуучууд дайжаад байгаа улс төрийн өвгөрсөн хүчнийг аврагч хэмээн харж байсан бол сөрөг хүчний залууст бас итгэл найдвар төрж байлаа. Учир нь МАХН-ын шинэ удирдагч өөрсөд шиг нь залуу хүн байв. Бас барууны ертөнц, түүний соёлыг хуучин дарга нараасаа илүүтэй мэдэж ойлгодог, зарим зүйл дээр тухайлбал нутгархах зэрэг дээр намчирхаад байдаггүй энэ хархүү АН-ын зарим нөхдөд их таалагдлаа. Ингээд холбоо сүлбээ тогтоон нэгэн хэсэг ардчилагчийн алтан гадаснаас баттайяа аргамжсан билээ. Энэ гадасыг 2004 онд Америкаас эргэн ирж АН-ыг удирдсан Элбэгдорж ч сугалах гээд дийлсэнгүй. Сайн шаасан гадас байв.

Энхбаяр уулаасаа сөрөг хүчинд хайртай, хамгийн ухаалаг зөв шийдэлд хүргэдэг зүйл бол “хүчний тэнцвэр” гэдгийг ойлгосон хүн биш байсан юм. Нэгдүгээрт дээр өгүүлсэнчлэн энэ холбоо архангайсаг, төв халхсаг байдлаараа Энхбаярыг буриадуудад хамаагүйг харуулах төдий үзүүлэн байв. Хоёрдугаарт Энхбаяр сөрөг хүчин гэдгийг Оросын Путин, Египетийн Мубарак маягаар хардаг хүн байлаа. Тэднийхээр бол сөрөг хүчин нь   өрсөлдөгч гэхээсээ өөр өнгө аястай дагалдагч, улсын гоёл, төрийг ардчилсан мэт харагдуулагч зүүлт бөлгөө. Энхбаяр өөрөө хязгааргүй эрх эдэлж, сөрөг хүчин түүний заавраар зарим нэг юмыг эсэргүүцэж өгдөг байх учиртай. Өөрөөр хэлбэл харъяат нарынх нь дотор үгэнд нь орохгүй том толгой гаргагчид гарч ирвэл түүнийг өөрийн мэдлийн сөрөг хүчин гэгчид зааж өгнө. Сөрөг хүчин мөнөөх золигт гаргагчийг боорлоод эхэлмэгч түүнийг зайлуулж “Ард түмний шаардлагыг сонсогч, сөрөг хүчний үгийг хүндлэгч” нэрийг хүлээнэ. Ийм маягаар сөрөг хүчний дунд өөрийн гадсыг шааваа. Ямар ч байсан  Элбэгдорж “хошногондоо шортой”  үлдэв.

Төгсгөл.

Төрсөн өдрөө хүртэл Чингэс хааныхтай тааруулан улс амьтны доог тохуу болж байгаагийн цаад шалтгаан мөн л “оригиналь халх” болж харагдах гэсэн зовлонгоос эхтэй.Үнэн хэрэгтээ Энхбаярын комплексүүд зовлон мөн үү? Уул нь буриад зон бол нийт монголчуудын дунд сайн имижтэй ястан юм. Халх, ойродгүй тэднийг соён гэгээрүүлэгч Б.Ринчен, алдарт зохиолч С.Эрдэнэ, радиогийн сайхан хоолойт Цэдэндамбаа, ардын жүжигчин Жаргалсайхан нараар төлөөлүүлэн билиг авьяас төгөлдөр, монгол үндэстнээ өнгөлөгч хүмүүс хэмээн бахаддаг. Тэр ч бүү хэл өнөөх “юм л бол дүрдэг” гэх домгийг нь хүртэл  шулуухан, эр хүн шиг түс тас зантайн шинж хэмээн хүлээн авдаг. Халхуудыг “Эфү Цэрэн шигээ манжид урвагч”, ойрдуудыг “Цэдэнбал шигээ төрсөн бууцаа гадаадад өгдөг” хэмээн баалдаг бол буриадуудад “тэрэн шигээ тэгдэг” гэх муугаа дуудуулсан цуутан байдаггүй. Түүнчлэн орчуулагч гэдэг мэргэжлийг монголчууд мууд үздэггүйгээр барахгүй хүн төрөлхтний соёлыг дамжуулагч хэмээн машид хүндэлдэг. Үндэсний сэхээтнүүдийн хамгийн түрүүнд  барьж авдаг юм нь орчуулга байдаг. ХХ зууны монголын суутнууд болох Д.Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар орчуулгын бүтээлээр үлэмж алдартай. Одоо ч орчуулагч Аким, Гомбосүрэн гэхээр үндэстний томоохон сэхээтнүүд л санаанд буудаг. Тэргүүн хатагтайн хувьд ч гэсэн. Монголчууд цагаан арьстны цусны хольцийг  жирийн зүйл хэмээн хүлээн авдаг. Оросын эрлийз С.Зориг монгол үндэстний хайртай хүү байлаа. Одоо түүний дүү С.Оюун ч монголчуудын хүндэт бүсгүйчүүдийн нэг.

Бусад хүнд бахархал ч байж зүйлийг зовнил комплексоо болгосон Энхбаярын өмнөө барьдаг юм бол бурханы сургааль. Гэхдээ буддизм түүний өөрөө шүтэх зүйл гэхээсээ илүү өөрийгээ шүтүүлэх хэрэглэгдхүүн болсон харагддаг. Тэгж ярих юм бол  Бурхан багш “өшрөхийн оронд өршөөж амьдар”. “зовлон гэдэг чиний төсөөлөл болохоос нарийндаа хоосон”, “хэзээд алдагдах албан тушаал алдар хүндэд бүү дурла” гэхчлэн  Энхбаярт харш олон юмыг сургасан юм гэдэг.

Оргилд хөтлөгч, оройлогчоос өөр сонголтгүй байх замд хөтөлсөн хүчин зүйл бол түүний хар багаас үүдсэн комплексүүд. Үргэлж дутуугаа мэдэрч, гутарч өсч өндийсэн түүнийг хүн шиг харагдуулах, мэдрүүлэх юм гэвэл эрх мэдэл, зөвхөн эрх мэдэл байжээ. Зав гарвал бүр уулын оргилд хүртэл авирна гээч.

II. ГУРВАН  ГАВЪЯА

ҮНЭЛЭГДЭХ  Орчин үед Монгол түмний өмнө хийсэн бүтээсэн зүйлээрээ асар их үнэлэгдэж байгаа сайхан хүн бол Намбарын Энхбаяр мөнөөс мөн. Тэр хүний Монгол түмний өмнө бүтээсэн гавъяа зүтгэл, сайхан үйл хэрэг мөнхөд мандан бадарч явах болтугай!

