Х.Тэмүүжин: Миний хүсэл тийм аюултай гэж үү

Эх сурвалж: http://www.news.mn

Ярилцсан: Б.Сэмүүн

Өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш Монголын хэвлэлийн хүрээлэнгээс “Засаглалын шинэчлэл” сэдвээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй сэтгүүлчдийн дунд “Зангиагүй уулзалт” зохион байгуулсан юм. Уулзалтын эхэнд Х.Тэмүүжин гишүүн 1970 оноос хойш төрсөн, 35-40 насны, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, үнэт зүйлстэй шинэ үе нийгэмд гарч ирсэн, энэ үе төр засаг болоод бусад зүйлсийг хэн нэгний үгээр биш өөрийнхөөрөө харахыг хүсч байна. Тийм учраас би энэ удаа шинжлэх ухааныг яаж дэмжих, засаглалыг хэрхэн сайжруулах болон залуучууд юу бодож байна вэ гэдэг сэдвээр санал бодлоо солилцохыг хүсч байна гэлээ.

-Өнөөдөр хоёр төрлийн залуус байна. Нэг хэсэг нь их амбицтай, нийгмийн идэвхи сайтай юм шиг харагддаг хэрнээ хувийн үзэл бодол байр суурь байхгүй. Костюм өмсөж, үсээ гельдээд хавтас сугавчилсан эдгээр залуус “Энэ ахад сайн туслаад үгэнд нь ороод явах юм бол би хожим төрийн албан хаагч, том дарга болж болох юм байна” гэдэг итгэл үнэмшилтэй. Хоёр дахь хэсгийн залуус нь их мэдлэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүгээрээ биеэ тоосон, бүх зүйлийг хөндлөнгөөс хардаг. Эхний хэсгийн залуустай харьцуулахад нийгэмд маш их зүйл бүтээдэг боловч тэр нь үнэлэгддэггүй. Дарга нарт туслаад гүйгээд байгаа хэсэг нь бол үнэлэгдээд байгаа шүү дээ. Тийм учраас хоёр дахь хэсгийн залуусыг илүү амбицтай болгох шаардлага байгаа.

Би ч гэсэн гүйцэд хөгжиж чадаагүй салбарын л нэг төлөөлөл. Монголд өнөөдөр шинжлэх ухаан гэж зүйл байхгүй. Ялангуяа нийгмийн шинжлэх ухаан өмнөх нийгмийн үеэс эхлээд шинжлэх ухаан гэхээсээ илүү үзэл суртлын зэвсэг л болж ирсэн. Тийм учраас хуучин посткоммунист орнуудад өмнөх нийгмийн үед шинжлэх ухааны цол, зэрэг хамгаалсан хүмүүсийнхээ цолыг бүгдийг хураасан. Тэгээд “таны хамгаалсан цол өнөөгийн нийгмийн шаардлага хангаж чадаж байна гэдгээ нотолж чадвал буцаагаад авч болно оо” гэсэн. Харин манайд тэгээгүй. Хүний хөгжлийн онолоор бол хүмүүсийг уламжлалт ба иргэншсэн гэж хоёр ангилдаг. Хүн амынх нь 50-иас дээш хувийг иргэншсэн хүмүүс бүрдүүлж байгаа улс орнууд өнөөгийн хөгжингүй орнуудыг тэргүүлж байгаа. Иргэншсэн хүмүүс амьдралынхаа тулгамдсан асуудлыг шийдэхдээ шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Өөрийнх нь бизнес ашиггүй боллоо гэхэд “надад зах зээлийн мэдлэг дутагдаж байна, удирдах арга барил маань буруу байна, эсвэл сэтгэлзүйн хувьд бий энэ ажилд бэлэн биш байна” гэх мэтээр өөрийнхөө ойлгодог зүйлд итгэж дүгнэлт хийдэг. (more…)