Монгол хэлний тайлбар толь Редактор Намбарын Энхбаяр. 2006 он,  тал 484

Эхлэл

Энхбаяр өөрийг нь шүүмжилсэн нэг бус хүнийг шүүхэд өгч шийтгүүлсэн. Хамгийн сүүлд өөрийнх даалгавраар ардчилсан хүчнийг гутаах муулах ажил хийж асан Дэмбэрэлийгээ шүүхэд өгч суулгаад  авсан.  Харин өөрийгээ болохоор “Намайг түүх шүүнэ, бурхан шүүнэ” хэмээн хэлдэг. Бурхан түүнийг яаж шүүхийг хэн мэдлээ.  Тэнгэрт хөөрөн нисч явахыг нь зааж “Сайн хүн ингэдэг” хэмээн атаархаж чадах биш. Хорхой болсон байлаа ч бид  таниж “За даа, муу явсан хүн ингэдэг юм, харав уу” гээд дэвсэх биш. Харин түүх хэрхэн шүүхийг төсөөлж болно. Бодоод байхад түүхэнд  магтуулж үлдэхээ тэр үнэхээр төсөөлөөд ч байх шиг санагдах юм.

Ууган гавъяа

Монголын шинэчлэгчдийн мөрөөдөл нь газар хувьчлах байсан. Энэ тухай ярих бүрийд МАХН эсэргүүцэж, эсэргүүцэхийни хэрээрээ эх орончийн дүртэй харагдаж олон түмэнд тоогдоно. Нүүдэлчид хэзээ ч газар хувьчилж байгаагүй бөгөөд хувьчлахын эсрэг төрөлхийн рефлекстэй. Учир нь нүүдэлчид байнгын тогтсон нутаггүй, цас зудын байдлыг харгалзан чөлөөтэй нүүн шилжиж, “хаяа багтвал бууж, хамар багтвал идэж” ирсэн ард түмэн. МАХН энэ сэтгэхүй дээр тоглож байлаа. Гэтэл гадаадынх хөрөнгө оруулагчид Монголын шинэтгэлийг дэмжихээр мөнгөө оруулах хандивлагчид хувийн өмчийн үндсийн үндэс болсон газар хувьчлалыг шаардаад байлаа. 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж засгийн эрх авахад газар хувьчлах найдвар төгсгөл болох шиг санагдаж байлаа. Гэтэл тэрээр  ердөө нэг жилийн дараа 2002 онд газар хувьчлах шийд гаргуулж чадлаа. Залуу, англи хэлтэй энэ тэрээр нам дотроо шүтэгдсэн хэвээр байсан, “бүхий л удирдагч болгоноо “эсэргүү” болтол нь бурханчилдаг уламжлал” намд нь хэвээрээ байгаа зэрэг нь түүнд нөлөөлжээ. Дарга л тэгж шийдсэн бол зөв, харин зөв зүйтэйг аль болох түргэн ухаарах нь намын ажилтнуудын үүрэг бөлгөө. Энэ үе бол төрийн ажилтнууд зөвхөн намын ажилтан байдаг уламжлал эргэн ирсэн жилүүд. Чухам хэзээ ч ардчилсан хүчин хийж хүчрэхгүй, хийсэн ч МАХН сөрөөд унагачих байсан  энэ асуудлыг шийдсэнээрээ Энхбаяр Монголын түүхнээ гарцаагүй үлдэнэ. “Өөртөө ашиггүй юм хийж үзээгүй тоорой” үүнийг зөвхөн улсынхаа эрх ашгийн төлөө хийнэ гэвэл гонж. Монголд хөрөнгө оруулалт хийх ирээдүй буйг харсан гадны томоохон компаниуд, манай шинэтгэлийг дэмжигч хөтөлбөрүүд түүнд томоохон шан харамж өгсөн байх магадлалтай.  Авсан байсан ч яадгийн бэ? Эцсийн дүндээ эх орон хожсон юм чинь, нэмээд шагнасан ч Монголоос холтрох юм байхгүй. Энхбаяр Монголын түүхнээ анх удаа газрыг иргэнд хувьчлах шийдвэр гаргуулсан улс төрч гэдгээрээ  ардчиллынхантай … Элбэгдорж, Зориг, Баабартэй зэрэгцэн бичигдэж үлдэнэ.

Удаахь гавъяа

МАХН-ын удирдлага 1993 оны 12 сарын 31 ний орой хуучин Зөвлөлтөд төлөх байсан өрийг одоогийн Оросын холбооны улст төлж барагдуулснаа зарлалаа. Үүнийг үндэсний баяр болгон тэмдэглэх оролдого хийлээ. Гэвч санаснаар нь төдий л болсонгүй. Ард түмэн дараахан нь болсон сонгуулиар МАХН-ын өр төлсөн гавъяаг ер үнэлсэнгүй. Учир тэрээр шоу хийхдээ нийгмийн сэтгэл зүйд гарсан их өөрчлөлтийг огт тооцоолоогүй юм. Харин сөрөг хүчин түүний эсрэг сурталчилгааг амжилттай хийлээ. Тэд хэд хэдэн үндэслэл гаргаж ирсэн. Нэгд “хуучин Зөвлөлт холбоот улс тарсан, иймээс энэ өр хууль ёсны нэхэмжлэгчгүй өр. Хэрвээ Оросын холбооны улс өөрийгээ Зөвлөлийн өв залгамжлагч гэж үзэж байгаа бол Монголд явуулсан коммунист хүчирхийлэл, хядлагын хариуцлагыг хүлээх учиртай” гэж шинэ үеийнхэн үзээд түүнээ үндэслэлтэй тайлбарлаж байлаа. Дээр нь тэд их өрийг төлөх явцад өөрснөө 50 орчим сая долларыг хувьдаа завшсан гэх мэдээлэл олсноо дор нь олон түмэнтэй хуваалцлаа. Төрөлхийн хардах сэрдэхдээ дуртай олон нийт “аа за за өр төлсөн биш, өөрсөндөө л мөнгө хувааж завших ажил хийсэн байна. Нарийн яривал түүнээс ч ихийг авсан байгаа” хэмээх таамаг дэвшүүлэв.  Өр үнэхээр төлөгдсөн эсэхэд одоо ч монголчууд үнэмшдэггүй. Өөрөөр хэлбэл Энхбаярын хүсч байсан хүндлэл, алдрыг өрийн кампанит ажил  нь авчраагүй.

Нэг хэсэгтээ олон түмэн түүнийг өр төлөх нэрээр мөнгө л завшсан гэж үзсээр байх нь дамжиггүй. Нарийн ярих юм бол улс эх орноо өргүй болгох гэхээсээ илүү өөртөө бизнес хийх гэж сэтгэсэн байх магадлалтай. Учир нь үүний өмнө тэрээр Чехословак улсад төлөх байсан өр гэдгийг сэргээн төлж ихээхэн шагнал авсан гэдэг. Чехословак нь хоёр хуваагдаад Чех ба Словак улсууд болсон хойно Чехт нь өр төлсөн хэрэг. Процедур нь гэвэл улс нь тараад хүчингүй болсон танай өрийг бид сэргээн төлнө, харин хэзээч олдохгүй байсан мөнгийг олж өгөөд бид төдөн хувийг нь авна гэж манайхан санал гаргана. Үүнтэй хамтарсныхаа шагналд төдийг авна гэж Чехийн төрдөө нэг пүүс бас гарна.. Чехийн тал зүгээр орж ирж байгаа мөнгийг уухайн тас зөвшөөрдөг ийм нэг хэрэг. Чехийн өртэй зэрэгцүүлээд Дойч банкны найдваргүй болсон өрийг мөн л сэргээн төлж чамгүй шагнал авсан гэж яригддаг. Дойч банкны өр нь Монголын хувийн хэвшлийн хэсэг нөхөд луйвардсан мөнгө бөгөөд харин түүнийг манай татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулжээ. Найдваргүй өрийг сэргээн төлсөн хүнийг Дойч банк шагнах нь зүй. Эдгээр нь 2000 оны эх хавиар болсон хэрэг шүү дээ. Ингээд тэр Чехийн өр төлсөн сценариа арай томруулахаар шийдсэн бололтой юм.  Гэтэл уг ажилд Чехийн хуучин түнш Фалкон ч гэдэг билүү компанийг ашиглахаар шийдсэн боловч цаадах нь жижигджээ. Харин арай томхон компани тэндээсээ олж өгсөн нь Федэкс групп гээч бололтой юм билээ. Төлсөн зураглал нь  иймэрхүү. Чехийн нэг компани  Оросын засгийн газарт буюу найдваргүй өр барагдуулах бизнесээр хөлжсөн тэр үеийн ерөнхий сайд Касъяановт ханджээ. Касьянов нь ийм бизнесээс тав орчим хувь хүртэж амтшсан төдийгүй “таван процентын Миша” хоч зүүчихсэн нэгэн байв.  Чехийн Федекс групп 50 орчим сая долларыг зуучлалын шанд авахаар болсон болтой. Энийгээ Монголын талын өр төлөх санаачилга гаргагчидтай хуваалцаж таарна. Эндээс л Монголын сөрөг хүчний нэхээд байгаа 50 сая ам долларын  учиг тайлагдах байх.  Монголын өр Орост бус  Чехт төлөгдсөн түүх энэ. Тэр үед ОХУ-д элчин сайд байсан С.Баяр сая ерөнхий сайд болуутаа Шаабарыг шүүхэд өгчээ. Шаабар түүнийг ОХУ-д т өлсөн өрийн дундаас завшсан гэж “гүтгэсэн” гэх. Баяр нэрээ цэвэрлэх гэсэндээ бус “Монголын өр Орост бус Чехт төлөгдсөн” гэсэн өгүүлбэрийг юу юунаас илүү хүсч байгаа болов уу? Түүнийг Орост суугаа Элчин сайдын хувь огт тоогоогүй, өр төлөх ёслолд зөвхөн хүүхэлдэй байдлаар ашигласанд гомдсон, бас хуваалцсан  их мөнгөнөөсөө сохор зоос ч хүртээгээгүй зэрэгт Баяр хорссон байж болох талтай.

“Муу хүний заяа завагт” гэгчээр Үндэсний удирдагч хөвүүнийхээ бизнесийн буянаар Монгол улс санаандгүй хожлоо. Учир нь цэрэг страгтегийн хувьд л газар зүйн байрлал нь сонирхол татаж, хятадтай тоглох хөзрийн чухал мод болдог энэ ядуу хоцрогдсон  Монголд өр тэглэх үед сонирхоод байх юм бага байжээ. Гэтэл жил гаруйн дараахнаас Оюу толгойн зэс, Сүхбаатарт цайрт минералын орд, үнэ нь хадсан Таван толгойн коксждог нүүрс гараад ирэх нь тэр.  Оросууд шүлсээ арчин зүтгэх гэтэл Монгол орон гинжнээсээ мултраад өгчээ. Оросууд барьцаагүй, дарамтлах сэжимгүй болжээ. Өрийг нь гэнэдээд тэглэчихсэн байв. Өр тэглээгүйсэн бол Таван толгойг тавууланг нь авсан ч болохоор байв. Оросууд өөрийнхээ шар толгойг, нэмэрт нь  сүлднийхээ мутант бүргэдийн хос толгойг шаасан ч багадах юм болсныг ойлголоо. Энэ өнцгөөс харахад Үндэстний удирдагч хөвүүний зувчуулсан 50 сая доллар юу юм бэ! Их өрийг тэглэснийх нь төлөө дахиад 30 саяар шагнасан ч багадна. Түүх түүнийг цаашдаа магтан дурсах болно. Энхбаярын энэ гавъяаг хойч үеэ 1911, 1921, 1990 оны хувьсгалын баатруудтай зэрэгцүүлэн бичиж үнэлэх болно.

Хүлээгдэж буй гурав дахь  гавъяа

Энэ гавъяаны ихэнх тал нь түүнийг хүлээж байгаа. Энхбаяр олон юмнаас айдаг ч хамгийн их айдас нь  хүрсэн өндөрлөгөөсөө уруудах. Жирийн хүн болох нь түүнд очирт тамд унахаас аймаар хүлээн зөвшөөрөх аргагүй тийм зүйл. Ийм их хор шартай, комплекстэй хүн эргэж жирийн хүн болж хэзээ ч чадахгүй. Үүнээс дээш өгсөх газар байхгүй. Түүнд өгсөхгүй юм аа гэхэд уруудахгүй байх дөрвөн зам харагдаж байна. Давын өмнө Ерөнхийлөгчөөр дахин  сонгогдлох. Энэ нь хууль эрхийн хувьд боломжтой. Түүний дараагаар яг одоогоор боломжгүй харагдавч сайн хөөцөлдвөл бүтэж болох Засаглалын хэлбэрийг солих, үндсэн хуулийг өөрчлөх замаар өөрийгээ Чавес, Туркмен баши нарын адил насан туршийн ерөнхийлөгч болгох. Эцэст нь цэргийн дэглэм тогтоон генералын мөрдэс зүүх, адагт нь үндэстнээ хянасан том мафийн босс хоза ностра болох.

Сүүлээс нь эхлэн няцаая. Гурван монгол зодолдоно гэж үг бий. Дийлдэшгүй амбицтай, өөрийн гэсэн толгойтой байх эрмэлзэлтэй монгол хүн хэзээ ч бусдын үнэнч боол, туйлбартай гүйцэтгэгч байж  чадахгүй. Бидний дунд гардаг эвлэршгүй  маргаануудын ихэнх нь  зарчмын өөр байр сууриас үүддэггүй. Зүгээр л өөрийн гэсэн байр суурьтай харагдах гэсэн хүслээс л эхтэй.  Ийм хүмүүсийн дунд нэг хүний дор зангидсан гар шиг нэгддэг мафи хэмээх бүтэц оршин тогтнож чадахгүй. Харин үлдсэн гурвыг нь намынхаа ил, өөр нам дахь бүлэглэлийнхээ далд дэмжлэгтэйгээр хийж болно.