Published in: on December 14, 2009 at 8:14 am  Leave a Comment  

Ц.Мөнх-Оргил: Анархизмын хаалгыг нэг удаа татаж үзээд хаалаа шүү дээ

Эх сурвалж: http://munkhbayasgalan.niitlelch.mn

Сэтгүүлч Мөнхбаясгалангийн хийсэн ярилцлага

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо саяхан 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын тухай нээлттэй сонсгол хийсэн нь улс даяар дуулиан тарьсан билээ. Эл нээлттэй сонсголыг ардчилсан нийгэмд байх ёстой зөв зүйтэй үйл явдал гэж талархах  хэсэг байхад “шүүхийг шүүх гэж оролдлоо” хэмээн таагүй хандагсад ч бас байна. Гэхдээ тухайн өдөр болсон үйл явдлын үер Онц байдлын штабын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой уулзаж ярилцлаа. Үйл явдлын халуун цэг дээр ажиллаж  штабыг удирдаж явсан түүний үг юу юунаас чухал биз ээ.
Төрийн ордонд долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар нээлттэй сонсгол боллоо. Энэ танд ямар сэтгэгдэл үлдээв, хэр санагдав?

Хоёрдмол сэтгэгдэлтэй үлдлээ. Ер нь УИХ дээр ийм нээлттэй сонсгол цаашид хийж байх нь хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна. Нөгөөтэйгүүр сэдэв, арга барилаа зөв сонгомоор байна.  Эл үйл явдал бол нийгмийг ихээхэн талцуулсан   бас  нэлээдгүй хэрэг  шүүх, прокуророор шалгагдсан хэвээр байгаа шүү дээ. Уригдсан хүмүүс, гэрчүүд, тавьж байгаа асуудал ч гэсэн улс төрийн өнгө аястай, асуудлын голыг олохоос илүү цагдаа, шүүхийг шүүж буруутгах өнгө аяс харагдаж байна лээ.

Ийм нээлттэй сонсгол хийж байх хэрэгтэй гэдэг талаар  АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэн олон жил бидэнд зөвлөж, дүрэм журмыг нь боловсруулахад тусалсан юм. Эртээдийн сонсгол дээр ч гэсэн тэд тусдаа ширээ засуулаад сууж байсан.  Тэдэнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ АНУ-ын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомж нь манайхаас өөр гэдгийг бид бас мартаж болохгүй. АНУ-ын конгресс буюу парламент нь Үндсэн хуулиараа квази-шүүхийн үүрэг гүйцэтгэж, төрийн зарим албан хаагчдыг, тухайлбал Ерөнхийлөгчийг импичмент буюу албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг шийддэг. Төлөөлөгчдийн танхим импичмент үүсгэх эсэхийг шийдэж, сенат асуудлыг  шүүж эцсийн шийдвэр гаргадаг. Манай Үндсэн хуулиар УИХ-д ийм квази-шүүхийн эрх олгоогүй гэдгийг бид санаж цаашдын нээлттэй сонсголуудаа хийж баймаар юм шиг санагдсан. (more…)

Published in: on December 14, 2009 at 8:10 am  Leave a Comment  

МОНГОЛ ДАХЬ КАСТЫН СИСТЕМ

Монголын улс төрд, улс төрч ба иргэний нийгэм гэсэн ажил үүргийн хуваарь бий хэмээн хатагтай Дэлгэрмаа ангилжээ. Ийм ариун нандин ажил үүргийн хуваарь аль хэдийнээс язгуураасаа үүсч бий болсон гэнээ. Цаашид албан ёсоор энэ ажил үүргийнхээ хуваарийн дагуу Монголчууд улс төрийн эрх мэдлийн хувьд кастуудад хуваагдана. Каст гэдэг нэр томъёо нь арьстан буюу цэвэр үүлдэр гэсэн утгатай португаль гаралтай үг юм байна. Каст гэхээр л энэтхэгчүүд санаанд ороод байсан чинь алдаа байжээ. Монголчууд энэтхэгтэй өдөр ирэх тусам адилхан болж, баячууд нь хэт баяжиж, ядуус нь улам олширч, уруудан доошилж байна.

Бодоо

(more…)

Published in: on June 2, 2008 at 10:14 am  Leave a Comment  

Монголын улс төр дэх ажил үүргийн хуваарь

Улс төрчид заримдаа мөн ч дураараа ярих юм. Тэднийхээр бол Монголчууд, улс төрчид болон сонгогчид гэж хоёрхон бүлэгт хуваагддаг юм байх. Харин тэр улс төрчид нь НАМ гэдэг зүйлд харьяалагддаг юм гэнэ. Цаашлаад, нам нь болохоороо засгийн эрхийг авахын төлөө тэмцдэг, үүнийхээ төлөө юугаа ч хайрлахаа байчихсан нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй шүдээ хүртэл зэвсэглэсэн ХҮН -үүдээс бүрддэг ажээ. Тэд энэ чигээрээ “төрсөн” гэнэ. Товчоор хэлбэл улс төрч хүн “төрдөг” буюу. (more…)

Published in: on May 16, 2008 at 11:13 am  Leave a Comment  

Долой! С.С.Баяр

Бодоо

С.Баярт хүмүүс их итгэсэн. Зүгээр л өөр итгэж болох хүн олдохгүй байсан учраас итгэсэн.

С.Баярыг олон нийт бас ч гэж дэмжиж байсан. Тэр олон зүйлийг амласан учраас. Гэтэл одоо “Таван төгөлдөршилт” -өөс нь үлдэж байгаа нь юу вэ? Хэрэгжсэн нь хэд вэ? Инфляцийг нэг оронтой тоонд барьж, үнийн хөөрөгдлийг нам дарна гэсэн чадсангүй дээ. Тэр их гоё ярих юм. Яг л Элбэгээ шиг. Гэхдээ хийж хэрэгжүүлэхдээ ч гэсэн түүнээс дээрдэх юм алга шив дээ. М.Энхболдыг сольсноор юу өөрчлөгдөв. Мэдэх л юм алга.

Сайн талаас нь иргэд их л дэмжсэн, санасандаа хүрэх гэж тэр нэг их зүтгэсэнгүй. Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн оптималь хувилбараар шийдэж чадна гэж найдаж байсан. Найдлага тасарч байх шиг байна.

Тэр маш их зарчимч, хатуу байр суурьтай, чанд хариуцлагын тухай ярьж байсан. Хэд хэдэн агентлагийн дарга солигдсоныг эс тооцвол хариуцлага тооцогдсонгүй. Хариуцлага тооцно гэдэг нь харин ч шоронд орохоос нь өмнө сольж амийг нь аврах ажил болж байна. Тэр гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцсонгүй, амий нь хоохойлов.

Тэр үндэсний үйлдвэрлэгчдээ дарамталж эхэллээ. Хэрэв хэлсэн үнээр бараагаа зарахгүй бол өмч хувьчлалынх нь асуудлыг эргэж харна хэмээн феодалын хөрөнгийг хураах шахуу агуулгатай үг хэллээ. Тэр яг тэгж хэлсэн. Олон сэтгүүлч байсан даа. Мэдэж байгаа.

Өмч хувьчлал нь маапаантай явагдсан юм бол тэр өдий болтол үхсэнээ хийгээд дуугүй яваад байсан юм бэ? Энэ эс үйлдэл нь түүнийг энэхүү гэмт хэрэгтэй цаагуураа эвлэрч байсныг харуулах бус уу? Тэр энэ мэтчилэн хэд хичнээн гэмт хэрэгтэй санаатай болон санамсаргүйгээр эвлэрсэн, нуун дарагдуулсан бэ? Нөгөө шударга царай, чанд хариуцлагын тухай үлгэр ганцхан үгээр л салхинд хийсэв.

Хэрэв өмч хувьчлал шударга болсон байгаад Баяр сайд зүгээр л бухимдахдаа шантажилж байгаа бол үүнийг юу гэж ойлгох вэ? Төрийн рекет мөн үү? Төрийн дарангуйлал уу? Дарангуйлал руу нэг алхам дөхөж байна уу?

Ингэхэд тэр ер нь хэн юм бэ? Энхбаяраас юугаараа ялгаатай юм бэ? Эсвэл тэр Энхбаяраас юугаараа дээр юм бэ? Намбар ван Монголын ураныг зарах гээд яваад байна, Асгатын ордыг Оросуудад бэлэглэх гээд байна, таван толгойг Оросуудад найр тавьлаа гэж хэвлэлээр шуугисан. Одоо С.С.Баяр ингэх гэж байна гэж шуугих боллоо. Авах идэхийн тухайд анхдугаар болон сэконд Баяр хоёр агаар нэгэн буй.