Юуны өмнө тэр дараагийн сонгуулиар ерөнхийлөгчөөр улиран үлдэх учиртай. Ингэхийн тулд намаасаа нэрээ дэвшүүлэх хэрэгтэй. Сонин прадокс харагдаж байна. Учир нь МАХН сул дорой байхынхаа хэрээр түүнийг дэмжинэ. Ерөөсөө өмнөх түүхээс харсан ч МАХН сөрөг хүчин байх үедээ ерөнхийлөгч Багабандийгээ тойрон хүрээлж, үнэмлэхүй олонхи болохын хэрээр  холдож байсан.  2000-2004 онд МАХН үнэмлэхүй ялагч байх үед сөрөг хүчний үүргийг МАХН-аас нэр дэвшсэн ерөнхийлөгч Багабанди гүйцэтгэж байсан. Харин өнөөдөр энэ хүчин зүйл оршсоор байгаа төдийгүй өөр нэг хань хамсаатантай болж ирээд Энхбаярт заналхийлж байна.

Эхэндээ түүний ”үнэнч нохой” бэлтгэх хүрээнд тодоруулсан шинэ луйварчид эргээд эзэндээ гай чирж эхлэв. Эхлээд сонгосон залуусаа  үе үе айлгаж дарамтлах юмтай байлгах гэсэндээ хулгай хийхэд нь нүдээ аниад өнгөрч байлаа. Гэхдээ нүднийхээ булангаар харж байгаагаа бас мэдэгдэв. Өршөөж байгаагаа ч ойлгуулав. Уул нь “би чиний тийм юмыг мэдэж байгаа” хэмээн үе үе айлган номхон байлгаж, нөгөө нэг юмыг нь сануулан хүссэнээ хийлгэж байх гэсэн хэрэг. Гэтэл цаад дуракууд нь үүнийг өөрөөр ойлгов. Ердөө л “үндэсний удирдагч биднийг хулгай хийхэд яах ч үгүй юм байна” хэмээн үнэмшжээ. Ингээд хадгаламжийн хоршооноос эхлэн бүхэл бүтэн банк хүртэл талхан дээрээ түрхээд идэв. Тэдний үйл хэрэг өөрийнх нь нэрийг сэвтээж байгааг Босс мэдлээ. Ингээд төлөвлөсөн ёсоор сануулах гэтэл Монголд өөрийнх нь төлөвлөгөө хэрэгжих боломжгүйг хэлээд өглөө. Хүрлэнсүхээс эхлээд урьдаас нь цор цор хийх төдийгүй өөрийнх хийсэн хулгай, хамтарч оролцсон луйвраар эргүүлээд дарамталж эхлэх нь тэр. Үндэсний удирдагчийн  оригиналь “идейн”-үүд мөнөөх Энхбаярхануудын  толгойд бас байжээ.  Ингээд толгойн өвчнөөс салахын тулд тэднийгээ шоронд өгч, дараа дараагийнх нь сургамж болгохоор шийджээ. Гэхдээ  сургамжийн төлөвлөгөө нь санасан ёсоор хэрэгждэг болов уу, дараа дараачийн хулгайч нар нь шоронд орохоос айгаад насан туршдлаа түүний  боолын боол босгоны шороо болдог болов уу, яадаг бол. Эсвэл хэзээ ч хэний ч боол болохгүйн төлөө хамтдаа эрслэн босдог болов уу?

Харин тэрээр “хадгаламж зээлийн хоршооны хэрэг” дээр хачин их санаачилга гаргаж мөнгөө хэтэрхий өсгөх гээд гэндсэн хэдэн шуналын микробтой  хамт уйлалдан байж хохирлыг татвар төлөгчдийг мөнгөөр барагдуулах алхам хийлгэв. Хохирол барагдсан тул хохирогч нарын тэмцэл зогсоно. Хоршооны эздийг цөөн хэдэн жилээр шооёонд суулгах болов. Тэд ялынхаа хагасыг эдлээд магадлангаар орж суллагдаад тэрбум тэрум завшсан хөрөнгөнийхээ нуусан хэсгийг гарган идэж үлдсэн амьдралаа сайхан өнгөрүүлнэ. Ингэхээс хохирогчид ч цаашаа маргаан үүсгэхгүй, хохироогчид ч гомдоод байх юмгүй болов. Тэхээр иргэдээс зальдан авсан зуу зуун тэрбум төгрөг хаачсныг цаашдаа нэг их эрэхгүй гэсэн үг.  Эндээс нэг хар төрж байна.  Хоршоодын мөнгөний орсон нүх манай хүнд дэндүү ойрхон байснаас бушуухан  түүнийг дарж авах сонирхол гарсан юм биш байгаа. Ингээд бодохоор МАХН-ыг байран дээр очиж өлсөглөн зарлан мөнгөө нэхэж шаналгагч нарын ард АН бус Энхбаяр өөрөө байсан юм биш байгаа гэж бодогдуулаад байх аж. Энэ бүхэн яаж өрнөснөөс үл хамааран МАХН-ын нэр хүнд навс уналаа. Мөнөөх  хоршоо идэгчид МАХН-ын  үр төл байв.  Дээр нь  өмнөөсөө боргуулж, хавьтсан болгоныг урдаг залуус нь гарахын эцэсгүй хэрэгт унаж эхлэв. Өөрийгээ хамгаалагч залуучуудын бүлэглэлийг өрсөлдөгчтэй байлгаж “үндэсний удирлагчид улам илүү үнэнч болох” социалист уралдаан зарлаад орхитол санаснаас өөрөөр эргэв. Тэд үндэсний удирдагчийн гутлын улыг уралдаж үнсэх нь үнсэж байсан боловч монгол дүрмээр уралджээ. Монгол дүрэм бол өөрөө урагшилж түрүүлэх бус өөрөө байрандаа зогсоод өрсөлдөгчөө хойш ухраах замаар түрүүлэх арга байдаг. Үндэсний удирдагч уул нь тэд бие биеэ уралдаж ховлох ба тэдгээр ховуудыг удирдагч ашиглан аль алийг нь номхон дуулгавартай байлгах гэсэн юм. Гэтэл нөгөөдүүл нь хүрээнээсээ хальж ил тодоор түмний нүдэн дээр  бие  биенийхээ уурхайг ухалцан шившгээ дэлгэлээ. Үндэсний удирдагчийн ажлын нэг арга нь өөрийгээ хүрээлэгчдийг хооронд нь болох эвгүй байлгах. Тэрээр хэн нэгэнд туслахдаа “Манай хэн та хоёр чинь юунаас болоод муудчихсан юм бэ? Цаадах татгалзаад намайг их зовоолоо” гэсэн утгатай үгийг дайхгүй өнгөрнө гэж байдаггүй юм гэсэн. Логик нь мөн л өмнөх шигээ. Зүтгэлтнүүд нь бие биеэ уралдаж матан, өөрт илүү үнэлэгдэх гэж марофондоно. Бас доорхи хүмүүс нь хоорондоо түнжингүй байх учраас хэзээ ч өөрийнх нь эсрэг эвлэлдэн нэгдэж чадахгүй. Гэтэл бас л төлөвлөснөөр болсонгүй. Болох нь болсон гэхдээ гүйцэд биш гэх гээд байна. Зүтгэлтүүд зөвхөн даргадаа маталцах хүрээнээс хэдийнэ халиад  олон түмний нүдэн дээр ил дайтаж гарлаа.  Удирдагчийн энэ алхам төлөвлөөгүй үр дүнд  хүрч МАХН дотор феодалын бутрал боллоо.  Хэзээ ч эвээ алдаж байгаагүй, хагарсан ч тогоон дотроо хагараад, хугарсан ч ханцуй дотроо хугардаг түүх өнгөрчээ. МАХН олон түмний нүдэн дээр хагарч хугарч, сөрөг хүчний бах тавыг ганц хангах боллоо. Намын гишүүд  хэн хагалаад, хугалаад  байсныг бүүр түүрхэнч болов гадарлаж эхлэв.  Энхбаярын хувьд МАХН доторхи уяа хүлээ суларлаа. Уяа хүлээгээ тайлагчид ру хийх довтолгооныг түүний Алтан гадасын зүгээс хийж байна. Өнгөн дээрээс харахад МАХН-ын бузар булайг дэлгэж байгаа сөрөг Ардчилсан хүчний шударга баатрууд харагдана. Харин уншиж байгаа бичгэн дээр нь Энхбаярын хурууны хээ байгаа нь ажигч хүний нүднээс гарах аргагүй. Намынхан нь үүнийг улам мэдэрч түүнээс хөндийрч байна.

Дараагийн дараачийнх нь яадгийн гэхээс дараагийн сонгуульд Энхбаяр өөр намаас ерөнхийлөгчид дэвших бололцоо үгүй. Иймээс яаж ийгээд 2009 онд МАХН –аас нэр дэвших ёстой. Ингэхийн тулд МАХН -д хэрэгтэй ганц хүн нь, аврал нь  ерөнхийлөгч Энхбаяр болсон байх учиртай.  Өөрөөр хэлбэл МАХН ингэтлээ доошоо унах учиртай ажгуу. МАХН хэрвээ ирэх сонгуульд ялах юмуу хүч тэнцвэл “намыг нь тараан алдсны төлөөх хариуцлагыг Энхбаяртай тооцно”.

Ингүүлэхгүйн  тулд 2008 оны парламентын сонгуульд МАХН үнэмлэхүй ялагдсан байх ёстой. МАХН-ыг одоо удирдаж нөлөөлж,  Энхбаярыг сөрж байгаа хүмүүс “намаа сонгуульд унагаасан” гэдэг үндэслэлээр зайлуулагдсан  байх  учиртай. Оронд нь удирдагчийн талын хүмүүс очиж МАХН-ыг аврах групп байгуулсан байх хэрэгтэй. Тэд Энхбаярт хадаг барьж “ манай намыг өөрийнхээ удирдаж байсан үе шиг хүчтэй болгож өгөөч” гэж  намын мянга мянган гишүүдийн өмнөөс гуйх учиртай. Иймээс түүний дав даруйд хийж болох зүйлийг тааварлах гээд  үзье. Юуны өмнө өөрийг нь сөргөөсөн Хүрэлсүх, Бадамжунай тэргүүтэн их хурлаас  гарч шоронд орох учиртай. Энийг мэдээж сөрөг хүчин дотор булсан алтан гадсаараа шаардуулах болов уу? Өөр олон юм гарч ирэх ба энэ бүхэн МАХН-ын  нэр хүндийг улам бүр унагаах ёстой.  Ингээд зургаан сарын дараа МАХН нэр хүнд байж болох доод хэмжээндээ очно. Гэхдээ жаахан цэнэг амь үлдэх ёстой. Энэ цэнэг Энхбаярт хэрэгтэй тогийг өгж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ.  2008 оны парламентын сонгуулийн дараа АН үнэмлэхүй ялалт байгуулна. Харин дараа нь болох ерөнхийлөгчийн сонгуульд хүмүүс өөрөөр хандана.  Ард түмэн ялагдсаныг өрөвддөг зөнгөөрөө МАХН-аас нэр дэвшигчийн төлөө саналаа өгч Энхбаяр хоёр дахиа улирна. Харин үүнийхээ дараа үлдсэн хэдэн жилд МАХН-ыг ор мөргүй болгох алхам хийнэ. Учир нь эндээс эхлээд МАХН түүнд үүрэг хэрэг болохгүй. Байвал аюул учруулагч хүчин болно.  Эхлээд МАХН-ын одоогийн удирдлага, өөрийг нь сөрдөг хэсгийг шоронд оруулж шонд өлгөх ажлыг АН-тай хамтран хийнэ. Учир нь МАХН дахин хүчээ сэлбэж, 2014 сонгуульд ялалт байгуулах магадлалтай. Энэ үед нэг хүн ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа нэр дэвшихгүй тул огт өөр гарц хайх болно. Мөн МАХН өөрийг нь хоёр дахин самарсан этгээдтэй тооцоо хийж, гурав дахиа самруулахгүй хамгаалалт хийх нь  дамжиггүй.