Одоо тэр Монголын шатахууны зах зээлийг Оросуудад найр тавин өгөх гэж байна. Адгийн жижигхэн төсөл хүртэл тендерээр явагдах болсон өнөө үед шүү дээ. Үүнийгээ тэр их ашигтай том наймаа тохиролцоо гэж байгаа, Монголын хараат бус байдал тусгаар тогтнолын баталгаа гэж байгаа ч үр дүн нь харин шал эсэргээр гарах нь тэнэг надад ч ойлгомжтой байна. Тийм тохиолдолд Ерөнхий сайд С.Баяр биш Сукин Сын Баяр гэж хэлэх л үлдэх шив дээ.

90-ээд онд ийм нэг үг тарж байлаа. Нэг Монгол эр нэгэн өвөрлөгчид “Бид Оросуудад 70 жилийн турш ясандаа тултал шулууллаа” хэмээн хэлж халаглан толгой сэгсэртэл, өвөрлөгч залуу “харин ч гайгүй өнгөрч хятадууд байсан бол ясанд чинь тултал мөлжчихөөд дараа нь чөмгийг чинь ташчихсан шүү” гэсэн гэнэ.

Одоо бол харин байдал өөрчлөгдсөн. Орос ч тэр, Хятад ч тэр ялгаагүй. Хоёр хомхой мангас Монголыг тасчин хуваахаар, урцалдан булаацалдаж байна. Гэтэл гэрийн эзэн нь юу ч болоогүй юм шиг өөр арга алга гээд сууж байх гэж.

Монголчууд өнөөдөр хятадуудаас цэрвэдгээс илүү Оросуудаас болгоомжилж, түгшиж байна. Шинэ Оросууд бол хууль журам, хүн ёс гэдгийг мэдэхгүй аюултай улс болсон талаар өдөр бүр өөрсдийнх нь сувгаар гарч байна. Дэлхийд хамгийн аюултай эрсдэл өндөртэй орон бол Орос болсон юм биш үү? Хамгийн өндөр өртөгтэй гэмт хэрэг төвлөрсөн, мафийн үүр нь Москва болсон бус уу?

Оросын бизнесмэнүүд Монголд орж ирнэ гэдэг нь Оросын мафи л орж ирнэ гэсэн үг. Ер нь Орос Монголын хооронд визгүй зорчино гэдэг шийдвэрийн цаана оросын гэмт хэргийн бүлэглэлийг л Монголд чөлөөтэй нэвтрүүлэх бодлого нуугдаж байж. Хайдав гуай Жавхлантайгаа “Гэгээн Зөвлөлт орон” –оо дуулаад байсан нь үүний л пиар байсан бололтой новш гэж. Тэд бүр эртнээс бодлоготойгоор эхэлсэн байж шүү.

Оросын мафи, гэмт хэргийн бүлэглэлүүд ороод ирвэл Монголын хэдэн дошны атаманууд сүүлээ хавчуулаад зугтана. Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөний хэд ч олон таван юм ярьж чадахгүй. Иргэний хөдөлгөөн битгий хэл нам доторх хөдөлгөөнүүд, жигүүр фракцууд ч дэвж шавж чадахаа байж нам болно. Өөрөөр хэлбэл Монголд жинхэнэ авторитари дэглэм тогтож, улс төр эдийн засгийн бүх эрх чөлөө хумигдаж, нэг хүний гарт орох нөхцөл бүрдэнэ. Хэний гарт орох вэ? Оросуудыг оруулж ирсэн хүний гарт.

Ийм үнээр би хямд бензин авахыг хүсэхгүй байна. Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Энэ нь Монголчуудын эрх чөлөөний мэдрэмжийг юу юунаас илүү тод илэрхийлсэн үг шиг санагдана. Тэгэхээр хямд үнэтэй бензин, Орос ахын тусламжийн улаан буудайнаас илүү би эрх чөлөөгөө эрхэмлэнэ. Ийм тохиолдолд би Баярыг Чойбалсангаас ч долоон дор амьтан гэж бодохоос аргагүй болно. Чойбалсан Монголд их хядлага хийсэн ялтай ч Монголын тусгаар тогтнолын төлөө сахалт ахтай шөргөөцөлдөж, эцэст нь амиа өгсөн гэдэг. Цэдэнбал Монголыг Оросын Республик болгох гэж өргөдөл гарган гүйж явсан гэдэг ч хилийнхээ асуудлыг алдагдалтай ч гэсэн шийдэж чадсан байдаг. Улс төрийн хөшигний цаана юу яригдсаныг би мэдэхгүй. Түүнд ямар шахалт дарамт ирж байгааг ч бүү мэд. Гэхдээ ямар ч шалтгаан байлаа гээд ийм үнээр бензиний дарамтад орж тусгаар улсынхаа статусыг үнсэнд хутгаж болохгүй. Тиймээс ч долой С.С.Баяр (Сукин Сын Баяр) гэж хашхирмаар санагдлаа.

Published in: on May 4, 2008 at 6:30 am  Leave a Comment  

ЭНХБАЯРЫН ГУРВАН ГАВЪЯА

М.Баянжаргал

 

I. КООМ КОМПЛЕКС

МИГЖИД ЖАНРАЙСИГ Одоогийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нь Монгол улсын Соёлын сайдын албыг хашиж байх үедээ… 1996 оны үед Мигжид Жанрайсиг бурхныг бүтээлгэсэн байна. Энэ бол Монголын шүтлэгтэн олны өмнө тэр хүний асар их буяны үйлс бүтээсэн мөнхийн гавъяат санаачлага мөн гэж Монголын ард түмэн ихэд бэлэгшээн тэмдэглэсэн байдаг юм.
     Монгол хэлний тайлбар толь Редактор Намбарын Энхбаяр. 2006 он,  тал 955
Эхлэл
Монгол улсад 1997-2000 онд сөрөг хүчин л бүхнийг шийддэг улс байлаа. Харин 2000-2004 онд ерөнхий сайд нь хамгийн том хүн байв. Улмаар 2004-2005 онд хаанаас нь ч харсан парламентын засаглалтай, Их хурлын дарга л  бүгдийг шийддэг улс болоодхов. Удсангүй 2005 оноос ерөнхийлөгчүйгээр шийдэгдэх нэг ч юмгүй болон хувирлаа.  Энэ бүхнийг ар талаас нь харвал Намбарын Энхбаярын улс төрд орж ирж өсөж дэвжсэн түүхийн жагсаалт болох ажгуу. Зөвхөн өгсөх л заяатай төрсөн энэ хүн одоо алдар хүнд ба албан тушаалын Алтай таван богдод нэгэнт гарчээ. Энхбаяр Монголын их улс төрд орж ирсний 10 жилийн ой энэ намар тохиож байна. Дөнгөж төрийн жолоо  атгалмагцаа Энхсайханы засгийн газрыг хөмрөн анхны алхамаа хийж байсан энэ төрчийн замд хөндөлсөн, садаа болсон олон хүн нас барах, хэрэг орох зэргээр зайгаа тавьж өгчээ. Түүнийг өгсөж явахад бид төдийлэн анзаардаггүй байсан нэг чанар бол түүний хувийн шинжүүд. Харин уулын оройд гарсан хойно нь түүнийг “Эргээд бууж чадах уу? Бидэнтэй адилхан энгийн байх чадвар бий юу?” гэж бодогдох боллоо. Учир нь энгийн байх чадваргүй хүний оройлох хугацаа дуусах нь нийгэмд аюул учруулдаг бөлгөө. Энгийн байх чадваргүй хүнийг албанаас буулгах оролдлогыг тэрээр өөрийг нь устгах гэж байна хэмээн хүлээн авдаг бөгөөд “амь үлдэх”-ийн тулд юу ч хийхээс сийхгүй болдог.  Н.Энхбаяр гэж хэн бэ? Тэр эргээд бидний дунд хүн шиг амьдрах чадвартай личность мөн үү? Түүнийг оргилд, зөвхөн оргилд хөтлөгч үзэл санаа яаж бүрэлдэвээ.

(more…)