Энхбаярын хамгийн түрүүнд хийх алхам бол намынх нь дарга С.Баярын мөрөөдөөд байгаа сонгуулийн пропорцианаль систем. Үүнийг Ардчилсан намаар дамжуулан эсэргүүцэж унагаахаар оролдох болов уу?  Тэрээр Алтан гадсаараа дамжуулан “ сонгуулийн хууль хуучнаараа байвал АН үнэмлэхүй ялалт байгуулах боломж байна. Иймд уг хуулийг өөрчлөх нь АН-д ашиггүй” хэмээн Элбэгдоржийг ятгуулахад чиглэх байх. Үнэхээр ч сонгуулийн энэ тогтолцоо ялагч талыг төгс ялуулдаг онцлогтойг бид мэднэ. Гэхдээ Энхбаярын санаа нь АН-д хайртайдаа биш гэдгийг чамгүй  хазуулсан Элбэгдорж гадарлаж баймаар. Ардчилсан намын үнэмлэхүй ялалт нь түр зуурын бөгөөд бөгөөд эцсийнх байж болохыг Энхбаяр харчихсан сууж байгаа. 2008 оны  парламентад үнэмлэхүй олонхи болсон АН –ын  идүүр тэвшинд Энхбаяр юун түрүүн өөрийн намд байгаа сөргөлдөгчдаа хаяж өгөх нь гарцаагүй.  Мэдээж хэнийг хаанаас хазвал зүйтэйг алтан гадсаараа дамжуулан хэлж өгнө. Өшөө авах, бяраа амтлахын донгоор АН-ынхан хэсэг хүнээр хуурга хийнэ.  Гэвч өөрсдөө л монголчууд болсон юм хойно “дэл сул юм тэсгээдэггүй улс”-аар дүүрэн. Энхбаярын дараагийн идэш бол тэд. Эхлээд АН-ын хомхойчуулд аятайхан юм үмхүүлж байгаад нэг л өдөр оосрыг нь татна. Тэгээд шударга ёсыг тогтоохын тулд  ав адилхан шийтгэх, шившэглэхийг шаардана. Ардчилсан нам тэднийг нохойд хаяж өгч  эхэлбэл сайн. Учир нь аль ч нам хулгайчаар дүүрэн гэдэг нь харагдах ба эцэстээ мөнөөх намууд алинч дэмий гэсэн дүгнэлтэд хүрч сайн ерөнхийлөгч мөрөөднө. Ардчилсан нам хулгайч нараа  нохойд хаяж өгөхгүй байлаа ч мөн л сайн.  Нам болгон хулгайчаар дүүрсэн ба тэднээ хамгаалаад зөвхөн өөр намын хулгайтай л тэмцдэг. Иймээс намгүй ерөнхийлөгч л бидний сонголт болно.

Өнөөдөр МАХН түүний гишүүд зүтгэлтнүүд Н.Энхбаярыг таниж эхлээд байна. Нам төрийн дээд удирдлагад өөртөө үйлчлүүхээрр тавьсан хулгайч , луйварчдаас нь намын гишүүд жигшиж эхлэв. Ардчилсан  холбооны хулигаануудын эсрэг 18 жил таягаа гозолзуулсан өвгөд  өнөөдөр хэлэх үггүй болж, “энэнээс илүү юм үзээгүй дээрээ нүд аних минь” гэж хүсэх болов. Ардчилсан нам хорин жил  сулруулах гээд хүчрээгүй МАХН сулрав. Нам дотроо гүнзгий хагарлаа.  Нэг баастай англи хэлтэй бурхан залаадахсан чинь юу вэ, намыг нь  хөөдөөд хаясан байлаа. Ардчилсан хүчин хорин жил дотор нь хагаралдуулах гэж оролоод бараагүйг баастай бурхан нь хийгээд өглөө. Ардчилсан хүчний партизанууддаа үүн шиг том бэлгийг Зоригч, Элбэгээ ч барьж байснгүй.  Тэд  “хувьсгалт нам ялзраад мөхөөд өгөхийг хараад үхэх нь ээ, Санасан хэрэг бүтлээ” гээд санаа амар нүд аниж мэдэхээр болчлоо. Энхбаяр Монголын түүхнээ “Нийгмийн шинэтгэлийн эсрэг хамгийн том, догматик, үхширмэл хүчин болсон МАХН-ыг задалж устгаад хөгжлийн замыг шулуутгаж өгсөн удирдагч” хэмээн аанай л Зориг, Элбэгдорж нартай нэг эгнээнд бичигдэх болно. Багабандийн зүгээс тараасан “МАХН-ыг урт шар дээлтэй хүн зүйл дуусгах юм гэнэ лээ” гэдэг домог оргүй ч юм биш байх шиг ээ.

Бичигдэхгүй ч байж болох түүх

Энэнээс цаашаа үндэсний удирдагч  юу хийх вэ? Түүний өгсөх зам дууссан.  Санаандгүйгээр сайн үр дүнд хүрээд түүхнээ үлдэх гавъяат үйлүүд дууссан. Өөрөөр хэлбэл Монголд хүлээгдэж байсан   асуудлууд МАХН-ыг тарааснаар үндсэндээ дуусна.  Газар хувьчилсан, өрийн дарамтнаас салсан,  Дээр нь шинэчлэлийг тээг болсон улс төрийн хуучин хүчин задарна. Энэ хүчнийг задлах ерөнхийлөгчийн төлөвлөгөөний хэрэгжилт нь Монголд бас шударга  хууль цааз хэрэгжихтэй давхцана.  Энэ явцад ногооны хашааны өлгөгдөх олон олон хулгайч шувууд эх захаа алдмсан хулгай луйвраа зогсоох дохиог нийгэмд өгнө.

Харин гавъяагаа байгуулж дууссан Энхбаяр яах вэ? Тэр уруудаж чадахгүй, жирийн хүн байж чадахгүй. Тэр жирийн хүн байхыг  тэвчихгүй. Учир  нь тэр личность биш.   Удирдагчаар үлдэхийн тулд тэр чадах бүхнээ хийнэ. Хэрэцээ дуусссан удирдлагчийн хийсэн бүхэн харин үндэстэнд  аюул занал учруулна.

Түүний хийж болох алхмуудыг төсөөлөх гээд үзъе. Хамгийн гол нь энэ зуур МАХН сөнөхтэй давхцаад Монголд ямар ч нам байгаад хэрэг байхгүй гэсэн “нээлт” гарах учиртай. Үүнийг алтан гадас голлон хийх болов уу? Тэгээд   “шударга бус явдалтай тэмцэл хийхдээ өөрийн намыг хайрладаггүй үнэнч гар” гэсэн намтартай, энэ талын туршлагатай Энхбаярыг бид гүйцэтгэх засаглалыг хамтад нь тэргүүлэх ерөнхийлөгчөөр дэвшүүлж байна гэх боловуу? Тэгээд энэ бол ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа  нэр дэвшиж байгаа хэрэг биш. Түрүүнд нь   парламентийн засаглалтай улсын ерөнхийлөгч байсан. Одоо ерөнхийлөгчийн засаглалтай улсын ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшиж байна гэх бол уу? Энэ мэдээж багадна. Иймээс нийгмийг хамарсан үймээн самуун дэгдээж, түүнтэй зэрэгцүүлэн засаглалын аппаратыг хүчгүйжүүлэх алхам хийж мэднэ. Цагдаа шүүх нь хүчгүйдэн шударга ёс хамгаалалтгүй болсон байх учиртай. Ийм үед ард түмэн биднийг нам ч, засгийн газар ч аврахгүйг гэж үнэмшинэ. Тэгээд шударга ёс тогтоохын төлөө өөрийн намаа ч хайрладаггүй Энхбаярыг тойрон хүрээлэхээс өөр замгүйг харна. Тэрээр “хулгайч худалч нараар дүүрсэн ямар ч хүчинг би хайрладггүй. Хулгайч нарын үүр болоод байхаар нь МАХН-ыг би устгасан” хэмээн тунхаглаж болно. Гэхдээ ингэхгүй байх аа. Учир нь монголчууд дэндүү их заяа золтой ард түмэн. Хар л даа Энхбаяр хувьдаа ашиг олох, хувийн хонзонгоо авах гэж хийсэн алхамууд эргээд улс үндэстэнд хожоотой туссан байгаа биз дээ. Тийм үү?