Published in: on April 21, 2008 at 1:24 am  Leave a Comment  

Тархи нь эргэсэн Цахиагийн Элбэгдорж

 Зохиогч: Бодоо

Ардчилсан Ховлооны Эвлэгдорж хүвүүн зүсээн хувиргаа. Ойрноос түүний ярьж байгаа хэлж байгаа нь ойлгогдохоо болив. Арван найман жилийн тэртээ уранхай гуталтай, “Улаан-Од” сонины сурвалжлагч байхаасаа эхлэн ярьж хэлж байснаасаа бүр өмнөө ярих болж. Сонгуулийн хувь тэнцүүлсэн хувилбарыг дэмждэг, түүний төлөө тэмцдэг, ардчиллын Алтан хараацай, анхны азарган тахиа, эрхийн чинээ биетэй ч эр хонгор дуутай, хүлгүүлж л яваа хүвүүн гэж хөхиүлэн ажиглаж суув би. Тэхнээ нь зөнөг миний ухаан муудаа юу, хүвүүний минь тархи эргээ юу, ярьж хэлж байгааг нь ухаарахаа болив. Долгион зөрөөд барьж авч чадахаа байв. Хувь тэнцүүлэн сонгуулахын огт эсрэг, харин ч хувьчлан аминчлан сонгуулах тал дээр түүний байр суурь хатуу байгаа ажээ. Хувь тэнцүүлэн сонгох нь ардчилал гээшимнэ амин сүнс нь бишүү. Хүвүүн минь лусын хорлол болоо. Ёстой хэрэггүй муу хүвүүн. Ардчиллаасаа ухраа, нүүрээн буруулаа. Хувьсгалт намын овлигогүй хэдэн шалдан банди Гуулин улсад очиж хаартласан болтой юм. Тэр Хүрэлсүх хүвүүн зүг нь овоо зөв, Хэнтэйхнээ чигт юм, зан нь овоо шазруун, нанчилдахаасаа буцахгүй юм, цус нь хаа холдоо, бас хаартлахтайгаа. Тэр лав буриад л хүвүүн байгаа бий. Нөгөө хэдэн шалдан банди нь юмны учир мэдэхгүй, хаартандаа ч маруухан шалдан гуянууд өөрийнхөө биш хүнээ мөнгөөр тогломоглоод, төр түмнэй баахан мөнгө цаасыг шувтраа гэлцэнэ. Хэдэн банди хаартлаа л биз, алдаа л биз, алдсан бол зон олноо хохиролгүй болгож, мөрий юмаа өгч, төлбөр ялбараа барагдуулж, чадахгүй бол жавтийгаа хүртэх л учиртай. Тэднийг өмөөрч яахмаанив. Шударга хүний дүр гаргах гээд байгаа юм уу, энэрэнгүй бурхны дүр эсгээд байгаа юм уу, хувьсгалт намынхнаа хошгируулаад байгаа юм уу бүү мэд. Тэр хэдииенхээ бүрэн эрхиие нь булаалгахгүй гэж төрийн дуумнээ зад мэтгэлцээ. Хувьсгалт намын хунхууз, бага гарын хаартчин, луйварчин, халаасчин гэмт хэрэгтнүүдийг өмөөрөе гэхэд үг олдохгүй, хамгаалая гэхэд гар хөдлөхгүй баймаар атал тэднийг өөрсдийнхнөөс нь өрсөж өмөөрч үг унагаж яаж чадаж байнаа. Ононээ бургаасан соо осгож үхэхдээ таарсан, олойргүй шоронгийн тав байхаар заяа муутай тэднийг юунд үг хайрлахгүй өмөөрч, өр лүү минь өшиглөв. Эвлэгдорж хүвүүний минь тархи нь эргээ. Тархины нь эргээ гараагүй байж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлж шоу болонхой. “Монголд одоо зүүний ч нам хэрэггүй барууны ч нам хэрэггүй. Монголд одоо зөв нам л хэрэгтэй” гээдэхэв. Ардчилсан гээш нам маань манайдаа л барууны чигтэй нам гээд бодоодохсон чинь хэрэггүй болж орхив. Хувьсгалт нам маань харин зүүн төвийн үзэлтэй ультра зүүний нам атлаа бас л хэрэггүй болж одов. Намууд маань баруун зүүнээ мэдэхгүй баахан будилсны эцэст бүр Ардчилсан намын дарга Эвлэгдорж маань баруун зүүн зүгээ олохгүй төөрч будилж эхлэв. Үүнээс хойш ертөнц аж байдлын зүг хийгээд ерөөс улс төрийн бодлогод зүүн баруун зүг гэж үгүй болж, намуудыг зөвхөн “ЗӨВ” эсвэл “БУРУУ” нам хэмээн ялгах болжээ. Эвлэгдорж хүүгийн полиитлоогд хийсэн нээлтийн үүднээс авч үзвэл хуучин МАХН төдийгүй АН ч өөрцгүй “БУРУУ” нам болж таарлаа. Хүвүүний минь онолоор хуучин “БУРУУ” намууд ул болж шинэ “ЗӨВ” намууд зул болж, гагцхүү нарыг хэвээр үлдээх Ардчилсан Хувьсгалын хоёр дахь давалгаа айсуй. Тэрээр цааш нь “ЗӨВ” гэгдэх намуудыг “МАШ ЗӨВ”, “ТУЙЛЫН ЗӨВ”, “ГАРЦААГҮЙ ЗӨВ”, “БАРАГ ЗӨВ”, “ЗӨВ ГЭЖ БОЛНО” гэхчлэн ангилсан бөгөөд энэ ангилалд багтаагүй элдэв бусад намуудыг түй шоорт хэмээн нулимах аж. Хэлсэн үг нь простой, хүнд ойлгогдохоор энгийн, гэвч энд тэндээс нийлүүлсэн эвлүүлмэл зүймэл учраас цаад нарийн санааг нь ойлгохын аргагүй. Энд тэндээс цуглуулсан эрээвэр үгийн комплетк нь “ЗӨВ” бодлого гэсэн шалгуурт таарч байгаа бололтой. “ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИЖ АМЬДАРЪЯ”, “АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНЭЭ ДЭМЖЬЕ” гэх зэрэг уриалга нь Буянгийн Жаргалсайханы сургаал зандралттай эгээл ижил. Тэгэхээр БНН бол “ЗӨВ” нам болж таарч байна. “МОНГОЛЫН БАХАРХАЛ БОЛ МОНГОЛ ХҮН ТА”, “босоо соёмботой хөх тугтай”, “эрх чөлөөт эрэмгий монголчууд”, “Монголын талд эрх чөлөөний туг барьж боссон баатрууд”, “Тэнгэрийн заяат хоёр сая зургаан зуун мянган ЧИНГЭС энэ МОНГОЛ газар шороон дээр амьдарч байна”, “МИНИЙ МОНГОЛ МӨНХ ОРШИГ” зэрэг үгнүүдээс нь үндэсний бахархал, үндэсний үзэл ханхийнэ. М.Энхсайханы яриад байгаа үндэсний үзэлтэй энэ нь яв цав таарч тохирохын зэрэгцээ, хуулбарласан хурцалсан аль аль тал бийгээс харахад ҮШН бол “ЗӨВ” нам ажээ. “ШИНЭ БОДЛОГО – ШИНЭ МОНГОЛ – ШИНЭ ҮЕ”, “ШИНЭ МӨРӨӨДӨЛ”, “ЗӨВ БОДЛОГО, ЗӨВ СОНГОЛТ” зэрэг нь Батзандан, Ичинноров нарын хэлж ярьж байгаатай үг үсгийн зөрүүгүй таарч давхцаж байна. Тэгэхээр Иргэний Хөдөлгөөний Нам бол гарцаа байхгүй “ЗӨВ” нам ажгуу. “ИРГЭНИЙ ЭЗЭНТ НИЙГМЭЭ БАЙГУУЛЪЯ”, “ХУВЬСГАЛЫН ХОЁР ДАХЬ ШАТ”, “БҮГДЭЭРЭЭ АМЬДРАЛДАА ЭЗЭН БОЛЦГООЁ”, “Монголчууд Монголдоо золбоо хийморьтой амьдрах ёстой”, “Иргэд оролцдоггүй нийгэмд иргэний нийгэм төлөвшихгүй байна”, “Бид үүнийг хийж чадна” зэрэг үгнүүд нь Форумын Энхбатын хэлдэгтэй авиа тааруулж дуу нийлүүлсэн юм шиг эгшиглэнэ. Дүгнэвэл Иргэний Холбооны хийгээд Ногоон Намын Энхбат бол гарцаагүй зөв ярьдаг зөв хүн бөгөөд, түүний сонголт ч бас зөв сонголт, түүний даргалж буй Ногоон Нам ч бас “ГАРЦААГҮЙ ЗӨВ” Нам байхаас зайлахгүй. “ТАЛХНЫ ҮН НЭМЭГДВЭЛ АЛХНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ”, “Бид иргэнээсээ баян засаг байхыг зөвшөөрөхгүй”, “Халамжийг шүтэж биш хүний хөгжлийг шүтнэ”, “Хэрэгтэй үедээ намыг ч засгийг ч дуудаж ирээд