Тархи нь эргэсэн Цахиагийн Элбэгдорж
Зохиогч: Бодоо

Ардчилсан Ховлооны Эвлэгдорж хүвүүн зүсээн хувиргаа. Ойрноос түүний ярьж байгаа хэлж байгаа нь ойлгогдохоо болив. Арван найман жилийн тэртээ уранхай гуталтай, “Улаан-Од” сонины сурвалжлагч байхаасаа эхлэн ярьж хэлж байснаасаа бүр өмнөө ярих болж. Сонгуулийн хувь тэнцүүлсэн хувилбарыг дэмждэг, түүний төлөө тэмцдэг, ардчиллын Алтан хараацай, анхны азарган тахиа, эрхийн чинээ биетэй ч эр хонгор дуутай, хүлгүүлж л яваа хүвүүн гэж хөхиүлэн ажиглаж суув би. Тэхнээ нь зөнөг миний ухаан муудаа юу, хүвүүний минь тархи эргээ юу, ярьж хэлж байгааг нь ухаарахаа болив. Долгион зөрөөд барьж авч чадахаа байв. Хувь тэнцүүлэн сонгуулахын огт эсрэг, харин ч хувьчлан аминчлан сонгуулах тал дээр түүний байр суурь хатуу байгаа ажээ. Хувь тэнцүүлэн сонгох нь ардчилал гээшимнэ амин сүнс нь бишүү. Хүвүүн минь лусын хорлол болоо. Ёстой хэрэггүй муу хүвүүн. Ардчиллаасаа ухраа, нүүрээн буруулаа. Хувьсгалт намын овлигогүй хэдэн шалдан банди Гуулин улсад очиж хаартласан болтой юм. Тэр Хүрэлсүх хүвүүн зүг нь овоо зөв, Хэнтэйхнээ чигт юм, зан нь овоо шазруун, нанчилдахаасаа буцахгүй юм, цус нь хаа холдоо, бас хаартлахтайгаа. Тэр лав буриад л хүвүүн байгаа бий. Нөгөө хэдэн шалдан банди нь юмны учир мэдэхгүй, хаартандаа ч маруухан шалдан гуянууд өөрийнхөө биш хүнээ мөнгөөр тогломоглоод, төр түмнэй баахан мөнгө цаасыг шувтраа гэлцэнэ. Хэдэн банди хаартлаа л биз, алдаа л биз, алдсан бол зон олноо хохиролгүй болгож, мөрий юмаа өгч, төлбөр ялбараа барагдуулж, чадахгүй бол жавтийгаа хүртэх л учиртай. Тэднийг өмөөрч яахмаанив. Шударга хүний дүр гаргах гээд байгаа юм уу, энэрэнгүй бурхны дүр эсгээд байгаа юм уу, хувьсгалт намынхнаа хошгируулаад байгаа юм уу бүү мэд. Тэр хэдииенхээ бүрэн эрхиие нь булаалгахгүй гэж төрийн дуумнээ зад мэтгэлцээ. Хувьсгалт намын хунхууз, бага гарын хаартчин, луйварчин, халаасчин гэмт хэрэгтнүүдийг өмөөрөе гэхэд үг олдохгүй, хамгаалая гэхэд гар хөдлөхгүй баймаар атал тэднийг өөрсдийнхнөөс нь өрсөж өмөөрч үг унагаж яаж чадаж байнаа. Ононээ бургаасан соо осгож үхэхдээ таарсан, олойргүй шоронгийн тав байхаар заяа муутай тэднийг юунд үг хайрлахгүй өмөөрч, өр лүү минь өшиглөв. Эвлэгдорж хүвүүний минь тархи нь эргээ. Тархины нь эргээ гараагүй байж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлж шоу болонхой. “Монголд одоо зүүний ч нам хэрэггүй барууны ч нам хэрэггүй. Монголд одоо зөв нам л хэрэгтэй” гээдэхэв. Ардчилсан гээш нам маань манайдаа л барууны чигтэй нам гээд бодоодохсон чинь хэрэггүй болж орхив. Хувьсгалт нам маань харин зүүн төвийн үзэлтэй ультра зүүний нам атлаа бас л хэрэггүй болж одов. Намууд маань баруун зүүнээ мэдэхгүй баахан будилсны эцэст бүр Ардчилсан намын дарга Эвлэгдорж маань баруун зүүн зүгээ олохгүй төөрч будилж эхлэв. Үүнээс хойш ертөнц аж байдлын зүг хийгээд ерөөс улс төрийн бодлогод зүүн баруун зүг гэж үгүй болж, намуудыг зөвхөн “ЗӨВ” эсвэл “БУРУУ” нам хэмээн ялгах болжээ. Эвлэгдорж хүүгийн полиитлоогд хийсэн нээлтийн үүднээс авч үзвэл хуучин МАХН төдийгүй АН ч өөрцгүй “БУРУУ” нам болж таарлаа. Хүвүүний минь онолоор хуучин “БУРУУ” намууд ул болж шинэ “ЗӨВ” намууд зул болж, гагцхүү нарыг хэвээр үлдээх Ардчилсан Хувьсгалын хоёр дахь давалгаа айсуй. Тэрээр цааш нь “ЗӨВ” гэгдэх намуудыг “МАШ ЗӨВ”, “ТУЙЛЫН ЗӨВ”, “ГАРЦААГҮЙ ЗӨВ”, “БАРАГ ЗӨВ”, “ЗӨВ ГЭЖ БОЛНО” гэхчлэн ангилсан бөгөөд энэ ангилалд багтаагүй элдэв бусад намуудыг түй шоорт хэмээн нулимах аж. Хэлсэн үг нь простой, хүнд ойлгогдохоор энгийн, гэвч энд тэндээс нийлүүлсэн эвлүүлмэл зүймэл учраас цаад нарийн санааг нь ойлгохын аргагүй. Энд тэндээс цуглуулсан эрээвэр үгийн комплетк нь “ЗӨВ” бодлого гэсэн шалгуурт таарч байгаа бололтой. “ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИЖ АМЬДАРЪЯ”, “АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНЭЭ ДЭМЖЬЕ” гэх зэрэг уриалга нь Буянгийн Жаргалсайханы сургаал зандралттай эгээл ижил. Тэгэхээр БНН бол “ЗӨВ” нам болж таарч байна. “МОНГОЛЫН БАХАРХАЛ БОЛ МОНГОЛ ХҮН ТА”, “босоо соёмботой хөх тугтай”, “эрх чөлөөт эрэмгий монголчууд”, “Монголын талд эрх чөлөөний туг барьж боссон баатрууд”, “Тэнгэрийн заяат хоёр сая зургаан зуун мянган ЧИНГЭС энэ МОНГОЛ газар шороон дээр амьдарч байна”, “МИНИЙ МОНГОЛ МӨНХ ОРШИГ” зэрэг үгнүүдээс нь үндэсний бахархал, үндэсний үзэл ханхийнэ. М.