үйлчлүүл” зэрэг бага зэрэг популист хэрнээ либертари үзэл баримтлалтай яв цав нийцэх үгс нь Гүндалайгийн, либертари бодлоготой Ард Түмний Намыг “БАРАГ ЗӨВ” нам юм байна гэж ойлгоход хүргэнэ. “Эх орон биднийг дуудаж байна, МОНГОЛ БОЛ ХҮҮГЭЭ, ОХИНОО ДУУДДАГ ЭХ ОРОН” зэрэг хэллэг нь Аугаа эх орны дайн болон Октьябрийн хувьсгалыг санагдуулна. “Ард түмэн ашиг тусыг нь хүртдэггүй ардчилал бол ардчилал биш”, “хамжлагат ёсноос иргэдээ чөлөөлнө, албан тушаалтнуудын гинжнээс суллана” гэсэн нь Эв хамт намын тунхагийн “Бидэнд гинжнээс өөр алдах зүйл үгүй” гэсэнтэй агаар нэг, “УЛС ТӨРИЙН ЭРХИЙГ ИРГЭДЭД” гэсэн нь “Газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчдад, засгийн эрхийг зөвлөлүүдэд” гэсэн В.И.Лениний лозунтай адил сонсогдож байна. “Бид ард түмнээ сонсож байна” гэдэг нь “Газар сайгүй цэцэг дэлгэрэг” гэсэн МАО –гийн уриалга шиг. “Мандан гарч байгаа нарыг буцаан жаргааж болох биш, Угтан ирж байгаа их үйл хэргийг буцаан эргүүлж болох биш” гэдэг нь “Бүх дэлхийг өөрчилж, гагцхүү нарыг хэвээр үлдээх Октьябрь” гэсэн шүлгийн мөртэй ая дан таарна. “Тэр жил хөр цасан дунд дөрвөн хөллөж буусан цагаан унага Монголын газрын зургийн энгээр өсөж, ир нь жагссан хурдан хүлэг болжээ” гэсэн өгүүлбэр нь “…Хуучин Монголын сүргийн бэлчээрээс Хувьсгалын морьдоо бид эмээллэж Хөрөнгөт нийгмийн ангал дээгүүр Хүлгийн хурдаар дүүлж гарсан юм… гэсэн 60 жилийн ойн соцреалист ухуулгатай өргөлт цохилт нь хослон эгшиглэнэ. Үүнийг юу гэж ойлгох вэ? Арай МАХН ч бас “ЗӨВ” нам юм биш биз. Тэгвэл “БУРУУ” нам нь хаана байнаа. Ганцхан АН буруу нам болж таарч байна уу? Түүний хэлсэн үгс нь эрээвэр хураавар цуглуулга, онч мэргэн үгсийн оновчгүй дараалал, зохимжгүй хослол ажээ. Сайн лекторын нь хувьд түний хэлсэн үгэнд алгаа ташиж болох ч үзэл сурталчийнх нь хувьд хүлээж авах зүйл юу ч үгүй болой. Тэрээр элдэв уран үгсийн цуглуулгадаа төөрч будилжээ. Эмхэлж цэгцэлж, боловсруулах оюуны цараа илэрхий дутаж гэм. Ийм ч хүн байгаагүй л юм сан. Байсан ч юм уу хэн мэдэхэв. Харвард төгссөнийг нь бодоход байгаагүй л болов уу. Тэгвэл хэзээнээс ийм болчихвоо. Гайтай тэр нэгэн зуны осол, гайтай тэр муу гэрэлгүй мотоцикл. Тэр ослоос хойш л тархи нь доргиод ой ухаанаа, санамжаа, үзэл бодлоо нэг мөсөн гээж, улс төрийн чиг баримжаагаа чиг мөргүй алдчихав уу даа. Улс төрчийн хувьд ийм мэдрэл муутай согогтой болсон нь, аваар осолын гэм хожим хойно тархинд үлддэг гэсэн ардын үгийг батлах мэт. Одоо ч олон үгтэй уймраа болж, хэлсэн үгэндээ ороогдож, татсан шүлсэндээ цацдаг болж эвий минь. Ийм ч хүн байгаагүй юм сан, хөөрхий. Би мэдэлгүй яахав. Бурхан үзэг.

Published in: on March 26, 2008 at 3:53 am  Leave a Comment  

Hello world!

Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!

Published in: on March 26, 2008 at 3:39 am  Comments (1)