Энхсайханы яриад байгаа үндэсний үзэлтэй энэ нь яв цав таарч тохирохын зэрэгцээ, хуулбарласан хурцалсан аль аль тал бийгээс харахад ҮШН бол “ЗӨВ” нам ажээ. “ШИНЭ БОДЛОГО – ШИНЭ МОНГОЛ – ШИНЭ ҮЕ”, “ШИНЭ МӨРӨӨДӨЛ”, “ЗӨВ БОДЛОГО, ЗӨВ СОНГОЛТ” зэрэг нь Батзандан, Ичинноров нарын хэлж ярьж байгаатай үг үсгийн зөрүүгүй таарч давхцаж байна. Тэгэхээр Иргэний Хөдөлгөөний Нам бол гарцаа байхгүй “ЗӨВ” нам ажгуу. “ИРГЭНИЙ ЭЗЭНТ НИЙГМЭЭ БАЙГУУЛЪЯ”, “ХУВЬСГАЛЫН ХОЁР ДАХЬ ШАТ”, “БҮГДЭЭРЭЭ АМЬДРАЛДАА ЭЗЭН БОЛЦГООЁ”, “Монголчууд Монголдоо золбоо хийморьтой амьдрах ёстой”, “Иргэд оролцдоггүй нийгэмд иргэний нийгэм төлөвшихгүй байна”, “Бид үүнийг хийж чадна” зэрэг үгнүүд нь Форумын Энхбатын хэлдэгтэй авиа тааруулж дуу нийлүүлсэн юм шиг эгшиглэнэ. Дүгнэвэл Иргэний Холбооны хийгээд Ногоон Намын Энхбат бол гарцаагүй зөв ярьдаг зөв хүн бөгөөд, түүний сонголт ч бас зөв сонголт, түүний даргалж буй Ногоон Нам ч бас “ГАРЦААГҮЙ ЗӨВ” Нам байхаас зайлахгүй. “ТАЛХНЫ ҮН НЭМЭГДВЭЛ АЛХНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ”, “Бид иргэнээсээ баян засаг байхыг зөвшөөрөхгүй”, “Халамжийг шүтэж биш хүний хөгжлийг шүтнэ”, “Хэрэгтэй үедээ намыг ч засгийг ч дуудаж ирээд үйлчлүүл” зэрэг бага зэрэг популист хэрнээ либертари үзэл баримтлалтай яв цав нийцэх үгс нь Гүндалайгийн, либертари бодлоготой Ард Түмний Намыг “БАРАГ ЗӨВ” нам юм байна гэж ойлгоход хүргэнэ. “Эх орон биднийг дуудаж байна, МОНГОЛ БОЛ ХҮҮГЭЭ, ОХИНОО ДУУДДАГ ЭХ ОРОН” зэрэг хэллэг нь Аугаа эх орны дайн болон Октьябрийн хувьсгалыг санагдуулна. “Ард түмэн ашиг тусыг нь хүртдэггүй ардчилал бол ардчилал биш”, “хамжлагат ёсноос иргэдээ чөлөөлнө, албан тушаалтнуудын гинжнээс суллана” гэсэн нь Эв хамт намын тунхагийн “Бидэнд гинжнээс өөр алдах зүйл үгүй” гэсэнтэй агаар нэг, “УЛС ТӨРИЙН ЭРХИЙГ ИРГЭДЭД” гэсэн нь “Газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчдад, засгийн эрхийг зөвлөлүүдэд” гэсэн В.И.Лениний лозунтай адил сонсогдож байна. “Бид ард түмнээ сонсож байна” гэдэг нь “Газар сайгүй цэцэг дэлгэрэг” гэсэн МАО –гийн уриалга шиг. “Мандан гарч байгаа нарыг буцаан жаргааж болох биш, Угтан ирж байгаа их үйл хэргийг буцаан эргүүлж болох биш” гэдэг нь “Бүх дэлхийг өөрчилж, гагцхүү нарыг хэвээр үлдээх Октьябрь” гэсэн шүлгийн мөртэй ая дан таарна. “Тэр жил хөр цасан дунд дөрвөн хөллөж буусан цагаан унага Монголын газрын зургийн энгээр өсөж, ир нь жагссан хурдан хүлэг болжээ” гэсэн өгүүлбэр нь “…Хуучин Монголын сүргийн бэлчээрээс Хувьсгалын морьдоо бид эмээллэж Хөрөнгөт нийгмийн ангал дээгүүр Хүлгийн хурдаар дүүлж гарсан юм… гэсэн 60 жилийн ойн соцреалист ухуулгатай өргөлт цохилт нь хослон эгшиглэнэ. Үүнийг юу гэж ойлгох вэ? Арай МАХН ч бас “ЗӨВ” нам юм биш биз. Тэгвэл “БУРУУ” нам нь хаана байнаа. Ганцхан АН буруу нам болж таарч байна уу? Түүний хэлсэн үгс нь эрээвэр хураавар цуглуулга, онч мэргэн үгсийн оновчгүй дараалал, зохимжгүй хослол ажээ. Сайн лекторын нь хувьд түний хэлсэн үгэнд алгаа ташиж болох ч үзэл сурталчийнх нь хувьд хүлээж авах зүйл юу ч үгүй болой. Тэрээр элдэв уран үгсийн цуглуулгадаа төөрч будилжээ. Эмхэлж цэгцэлж, боловсруулах оюуны цараа илэрхий дутаж гэм. Ийм ч хүн байгаагүй л юм сан. Байсан ч юм уу хэн мэдэхэв. Харвард төгссөнийг нь бодоход байгаагүй л болов уу. Тэгвэл хэзээнээс ийм болчихвоо. Гайтай тэр нэгэн зуны осол, гайтай тэр муу гэрэлгүй мотоцикл. Тэр ослоос хойш л тархи нь доргиод ой ухаанаа, санамжаа, үзэл бодлоо нэг мөсөн гээж, улс төрийн чиг баримжаагаа чиг мөргүй алдчихав уу даа. Улс төрчийн хувьд ийм мэдрэл муутай согогтой болсон нь, аваар осолын гэм хожим хойно тархинд үлддэг гэсэн ардын үгийг батлах мэт. Одоо ч олон үгтэй уймраа болж, хэлсэн үгэндээ ороогдож, татсан шүлсэндээ цацдаг болж эвий минь. Ийм ч хүн байгаагүй юм сан, хөөрхий. Би мэдэлгүй яахав. Бурхан үзэг.

Hello world!
Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!